Япон улсад энэ Мягмар гаригт омикрон вирусийн анхны тохиолдол бүртгэгдэв. Эх сурвалжийн мэдээлснээр Ням гаригт Токиогийн Нарита нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Намиби улсын дипломатч Covid-19-ийн шинжилгээ өгч, хариу нь шинэ төрлийн мутацид орсон омикрон хувилбараар халдвар авсан нь тогтоогджээ.
Омикрон хувилбарыг цааш тархахаас сэргийлж Японы засгийн газар арваннэгдүгээр сарын 30-наас нэг сарын хугацаатай гадаадаас жуулчид хүлээн авахгүй гэдгээ зарлаад байна.
Уг хилийн хориг Япон улсын оршин суугчдад нөлөөлөхгүй гэж ерөнхий сайд Фүмиёо Кишида мэдэгдсэн. Шинэ төрлийн омикрон вирус бүртгэгдсэн улс орнуудаас эх орондоо буцан ирж буй иргэд 10 хоногийн хугацаатай тусгаарлалтад орох ёстой аж.
Эх сурвалж: japantimes.co.jp
Т.ИСҮ
Холбоотой мэдээ