Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Гадаадын иргэн, харъяатын газар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.

Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг immigratiom.gov.mn-ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын гурав хоног, энгийнээр ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх аж.

Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах бөгөөд тухайн тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэх юм.

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал: 

  1. immigration.gov.mn сайтад хандах
  2.  “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгох
  3. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарах
  4.  Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлэх 
  5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээх
  6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессэжээр илгээнэ хэмээн Гадаадын иргэн харъяатын газраас мэдээллээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж