Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Зураач Х.Ганбат, МУЭ-ийн гишүүн зураач А.Сонинбаяр нарын хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейд 2021.12.03-12.10 ныг дуустал үзэгч олны хүртээл болно. Хүн бүрт урлагийг таашаах өөрийн гэсэн үзэл бодол, сэрэл мэдрэмж бий. Дүрслэх урлагийн бүтээлийг анзааран сонирхож, харах, сонсох нь үзэгчдэд гоо зүйн таашаалыг өгөх төдийгүй сэтгэлгээний эрх чөлөө, орон зайн хязгааргүй ертөнцөд аялуулна. Уран бүтээлчдийн бүтээлээс утга агуулга, гоо сайхныг танин мэдрэхэд тань дөхөм болох тус үзэсгэлэнд абстракт, дижитал арт, nude art, бэхэн зураг, байгалийн зураг, таталбар зэрэг 100 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ. Урлагт хайртай эрхэм та бүхнийг уран зураг, техник технологийн шинэ шийдэл бүхий дижитал арт хосолсон сонирхолтой үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей

Утас: 77198080

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж