Сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 554-өөр нэмэгдлээ. Энэ нь өчигдрийнхөөс 161 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд хоёр хүн нас барснаар манай улсад Covid-19-өөр нийт 1932 хүн амиа алдсаныг бүртгэжээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 359 нь нийслэлд, 194 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 26 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5448 хүний 111 нь нэн хүнд, 2137 нь хөнгөн, 2540 нь хүндэвтэр, 660 нь хүнд байдалтай байна.
Шинжилгээгээр Соvid-19-өөр өвдсөн нь батлагдсан 10370 хүн гэрийн хяналтад байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ