Хүннү-Археологийн шинэ нээлтүүдийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Хүннү-Археологийн шинэ нээлтүүдийг дэлгэлээ

Хүннү-Археологийн шинэ нээлтүүдийг дэлгэлээ

Үндэсний түүхийн музейд өнөөдөр /2021.11.30/ “Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.


Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 оны хооронд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийг язгууртны дөрвөн булш, дагуул дөрвөн булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага судалгаа хийсэн ховор бүтээлүүдээс тус музейд дэлгэн харуулав.

Малтлагаар нийт 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олсон бөгөөд тэдгээрээс 400 гаруй бүтээлийг ийнхүү олон нийтэд дэлгжээ. Энэ судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдворууд илэрсэн нь Хүннү судлалд шинэ эх хэрэглэгдэхүүн бий болгосон “шинэ нээлт” болсон байна.

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, оршуулга бүхий Ноён уулын дурсгал нь Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Түвдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газар анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг ХХ зууны их нээлтийн нэг гэж үздэг.

Энэхүү тусгай үзэсгэлэнд Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байна.

Археологийн малтлага судалгааны ажлын дараа олдвор хэрэглэгдэхүүний сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсэн шинжилгээний ажил бүрэн хийснээр энэ жил судалгааны үр дүнг олны хүртээл болгох боломж ийнхүү бүрджээ. Үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын Яам, Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж