Беларусь ОХУ-тай Украины хил дээр цэргийн сургуулилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Беларусь ОХУ-тай Украины хил дээр цэргийн сургуулилалт хийнэ

Беларусь ОХУ-тай Украины хил дээр цэргийн сургуулилалт хийнэ

Беларусь улс ойрын холбоотон Оростой хамтарч Украины өмнөд хил дээр цэргийн сургуулилалт хийхээ мэдэгджээ. Түүнчлэн NATO-г тус улсын хилийн ойролцоо довтолгоо хийх боломж үүсгэж байна гэж буруутгав.

АНУ, NATO болон Украины албан тушаалтнуудын мэдэгдсэнээр, Орос улс Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ зузаатгасан нь халдлага болох вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Харин Москвагаас үүнийг үгүйсгэсэн байр суурьтай байгаа юм. Беларусь улс хилийнх нь баруун хэсэгт байрлах цагаачдын асуудлаас болж Европын холбоотой маргаантай байдал үүсгэж байна гэжээ.

Беларусийн Батлан хамгаалахын сайд Виктор Хренин мэдээлснээр, уг  цэргийн сургуулилалт тус улсын баруун болоод өмнөд хэсэгт байрлах орнуудад цэргийн хүчээ зузаатгах зорилготой аж. Мөн тэрбээр Оростой дунд хугацааны сургуулилалт хийнэ гэсэн бөгөөд тодорхой хугацаа дурдаагүй байна.

Оросын цэрэг армитай хүчээ улам нэгтгэсээр байгаа Беларусийн эсрэг байр сууриа эргэн харах шаардлагатай гэж NATO-гийн гишүүн бөгөөд Беларусийн баруун хөрш Литва улс мэдэгдэв.

Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко Даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ Украины зүүн хэсэгт сөргөлдөөн хурцдах, эсвэл Оросын хил дээр барууныхантай дайн дэгдэхэд хүрвэл манай улс гараа хумхиад суухгүй гэжээ. Мөн тэрбээр “Беларусь хэний талд орох нь ойлгомжтой” гэж нэмж хэлсэн нь илтэд Оросыг онцолсон үг байв. Учир нь өнгөрсөн намар түүний засаглалын эсрэг томоохон эсэргүүцлийг даван туулахад Орос улс санхүүгийн болоод улс төрийн дэмжлэг үзүүлсэн билээ.

Эх сурвалж: REUTERS
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж