Богд банк нээлттэй хувьцаат компани боллоо | News.MN

Богд банк нээлттэй хувьцаат компани боллоо

Богд банк нээлттэй хувьцаат компани боллоо

Богд банк нээлттэй хувьцаат компани боллоо

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн  83.1-р заалт Банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.4 болон бусад хууль журамд нийцүүлэн гаргасан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн А/98 тоот тушаалаар МХБ-ийн бүртгэлийн I ангилалд бүртгэгдсэн "Богд банк" ХХК-ний шинээр гаргаж буй үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн билээ.

Богд банк ХХК нь банкны реформын хүрээнд олон нийтийн компани болох хүсэлт ирүүлсэн хамгийн анхны банк болж, өнөөдөр (2021.12.01) нээлттэй хувьцаат компани боллоо. Тус банк нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12.500.000 ширхэг хувьцааг нэг бүр нь 2540 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 31.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Түүнээс 70 хувь буюу 8.750.000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3.750.000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон худалдах юм. Үнэт цаасны танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

"БОГД БАНК" ХХК-ИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

"Богд банк" ХХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах ажээ.

Үндсэн андеррайтерийн компани болох "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-иас 500.000.000 (таван зуун сая) төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хувьцааг 6 болон түүнээс дээш сараар тусгаарлуулах нөхцөлтэй дараах хөрөнгө оруулагчдыг стратегийн хөрөнгө оруулагчдад тооцох тухай мэдэгджээ. Үүнд:

"Богд банк" ХХК, "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-тай хувьцаа худалдан авахаар урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан харилцагчид;

Үндсэн андеррайтер "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд ажиллаж буй хамтрагч үнэт цаасны компаниудын хөрөнгө оруулагчид;

Үнэт цаас гаргагчийн хүсэлтийн дагуу хувьцаагаа 6 сараар тусгаарлуулахаар зөвшөөрсөн ажилтнуудын хувьцааны захиалгыг бүрэн биелүүлэх юм.

Олон нийтэд санал болгосон үнэт цаасны захиалга санал болгож буй үнэт цаасны дүнгээс давсан тохиолдолд 100 ширхэг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилах ажээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 185.220.101.173

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж