Бээжингийн олимпийг чимэх улс орнуудын гангараа | News.MN

Бээжингийн олимпийг чимэх улс орнуудын гангараа

FASHION

Бээжингийн олимпийг чимэх улс орнуудын гангараа

Бээжингийн олимпийг чимэх улс орнуудын гангараа

Өвлийн олимп дөхөж, улс орнууд ч нээлт, хаалтын ёслолд өмсөх хувцсуудаа танилцуулж эхлэв. Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” урлаж буй бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт загварын шоуны үеэр үүнийгээ олон нийтэд ил болгосон. Тэд өмнө нь Монголын багийн зуны олимпийн хувцсыг урласан нь олон нийтэд таалагдаж, эерэг үнэлгээ авсан. Энэ удаад ч иргэд ам сайтай байна.

Өмнөх олимпуудад Монголын баг тамирчид өвлийн куртик, малгайтай цамцаар гоёдог байсан бол энэ удаад үндэсний өв соёлыг илүү тусгасан хурган дотортой дээлээр гангарах аж.

Бээжин-2022 олимпийн наадмын ёслолын хувцас

Пёнчан-2018 олимпийн наадмын ёслолын хувцас

Сочи-2014 олимпийн наадмын ёслолын хувцас

АНУ – Ralph Lauren

"Ralph Lauren" 2008 оноос хойш АНУ-ын баг тамирчдын ёслолын хувцсыг бэлдсээр ирсэн. Тэд энэ удаад ч уламжлалт цэнхэр, улаан, цагаан өнгөөр дагнаж, дахин боловсруулсан полиэстер материалаар хүрэм, өмд, бээлий, гутал хийжээ. Мөн америк гаралтай ноосоор цамц, малгай хийсэн аж.

Канад – lululemon

Канадын “lululemon” компани Бээжингийн олимпод оролцох баг тамирчдынхаа ёслолын хувцсыг урлажээ. Биеийн тамир, спортын чиглэлээр дагнан хувцас урладаг тус компани улаан өнгийг голчлон ус, салхины хамгаалалттай хоёр хувилбараар урт, богино болгон өмсч болох тун загварлаг хүрэм хийжээ.

Харин бэлтгэлийн хослолыг сүүлийн үед тренд болоод буй сүлжмэл материалаар хийсэн байна.

Хятад

Хэдийгээр Хятад улс баг тамирчдынхаа өмсөх ёслолын хувцсыг танилцуулаагүй ч олимпийн үеэр ажиллах шүүгч, арын албаныхан, сайн дурынхны хувцсыг танилцуулав. 600 гаруй загвар зохион бүтээгч найман шат дамжлага дамжин өрсөлдсөний эцэст энэхүү загвар сонгогдсон аж.

Шүүгчид саарал өнгийн хослол өмсөх бол сайн дурынхан цэнхэр, арын албаныхан хар хослол өмсөх нь. Эдгээр загвартаа уламжлалт болон орчин үеийн загвар шийдлийг хослуулж, бусдаас онцгой, харц булаам хамгийн гол нь дулаан хувцас урлахыг зорьжээ.

Швед – Uniqlo

Японы "Uniqlo" брэнд Шведийн өвлийн олимпийн хувцсыг хариуцан ажиллажээ. Энэхүү хувцасны загварыг гаргасан Масахико Фүрүта ярихдаа “Энгийн байх тусам илүү сайхан, илүү загварлаг” гэжээ. Тэрбээр эдгээр загваруудаа амьсгалдаг технологиор хийсэн бөгөөд гурван өөр төрлийн температурт шалгасан байна.

Герман – Adidas

Германы ирэх жил өмсөх өвлийн олимпийн хослол нь өнгөрсөн зуны олимпод өмссөн загвартай нь тун ижил байх аж. Adidas компани уг загвар дээр ажилласан бөгөөд 2022 онд бар жил тохиож байгаа учир үүнтэй холбогдуулан хар өнгийг голчилжээ.

Швейцарь – Ochsner Sport

Швейцарь улс түүхэндээ анх удаа үндэсний үйлдвэрлэгчийнхээ хувцсыг олимпод өмсөх болсон. "Ochsner Sport" компани ч олдсон боломжийг алдалгүй ёслолын хувцас, бэлтгэлийн хослол, цана, гутлын цүнх гээд бүхий л төрлөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж.

Франц – Le Coq Sportif

1920 оноос хойш Францын баг тамирчдын олимпийн хослол, ёслолын хувцсыг урлаж буй "Le Coq Sportif" брэнд энэ удаад төрийн далбааны гурван өнгөө онцгойруулж, Victory буюу Ялалт гэх үгийн “V” үсгийг загвар бүртээ тодотгож өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 66.181.164.175

Өвөр Монголын малчид санаанд оров

Avatar

Зочин 2021-12-01 100.15.102.120

Хувцас яах вэ!Дахиад Батэрдэнэ балай хулгайч дамбын Хишгээ хоёр хөтлөлцөөд гараад ирэх вий дээ ха ха ха

Avatar

Зочин 2021-12-01 66.181.190.74

Илгээлтийн эзэд байна

Avatar

Зураач Лондон 2021-12-01 87.80.155.6

Манайх гоё байна!

Avatar

Зочин 2021-12-01 192.82.70.23

тугчидын болон тамирчдын хувцас тун дажгүй л харагдаж байна юм болгоны тэр тусмаа эх орноо дан өөлж байдаг хэд гурван хүмүүс байх юм

Avatar

Зочин 2021-12-01 185.220.101.173

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-01 84.87.24.159

Ter har kurtuknuudees l deer haragdaj bna

Avatar

Зочин 2021-12-01 192.82.71.25

Хурга ишиг төхөөрч арьсаар нь дээлийг нь доторлох юм биз дээ, Манай тамирчид шүүмжлэлийн бай болно,эсвэл зодуулж ч мэднэ дээ. Өндөр хөгжсөн орнуудад амьтны арьсаар хийсэн хувцас өмссөн хүнийг яадаг бил ээ.Мэддэггүй юм уу

Avatar

Зочин 2021-12-01 66.181.180.106

goyo huvtsas boljee. engiin hirnee haa ch baihgui mongol hev shinjtei. bugd l sport mayagiin kutik umsunu. bid negent l medal avahguigees hoish yadaj huvtsasaaraa gaihshiruulya.

Avatar

Davaa 2021-12-01 103.10.22.21

Иш чааваас даа ийм загвар зохиож байдаг дизайнер байдагаа. Дэлхий одоо өөрчлөгдсөн илүү цоглог өнгө загвартай орчин үетэйгээ нийцсэн хувцас хийгээд өгөөч гуйяв Наад зурган дээр өайгаа бусад орнуудаасаа ядахдаа жишээ аваач

Avatar

Зочин 2021-12-01 192.82.86.240

Хятад коронавирусыг тараасан хуйвалдаанаа хэзээ дэлхийд үнэн зөвөөр мэдэгдэх бол?

Avatar

ЗОЧИН 2021-12-01 103.14.39.2

Олимпд явж байгаа юм уу төл хүлээн авахаар явж байна уу. Нэг л сонин хувцас болжээ

Avatar

Зочин 2021-12-01 64.119.23.219

Хувцас хэрэг алгаа

Avatar

Please suspend Winter Game ⁉️ 2021-12-01 202.126.88.72

WE WISH WINTER OLYMPIC GAME 2022 WOULD BE CANCELLED OR DELAYED TILL 2023 YEAR ‼️🙏🙏🙏🙉🙊🙈

Avatar

Зочин 2021-12-01 103.26.194.127

Манайхан зүгээр куртка, өмд өмс өө. Дээл ямар ч утгагүй. Ямар гоёл наадамд явах гэж байгаа биш.

Avatar

Зочин 2021-12-01 66.181.185.118

Өвөрлөгч хувцас хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж