Байдены Ардчиллын чуулганы урилга ба зорилго | News.MN

Байдены Ардчиллын чуулганы урилга ба зорилго

Байдены Ардчиллын чуулганы урилга ба зорилго

Байдены Ардчиллын чуулганы урилга ба зорилго

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт болох ардчилсан орнуудын чуулга уулзалтад оролцох улс, орнуудад урилгаа хүргүүлжээ. Дэлхийн ардчилалд шинэ сорилтууд тулгарч, ардчилсан үзэл санаа хумигдсаар байгаа энэ үед ирэх арванхоёрдугаар сарын 9, 10-нд болох Ардчиллын чуулга уулзалтад уригдсан 110 нэрсийн дунд "Ардчиллын баян бүрд" гэгддэг Монгол Улс бий. Мөн уг чуулга уулзалтад Тайванийг урьсан нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Хятадын авторитар засгийн газраас өөрийн нэг муж гэж үздэг Тайванийг ардчилсан орнуудын чуулганд урьсан нь мэдээж Бээжингийн эсэргүүцэлтэй тулсан. Д Тэгвэл Жо Байдены захиргаа хэнийг эсвэл аль улс орныг яагаад уг чуулга уулзалтад урьсныг сонирхоцгооё.

ХЭНИЙГ УРИВ?

Ардчиллын гэх тодотголтой уг чуулганд зөвхөн ардчилсан засаглалтай орнууд уригдсан гэвэл өрөөсгөл. Учир нь уг чуулганд ардчилал хараахан бэхжээгүй, эсвэл ардчилал нь суларсан орнууд, авторитар дэглэмтэй (Пакистан, Конго гэх мэт/ хэд хэдэн орон уригджээ. Үүгээрээ Байден хуралд оролцогчдыг хязгаарлахын оронд ардчилсан үзлийг дэлгэрүүлэхийг хичээжээ. Нэрсийг харвал оролцогчдын 77 нь 2021 оны ардчиллын индексээр “чөлөөт”,  “бүрэн ардчилсан” гэж дүгнэгдсэн орнууд, 31 нь “хагас чөлөөт”, гурав нь “чөлөөт бус” байна.

Нөгөө талд сүүлийн 10 жилд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж, дарангуйлал тогтож буй гэгдсэн Бразил, Энэтхэг, Филиппин, Польш уригджээ. Бүс нутгаар нь авч үзвэл, оролцогчдын дийлэнх буюу 39 нь Европ тивийн орнууд аж. Харин Ойрхи Дорнод, Хойд Африк, Төв Азиас цөөн орон байгаа нь тухайн бүсэд ардчилал хараахан дэлгэрээгүйг илтгэж байна. Ойрхи Дорнодоос зөвхөн Ирак, Израиль байгаа бол Өмнөд болон Төв Азиас дөрвөн орон (Энэтхэг, Малдив, Балба, Пакистан) уригджээ.

ОХУ, ХЯТАДЫН ХАРИУ ҮЙЛДЭЛ

АНУ-аас Ардчиллын чуулга уулзалтыг зохион байгуулахтай холбоотой тус улсад суугаа Хятад, Оросын Элчин сайд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд АНУ-ыг “хүйтэн дайн”-ы үеийн сэтгэхүйгээсээ салаагүйн илрэл нь уг чуулга уулзалт болж байгааг онцолж, “хуваах зураас”-ыг улам тодруулж байна гэж буруутгав. Мөн үзэл санаанд суурилсан зөрчил нь ямар хохирол дагуулдгийг олон нийтэд сануулах зорилгоор уг мэдэгдлийг хийж буйгаа онцолжээ. АНУ-ын удирдсан өнгөний хувьсгалын үр дүнд хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнууд одоо хүртэл сэргэж чадахгүй байхад Хятад гэх мэт орнууд өөрийн замыг олсноос үүнийг харж болно хэмээсэн байна.

Вашингтонд суугаа Хятадын элчин сайд Цинь Ган болон ОХУ-ын элчин сайд Анатолий Антонов нарын АНУ-ын “National Interest” сонинд өнгөрсөн Баасан гаригт нийтлүүлсэн “Ардын ардчилсан эрхийг хүндэтгэх нь” гэх нийтлэлдээ Ардчиллын чуулган нь улс орнуудын хуваагдлыг нэмэгдүүлж, тэднийг улам холдуулах үйл явдал гэдгийг тодотгожээ. Мөн энэ нь орчин үеийн дэлхийн хөгжил дэвшилтэй зөрчилдөж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд, ОХУ, Хятад улсаас чуулганыг хүчтэй эсэргүүцэж буйг тэмдэглэсэн байна.

АНУ-ын төрийн департментын албан ёсны сайт дээр чуулганд оролцогчдын нэрс өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн. Үүний дараа чуулганд ОХУ, Хятад, Сингапур зэрэг улсууд уригдаагүй эсэргээрээ Тайвань багтсанд Бээжин, Москвагаас ардчиллын үнэт зүйл гэгдэх энэ үйл ажиллагаа нь шинэ зөрчлийг үүсгэж байна гэж мэдэгджээ. Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ энэ чуулган дэлхийд хуваагдлыг үүсгэж, сөрөг уур амьсгалыг авчирч байна гэсэн байна. Мөн Кремлиэс мэдэгдэхдээ АНУ нь хуваагдлын зураасыг улам тодруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Элчин сайд нарын мэдэгдэлд, “Ардчилал бол аль нэг орон эсвэл бүлэг орны онцгой эрх биш бүх хүн төрөлхтөний нийтлэг эрх. Үүнийг олон замаар хэрэгжүүлж болно. Ямар ч загвар бүх улсад таарахгүй. Мөн ямар орон дэлхийн өргөн хүрээтэй олон төрлийн улс төрийн засаглалыг шүүх эрхгүй бөгөөд нэг улсын улс төрийн системийг өнгөний хувьсгалаар дамжуулан бусад нь дэглэмээ  өөрчилж хуулбарлах ёсгүй. Түүнчлэн албадлагаар үүнийг хэрэгжүүлэх нь олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл төдийгүй мэдээж ардчилсан үйлдэл биш” хэмжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-01 103.229.120.213

Монголыг урьсан Оролцож таараа Хоер хоршоос айж бэмбэгнэхээ болих хэрэгтэй Баргийн бмаа оорсдоо хийдэг болж жинхэнэ утгаараа бие даасан тусгаар улс болох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-01 202.126.89.218

монголыг Азийн ардчилсан улс гэж хөөргөдөг. Өнөөдрийн улстөрийн бусармаг үйлдлүүд, хөлжиж баяжихын төлөөх улайрсан шунал, эдийн засгийн уналт, ард түмнихй хуваагдал, ядуурал, олон улсад унаж байгаа монголын нэр хүндээр хэмжих юм бол ийм ардчилал манайд хэрэггүй. Хоосон эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх гэдгээр ходоод дүүрдэггүй юм байна. Хажууд бэлэн жишээ байна. хятад. тэд өөрийн онцлогтой социализм маш амжиллтай байгуулж явна. хятадын ард түмэн 30 жилийн өмнө юу өмсөж, юу идэж амьдардаг байла

Avatar

Зочин 2021-12-01 202.126.89.118

Аливаа юмс цагийн уртад улирах жамтай. Глобалчлал нэрийн дор бусад орныг мөлжиж ирсэн Англи, Америкийн эрх ашигт нийцүүлсэн, бусад улс үндэстний эрх ашиг, түүх уламжлал, ёс заншлыг уландаа гишгэсэн ардчилал дуусах гээд сандарч байна. Бусдын олон салаат үзлийг хүлээн зөвшөөрч сур өвөө Жо

Avatar

amerik maygiin shalguur iim l bna. ertontsiig harah amerik tsonh iim bainaa..yaj haraad bna. 2021-12-01 202.55.191.130

odoo pakistan uls ardchilsan oron genee. emegtei hvniig hvn gej vzdegui oron ch dee ter pakistand ner toriin alalga gej ohid hvvhenvvdiig aetseg eh ah dvv ni alaad l yamatch shvvh huuli bhgui ee.. iim oronuud l aguu ardchilsan bolood mongol bhgui shuu…getel hajuud ni oros oron zvgeer ardchilsan oron ch dee. za enhtheg geh oron bol emegteichuud hvchindeh zodoh nvdeh bol zvgeer jiriin hereg ch ch de bas aguu ardchilal shuu..dampuu balba hvrtel ardchilsan oron genee..

Avatar

иргэн 2021-12-01 202.179.26.239

Монгол улс Уригдаагүй байгаа нь Ардчилалаасаа ухарч Иргэдийнхээ Үгээ хэлж Үзэл бодлоо илэрхийлэхыг Хүчээр дарж, Хүний Эрхийг ноцтой зөрчдаг явдлыг Ардчилал хөгжсөн улс орнууд олж харсан нь Олзуурхууштай ,

Avatar

Зочин 2021-12-01 202.9.46.242

Гол нь Монгол уригдсан уу?

Avatar

Чен ыр 2021-12-01 66.181.161.118

21 р зуунд хүний эрхийг дээдэлсэн ардчилсан төр улсууд орших эрхтэй

Avatar

Өвгөн Балдан 2021-12-01 64.119.20.87

Хөршүүдийн үзэл санааг дэмжиж байна. Дэлхийг ямар нэгэн дэглэмд хуваахыг эсэргүүцэж байна. Нэг дэлхий, нэг нартэй тул энхтайвнаар зэрэгцэн орших ёстой. Дэлхийн хүмүүст хаана ч очиж амьдрах, зугаалах эрхтэй байх ёстой.

Avatar

Зочин 2021-12-01 66.181.180.106

Manaih oroltsohgui baisan n deer baih. 2 hurshiin bair suuriig hundlehgui bol tusgaarlagdaj magadgui shuu

Avatar

dnb 2021-12-01 49.0.153.66

Эргүү мал

Avatar

Иргэн 2021-12-01 66.181.161.60

МОНГОЛ?????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж