“ХАА-н суурь судалгааг хийснээр мал аж ахуйн салбар хөгжих бүрэн боломжтой”

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

“ХАА-н суурь судалгааг хийснээр мал аж ахуйн салбар хөгжих бүрэн боломжтой”

“ХАА-н суурь судалгааг хийснээр мал аж ахуйн салбар хөгжих бүрэн боломжтой”

“Уур амьсгалд ухаалаг хандлагыг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд туршин нэвтрүүлэхүй” техник хамтын ажиллагааны төслийн хаалтын хурал өнөөдөр /2021.11.30/ боллоо.
Байгалийн гамшигт үзэгдэл, бэлчээрийн даац муудсанаас хөрсний доройтол ихээр явагдаж, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь улс орны хэмжээнд тавигдаж байгаа билээ. Тиймээс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн нэгжээс хамтран мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд уур амьсгалыг харгалзан ухаалаг хандлагыг төлөвлшүүлэх талаар эхний ээлжийн судалгаа, төсөл хөтөлбөр ийнхүү хаалтын хурлаа хийж байна.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь СТГ-ын техникийн зөвлөх доктор С.Жигжидпүрэв:

-2010 онд НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхий дахинд энэ асуудлыг дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өсөхийн хэрээр хүнсний хэрэгцээг хангах шаардлага гарч  ирж байна. Тэгэхлээр 2050 он гэхэд дэлхий 9,50 тэрбум хүн амтай боллоо гэхэд хоол хүнсээр хангахын тулд одоогийн хөдөө аж ахуйн салбарыг 60-70 хувь нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Гэтэл уур амьсгалаас хамаарч салбарт олон асуудал гарч байна. Хүлэмжийн хийн ялгаралыг багасгах, бууруулах замаар уур амьсгалын нөлөөллийг саармагжуулах асуудлыг дэвшүүлж байна. Ухаалаг гэхээр хүмүүс дижитал технологи гэж хардаг. Энэ бол тийм ойлголт биш. Ерөнхийдөө тухайн байгаль орчинд тохиромжтой, хоргүй технологи, аргыг хэрэглэнэ гэсэн үг.

ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх:

-Уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуй төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлж өнөөдөр хаалтаа хийж байна. Төсөл 2019 онд эхэлсэн. Цар тахалтай холбоотойгоор судалгааны зарим ажил хойшилсон. Төслийг голлон хэрэгжүүлсэн Төв аймгийн Батсүмбэр сум, Дундговь аймгийн Луус сум, Хэнтий аймгийн Цэнхэр мандал гэсэн гурван бүсийг төлөөлөх газруудад судалгааны ажлыг хийсэн байгаа. Тухайлбал, Дундговь аймгийн 15 суманд хөрс, ургамал, бэлчээр хүлэмжийн хийн ялгаралын талаар суурь мэдээллийг бэлтгэж нэгтгэсэн байгаа. Ингэснээр мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах, орон нутгийн байгууллагын санхүүжилтыг босгох боломжийг бүрдүүлж байгаа юм. Аймгийн малчид иргэд цаашид орон нутагтаа амьдрахад шаардлагатай шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгааг хийснээр говийн бүсийн амйгуудад цаашид мал аж ахуй хөгжих төдийгүй малчдын хөдөлмөр өндөр үнэлэгдэх бүрэн боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж