Дуучин Лэди Гагагийн хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох "House of Gucci" (Гүччигийн ордон) кино энэ арваннэгдүгээр сарын 24-нд олон улсад нээлтээ хийж олны анхаарлыг татсан. Гага гол дүрүүдийн нэгд тоглосон гэдгээс илүү алдартай "Cucci" брэндийг үүсгэн байгуулагчийн тухай өгүүлсэн гэдгээрээ илүүтэй анхаарал татсан юм. Гэвч киног үзсэн Алда Гүччигийн /1953-1986/ өв залгамжлагчид гэр бүлийн болоод брэндийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж шүүмжилжээ. Алдо Гүччи нь 30 гаруй жил “Gucci” загварын ордны захирлаар ажилласан юм.
“Кино багийнхан Алдо Гүччиг (Аль Пачино дүр бүтээсэн) дүрслэхдээ өв залгамжлагч бидэнтэй зөвлөлдөөгүй. Тэд Гүччигийн гэр бүлийнхнийг биеэ тоосон, орчноо мэдэрдэггүй, дээрэмчид мэтээр кинонд дүрсэлсэн. Үүнээс гадна кинондоо чамирхал болгож оруулсан үйл явдлууд нь бидэнд хэзээ ч хамааралтай байгаагүй. Киног хувь хүний талаас нь харвал маш сэтгэл өвтгөм. Уг бүтээл өнөөдөр Гүччи брэндийн бий болгосон нэр хүндийг гутаан доромжилсон” гэж өчигдөр гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Гагагийн дүр бүтээсэн Патризиа Реггиани нь экс нөхөр Мауризио Гүччиг (Адам Драйвер тоглосон) хүн хөлсөлж хороолгосон хэргээр 20 орчим жил шоронд суусан нэгэн юм.
Гэвч кинонд Патризиаг дүрслэхдээ корпорацийн соёл дахь хүйсийн тэмцэлд тэсч үлдэхийн төлөө тэмцсэн хохирогч мэтээр харуулсанг шүүмжилж, тухайн үед өөр олон эмэгтэй Гүччигийн ордонд дээгүүр албан тушаалд байсныг онцолжээ. Эцэст нь тэд уг бүтээл “үнэнээс хэт хол” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Мөн Патризиагийн дүрээс болж найруулагч Ридлей Скоттыг Холливудын системээр орлогоо нэмэгдүүлэхийн тулд гэр бүлийн нэрийг хулгайлсан гэж буруутгажээ.
ЭХ СУРВАЛЖ: E ONLINE
Холбоотой мэдээ