Нийт 11 мянган өрхөд 868 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ | News.MN

Нийт 11 мянган өрхөд 868 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Нийт 11 мянган өрхөд 868 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Нийт 11 мянган өрхөд 868 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний арван сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.3 дахин өссөн дүн юм.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2021 онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь 2.2 дахин өндөр үзүүлэлт аж. (Дүрслэл 1). Түүнчлэн 2021 оны 11 болон 12 дугаар саруудад Монголбанкнаас нийт 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилжээ. Холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөг нэмж, тухайн хоёр сард нийт 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор төлөвлөсөн байна.

Мөн нэг талаас хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзан үзэж, нөгөө талаас холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 64.119.25.216

Буцаан төлөгдсөн мөнгө нь хаашаа ордог байнаа. Тэр мөнгөөр эргэлтийн мөнгө болгоод зээлээ үргэлжлүүлж болдоггүй хэрэг үү?

Avatar

Зочин 2021-12-01 202.131.238.114

Нээх баярлаад байх юм биш дээ. 2008 оны санхүүгийн хямрал моргейж-ийн зээлээс эхлэлтэй гэдгийг санаарай. Улстөрчид бол илүү олон хүнд илүү их зээл гаргасан гээл рекламдаад байгаа. Хүүг нь бууруулна, урьдчилгаа 30 хувийг бууруулна л гээд байгаа. Эргээд чанаргүй зээлийн тоо нэмэгдэнэ, банкны сектороо татаж унагаана за ингээд санхүүгийн хямрал эхлэнэ дээ нөхөдөө. Анхаараарай даа. Хэтэрхий л их нэг талаас нь хараад попроод байгаа шүү дээ сайдаасаа эхлээд кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж