2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 524,286,746.44 төгрөгийн үнийн дүн бүхий 971,723 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +14.97%), "Өндөрхаан" ХК (ONH+14.97%), болон "Төмрийн завод" ХК (TMZ+14.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH-12.12%), "Техник импорт" ХК (TEX- 10.87%) болон "Азык" ХК (ALD- 10.00%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 51,550 ширхэг нэгж эрх 31,375,637 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.39 хувиар буурч 39360.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,241,940,966,002.55 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ