Хэрэв NATO Германаас зүүн Европ руу АНУ-ын атомын бөмбөгийг зөөвөл манай улс ОХУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Мягмар гаригт мэдэгдэв.
Тэрбээр ярилцлага өгөхдөө, Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд тун удахгүй тус нутагт айлчлахаар төлөвлөж байгаагаа хэлжээ. ОХУ 2014 онд Крымийг Украинаас салган, өөртөө нэгтгэснийг барууныхан хууль бус гэж үздэг.
Лукашенко өнгөрсөн жил маргаантайгаар дахин сонгогдсон ба барууны улс орнуудтай зөрчилдөн, Беларусь дахь тэрс үзэлтнүүдийг харгис хэрцгийгээр нухчин дарж байгаа энэ үед ОХУ-тай харилцаа холбоогоо бататгах нь чухал гэж үзэж байгаа аж.
Германы шинэ засгийн газар цөмийн зэвсэг байрлуулах хүсэлгүй байгаа бол АНУ-ын атомын бөмбөгийг зүүн Европт дахин байршуулах боломжтой юм.
Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг 1991 онд ЗХУ задран бутарсан үеэр буцаан татсан цөмийн зэвсгүүдийг Беларусьт байршуулахыг уриална гэж ярилцлагадаа дурджээ. Тэрбээр ямар төрлийн цөмийн зэвсэг болох тухай мэдэгдээгүй ч шаардлагатай цэргийн хүч, хадгалалтын журмыг ягштал биелүүлнэ гэсэн байна.
Өнгөрсөн жилийн сонгуулиар сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаягийн хувьд Луканшенког огцруулах оролдлого нь бүтэлгүйтэж, дарамт шахалтын улмаас Беларусийг орхисон бөгөөд Ерөнхийлөгчийн тайлбарыг буруушаав. Тэрбээр “Ийм хүнд (Луканшеко) сорилтууд байтугай цөмийн зэвсэг ч даатгаж болохгүй!” гэжээ.
Тихановскаягийн хувьд цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах нь гадаад, дотоод харилцаа, зэвсгийн гэрээ болон ард иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болно гэж үзэж байгаа аж.
Орос, Беларусь улс төр, эдийн засаг, цэрэг армийн нягт харилцааг тусгасан эвлэлийн гэрээтэй ч Лукашенко өмнө нь Москва болон барууны хооронд маневр хийхийг оролдож, нам бүрт хожихыг хүсч байв.
Барууны орнууд Беларусийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа нөхцөлд Лукашенко цөмийн зэвсэг байрлуулж, цагаачдыг хямралд оруулж, Украинтай сөргөлдөөнд оролцоход бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: ABCNEWS
Т.ИСҮ
Холбоотой мэдээ