Шинэ нисэхэд 6.2 сая төгрөгийн торгууль ногдуулав | News.MN

Шинэ нисэхэд 6.2 сая төгрөгийн торгууль ногдуулав

Шинэ нисэхэд 6.2 сая төгрөгийн торгууль ногдуулав

Шинэ нисэхэд 6.2 сая төгрөгийн торгууль ногдуулав

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон байтал үнэ тарифаа хянуулаагүй хууль зөрчсөн тул торгууль ногдуулсан байна. Тодруулбал, тус нисэхэд зургаан сая 268 мянга 304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208 сая 943 мянга 478 төгрөгийг хураан авах шийдвэрийг ШӨХТГ-аас гаргажээ.

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны долдугаар сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийнэ” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан байдаг.

Иймд тус хуульд заасны дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул  Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээн шалгажээ.

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн дараах шийтгэлийг оногдуулжээ. Үүнд:

  • Зохицуулалтгүй үйлчилгээний 2020 оны борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу зургаан сая 268 мянга 304 төгрөгөөр торгох;
  • Хууль бусаар олсон орлого болох 208 сая 943 мянган төгрөгийг хураан авах;
  • Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээг тус тус авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 185.220.101.173

========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-01 202.179.26.199

Манай хуулиудыг оросууд зөрчихөд яадаг билээ. Олон баримт байна. Бичвэл аюултай.

Avatar

БУСДАД НЬ СУРГАМЖ БОЛОГ 2021-12-01 103.111.68.3

БУРУУ БОЛ ТӨЛӨХ Л ЁСТОЙ ТОРГОХООР НЬ БУРУУ ГЭХ ЮМ. ХУЛЬТ ТӨРТЭЙ УЛСАД БАЙГААГАА МЭДЭЖ АВАГ ЭНЭ БОЛ ТЭР БАЙГУУЛЛАГЫН ХУУЛИЙН ХЭЛТСИЙНХНИЙ Л ХИЙХ АЖИЛ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЫН ХУУЛИЙГ САЙН СУДАЛ,БИД ГАДНЫХАН БИДЭНД ХАМААГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ УУЧЛААРАЙ ТА СОНГОЛТОО ХИЙ ТЭР ЭРХ НЬ ТАНД БИЙ ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА

Avatar

Зочин 2021-12-01 103.229.122.11

Монголд шинэ өөдрөг ямарваа зүйл гарч ирвэл нэн даруй дарж унтраах ёстой, тэр үүргээ Монголын төр засаг сайн биелүүлж байгаа юм байна!!

Avatar

yas n arisaa tsoolson zolbinguud 2021-12-01 192.82.85.240

umhii mongolchuud

Avatar

Иргэн 2021-12-01 202.126.89.108

Япончуудыг ирээд ажиллаж эхэлсэн өдрөөс нь торгууль аваад эхэлдэг, ингэж дарамталсаар байгаад хөөж явуулаад өөрсдөө булааж авах гэж ингэж байгаа байх ?

Avatar

Зочин 2021-12-01 192.82.69.50

аль ч улс оронд өөрийн хууль үйлчилдэг.Японд очоод үзээрэй малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж