ГХЯ: Бельги, Чех зэрэг улсаас ирэх зорчигчдыг хязгаарлахгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

ГХЯ: Бельги, Чех зэрэг улсаас ирэх зорчигчдыг хязгаарлахгүй

ГХЯ: Бельги, Чех зэрэг улсаас ирэх зорчигчдыг хязгаарлахгүй

УОК-ын шийдвэрээр гадаадын зарим улс орны иргэдийг хүлээн авахгүй. Харин эх орондоо ирж буй иргэдээс шинжилгээ авах, тусгаарлах арга хэмжээ авахаар болсон. Дэлхий дахинд бүртгэгдээд буй Covid-19 халдварын шинэ омикрон хувилбарын тархалттай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсаас ирэх зорчигчдод ямар нэгэн хязгаарлалт байхгүй болохыг мэдээлэв. Энэ талаар тус яамны Консулын газрын захирал Б.Болд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Covid-19 халдварын шинэ хувилбар буюу омикрон хувилбар нь 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад албан ёсоор бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн хувилбарт халдвар дэлхийн 20 гаруй улс оронд бүртгэгдээд байгаа юм. Шинэ хувилбарын тархалттай холбогдуулан дэлхийн улс орнууд гадаадын зорчигчдыг авахгүй байх, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах болон хилээ хаах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби зэрэг 10 гаруй улсад хилийн хязгаарлалт тогтоосон. Харин Монгол Улсын иргэд түгээмэл зорчдог Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсад халдварын тохиолдол илэрсэн ч дээрх улсад ирэх гадаадын иргэд болон монгол иргэд эх орондоо ирэхэд ямар нэг хязгаарлалт байхгүй. Хэвийн журмаар нэвтэрч байгаа” гэлээ.

УОК-ын шийдвэрээр дараах улсаас гадаадын иргэдийг хүлээн авахгүй.

  • Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс,
  • Ботсвана,
  • Ангол,
  • Эсватини,
  • Лесото,
  • Намиби,
  • Замби
  • Малави,
  • Мозамбик,
  • Зимбабве

Харин дээрх улсаар сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дайран өнгөрсөн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад оршин суудаг гадаад иргэдийг ирэхэд нь өөрийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж байгаа юм. Гадаад харилцааны яамны мэдээлснээр цаашид нөхцөл байдлаас шалтгаалан халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж. Иймд аль болох гадаад руу онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж