Аж үйлдвэрээр овоглосон Дамдин сайд

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрээр овоглосон Дамдин сайд

Монгол Улсын аж үйлдвэржилтийг гардан зохион байгуулагч Паавангийн Дамдин агсны 90 жилийн ойг тэмдэглэв. Гардан зохион байгуулагч гэсний учир нь 1960 оны Үндсэн хуулинд БНМАУ-ыг "ХАА-Аж үйлдвэрийн орноос Аж үйлдвэр-ХАА-н орон" болгох зорилт тавихад Аж үйлдвэрийн яамны сайдаар томилогдон 20 жил, Намын Тов Хорооны аж үйлдвэр, барилга,түлш эрчим хүч хариуцсан нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн 10 жил ажилласан хүн юм. Монгол оронд аж үйлдвэр гэх юмгүй байхад энэ салбарын сайдаар 30 гаруй жил ажиллахдаа энэ хүн Монгол орныг аж үйлдвэржсэн орон болгосон.

Дамдин гуайн улс орондоо зориулсан нөр их хөдөлмөрийг үнэлж Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд "Хөдөлмөрийн баатар" цол олгосон билээ. Аливаа орны хөгжлийн үндэс нь үйлдвэржилтэд байдгийг П.Дамдин гуай үглэх биш үзүүлсэн юм. Монгол Улс шавхагдашгүй баялаг-малын гаралтай түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна экспортолдог байлаа.

Тэрээр сайдаар ажиллах 30 жилийн хугацаандаа "Эрдэнэт", АПУ, Говь, Арьс ширний нэгдэл, Ноосон үйлдвэрийн нэгдэл, Дарханы гурилын үйлдвэр, УБ, Дарханы цахилгаан станцууд, Махкомбинат, Тавилгын үйлдвэр, Гурилын элеваторууд, Хуурай сүүний үйлдвэр, Гутлын үйлдвэр, Бэлэг дурсгалын үйлдвэр болон бусад өч төчнөөн үйлдвэрүүдийг байгуулж, Монгол улс энэхэн хугацаанд танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн юм. Энэ олон үйлдвэрүүдэд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх ажлыг мөн гардан хэрэгжүүлж бүхэл бүтэн ажилчин анги давхаргатай болсон байсан юм.

Паавангийн Дамдин гуайг улс орны аж үйлдвэрийн салбарыг тэргүүлж байх хугацааны гурав дахь арван буюу 1980 оноос хойш 10хан жилд энэ салбарын гол нэрийн бүтээгдэхүүн цахилгаан эрчим хүч 2,1 дахин, дулааны эрчим хүч 67.1 хувь, нүүрс гаргалт 63.7 хувь, ноос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн 15.3 хувиас 3.7 дахин, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн улны ширээс бусад төрөл дээр 11.2 хувиас 2.3 дахин, хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн пивоноос бусад төрөл дээр 7.8 хувиас 2.4 дахин, барилгын материалын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн 37.2 хувиас 2.4 дахин өссөн байна. Тэрээр үйлдвэрлэлийн тоонд биш чанарыг ахиулах зорилт тавин бодлоготойгоор хэрэгжүүлж эхлээд байснаас гадна эдийн засагт хувийн хэвшлийг бага багаар нэвтрүүлэхээр ажиллаж хувийн хэвшил- хоршоодыг дэмжин ажиллуулж эхлээд байлаа.

Мөн үйлдвэрүүдийг эхнээс нь технологийн шинэчлэл хийхээр төлөвлөгөөтэйгөөр шаргуу ажиллаж эхлээд байлаа. Түүнийг Улс Төрийн Товчооны гишүүн байхад нийгэм хувьсч, ажлаа өгсөн билээ. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд Дамдин сайдын ажлын арга барил, түүний шургуу дайчин зан, хүний төлөө сэтгэл, шудрага хариуцлагатай Сайд шиг Сайд байсан талаар түүнтэй хамт ажиллаж байсан олон хүн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж