2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ДЭМБ цар тахлын омикрон гэх шинэ төрлийн хувилбарыг зарлаад байгаа юм. Тус нэршил нь грекийн цагаан толгойн тооллын 15 дахь тооллын нэршилээр нэрлэгджээ. Анх арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөд Африкд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Ботсвана, Их Британи, Герман, Итали, Бельги зэрэг улс орнуудад бүртгэгдээд байгаа ба Чех , Австри, Израйль зэрэг орнуудад сэжигтэй тохиолдол гарч судлагдах үйл явц өрнөөд байна.
Дэлхийн улс орнуудын шинжээчид уг шинэ төрлийн мутацлагдсан омикрон вирусийг судалж байгаа. Өмнөд Африкийн эмч мэргэжилтнүүд уг хувилбар делта хувилбарыг бодвол шинж тэмдэг зөөлөн байдлаар илэрдэг, агаар туслын замаар хурдацтай тархдаг ба энгийн ханиад шиг хуурай ханиалгах, халуурах,шөнийн цагаар хөлрөх болон бие янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг гэх анхан шатны судалгааг гаргажээ.
Дельта хувилбар альфа хувилбараас 50 дахин хүчтэй сөрөг нөлөө биед үзүүлдэг ба толгой янгинаж өвдөх, залгиур хоолой хатангаршин хөндүүрлэх, шингэн нус их хэмжээгээр ялгарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Их Британий судлаачдын дугнэлтээр нийт өвчлөгсдийн 90 хувь нь ижил шинж тэмдэгээр өвчилдөг байна.
Тэгвэл яагаад ДЭМБ болон улс орнууд зөөлөн байдлаар илэрдэг омикрон вирусээс эмээж байна вэ?
ДЭМБ-ын яаралтай тусламжын хөтөлбөрийн цар тахлын техникийн ахлагч доктор Мария Ван Керховэ хэлэхдээ “Тус шинэ хувилбар нь хуучин альфа, дельта хувилбаруудыг бодвол 50 гаруй удаа мутацилагдсан, ямар ч вакцин хийлгэсэн байлаа ахин хэдэн ч удаа тусах магадлалтай юм. Ингэснээр өмнө халдвар авсан иргэд тусах магадлалтай учир биед илрэх сөрөг нөлөө хэд дахин ихэснэ” гэжээ.
Мөн вирусийг гурав ангилж хуваадаг. Үүнд сонирхолын хувилбарууд, санаа зовох хувилбарууд болон үр дагавартай хувилбарууд гэж ангилах ба шинээр мутацилагдаад буй омикрон нь санаа зовох хувилбарт ордог байна.
Омикрон нь санаа зовоож буй хувилбар буюу "халдвар хурдацтай тархах, илүү хүнд өвдөх (эмнэлэгт хэвтэх, нас баралт нэмэгдэх), өмнөх халдвар эсвэл вакцинжуулалтын үед үүссэн эсрэг биеийн дархлаа мэдэгдэхүйц буурах , эмчилгээ, вакцины үр нөлөө буурах , эсвэл оношилгооны алдаа гарч биеийн байдал эрс муудах " зэрэг энгийн оношилгоогоор гарах боломжгүй шинж тэмдгүүдийг агуулдаг байна.
Омикрон вирусээр өвдвөл цар тахлын эсрэг эмчилгээг хийлгэх боловч үр дүн өгөх үгүй нь одоогийн байдлаар тодорхоогүй байгаа аж. АНУ болон Африкийн судлаачид, мэргэжилтэн, докторууд дархлаажуулах вакцин эсрэг биет үүсгэх үгүйг мөн адил судалсаар байна.
Цар тахлын хүрээнд олон амь эрсдэж, улс орнуудад айдсыг буулгасан өдрүүд үргэлжилсээр байгаа энэ цагт ДЭМБ-аас маскаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг ахин уриалж байна.
Эх сурвалж: NBCCHICAGO/WHO.COM
Т.ИСҮ
Холбоотой мэдээ