Израилийн хоёр эмч омикроны халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Израилийн хоёр эмч омикроны халдвар авчээ

Израилийн хоёр эмч омикроны халдвар авчээ

Лондон хотод өнгөрсөн долоо хоногт хуралд оролцоод ирсэн Израилийн хоёр эмчээс шинэ омикрон вирусийн халдвар илэрлээ гэж Тел-Авив дахь Шеба эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Мягмар гаригт мэдэгдэв. Эмч нар Pfizer/BioNTech вакцины гурван тунд хамрагдсан байсан бөгөөд шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа аж. Гэхдээ тэд хамтран ажиллагсдадаа халдвар тараасан байх магадлалтай гэнэ.

Эмч нараас гадна Израильд дахин хоёр хүн шинэ омикрон вирусийн халдвар авсны нэг нь "Астразенека" вакцин хийлгэсэн, Малавигаас ирсэн жуулчин юм байна.

Иймд Израиль улс омикроны тархалтаас сэргийлэн 14 хоногийн хугацаатайгаар хилээ хаалаа. Мөн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг олж илрүүлэхийн тулд урьд нь терроризмын эсрэг ашиглаж байсан гар утсаар мөрдөн хайх технологийг дахин нэвтрүүлжээ.

Энэ 14 хоногийн хугацаанд Covid-19-ийн вакцин омикрон вирусийн эсрэг хэр үр дүнтэй байна вэ гэдгийг судалж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байгаа аж. Нийт 9.4 сая хүн амтай Израиль улсын хувьд бүрэн вакцинжуулалт 57 хувьтай байгаа юм.

Эх сурвалж: REUTERS
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж