Элон Маск: Space X дампуурлын эрсдэлтэй тулгараад байна

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Элон Маск: Space X дампуурлын эрсдэлтэй тулгараад байна

Элон Маск: Space X дампуурлын эрсдэлтэй тулгараад байна

"Space X" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск "Raptor программ хямралд өртсөн нь сансар огторгуйн салбарын ирээдүйн хөгжилд заналхийлж байна" гэж мэдэгдэв. Space Explore-д анх цацагдсан уг мэдээг CNBC мэдээний Майкл Шийтзэд хүргүүлсэн бөгөөд "Sharship пуужинг тэжээдэг гол хөдөлгүүрт ахиц дэвшил гарахгүй байгаад сэтгэл дундуур байна" гэжээ.

CNBC-ийн тайланд дурдсанаар Маск "Ирэх жил дор хаяж хоёр долоо хоногт нэг удаа Starship-ийн нислэгийн хурдад хүрч чадахгүй бол бид жинхэнэ дампуурлын эрсдэлтэй тулгарна" гэж хэлэв.

Space X Insider-ээс тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй ч Маск твиттер хуудастаа асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа талаараа жиргэжээ.

Маскт өмнө нь дампуурлын ирмэгт тулсан үе бий. Тэрбээр 2017-2019 он хүртэл "Модель 3" үйлдвэрлэлтээ эрчимжүүлж байхдаа дампуурах тун дөхжээ.

Space X-ийг дэлхийн хоёрт орох томоохон хувийн компани болгох магадлалтай байсан Raptor программын хөдөлгүүр үйл ажиллагааны ачааллаа дийлэхгүйгээс ирээдүйд хүн төрөлхтөний Ангараг гариг руу аялах зорилт эрсдэлд орох магадлалтай тулгарч байна. Нэг  удаагийн сансрын тойргийн нислэгт 39 raptor хөдөлгүүр хэрэг болохоор байгаа ба богино зайн пуужин хөөргөлтийн туршилтыг Техаст байрлах байгууламжид хийж байжээ.

"Raptor үйлдвэрлэлийн хямрал хэдхэн долоо хоногийн өмнөх шиг санагдаж байснаас хамаагүй дордлоо" гэж Маск мэдэгдэлдээ  дурьдаад, "Ний нуугүй хэлэхэд гамшгаас ангижрахын тулд бид бүх гар, хөлөө дайчлах хэрэгтэй байна" гэв.

Гүйцэтгэх захирал завсарлага авахаар төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн асуудлаас болж амралтын өдрүүдээр ажиллах шаардлагатай болсон гэж мэдэгджээ.

Space X-ийн Starlink хиймэл дагуул-интернэт хөтөлбөрийг хөгжүүлэх нь Starship-ийн ахиц дэвшлээс хамаарна. Сансрын компани "Falcon 9" пуужингаа ашиглан 1700 орчим хиймэл дагуул хөөргөсөн ч Маск Starlink-ийн хамгийн сүүлийн хувилбар Starship-ийн нэмэлт масс, хүч шаарддаг гэж санамж бичигт дурдсан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж