Пол Уолкерын охин эцгээ дурсав | News.MN

Пол Уолкерын охин эцгээ дурсав

Пол Уолкерын охин эцгээ дурсав

Пол Уолкерын охин эцгээ дурсав

“Галзуу хурд” киноны жүжигчин Пол Уолкер 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд автомашины ослоор 40 насандаа таалал төгссөн. Түүнийг нас барахад охин Мидоу нь 15-хан настай өнчирч үлдсэн ч эцгийнхээ нэрээр буяны сан үүсгэн байгуулж, олон хүнд туслах болсон юм.

Өдгөө 23 настай модель Мидоу өчигдөр инстаграм хуудастаа аавтайгаа авахуулсан багын зургаа оруулаад “Би таныгаа дуусашгүйгээр санаж, хайрлаж байна. Би өнөөдөр ч, өдөр бүр таныг, таны хайрыг санан дурсах болно. Миний хамгийн сайн найз” гэж бичжээ.

Мидоу бага насаа ээжтэйгээ хамт Хавайд өнгөрүүлсэн ч эцгээ нас барахаас хэдхэн жилийн өмнөөс Калифорнид хамт амьдарчээ. Пол Уолкерын нэрээр нэрлэгдсэн буяны сан нь залуу хүмүүсийг дэмжихэд илүүтэй анхаардаг төдийгүй байгаль орчныг хамгаалахад нэлээд хандив өгдөг байна.

Мидоу өнгөрсөн сард найз залуу Луйс Торнтон-Аллантай гэрлэж, эцгийнх нь сайн найз, жүжигчин Вин Дизель хуримд нь хөтлөн оруулжээ. Вин Дизель энэ оны эхээр нэгэн ярилцлагадаа “Мидоу загалмайлсан эцэгтээ халамж сайн тавьдаг. Тэр аавуудын баяраар хамгийн түрүүнд надад мэнд хүргэдэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 185.220.101.173

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж