"Хуульчид нь орчин үеийн хуулиараа ажиллахгүй байна" | News.MN

"Хуульчид нь орчин үеийн хуулиараа ажиллахгүй байна"

"Хуульчид нь орчин үеийн хуулиараа ажиллахгүй байна"

"Хуульчид нь орчин үеийн хуулиараа ажиллахгүй байна"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуульч, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбаттай “Хуульгүй Монгол” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн. Тэдний ярилцлагаас онцлох ишлэлийг хүргэе.


  • Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг бол гадаадын хөрөнгө оруулалт мөн.
  • Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж дэмжиж, тэтгэх вэ гэдэг бодлого, судалгаа гаргаж, хэлэлцүүлж байгаад чанартай хууль оруулж ирэх ёстой.
  • Улстөрчид эрүүгийн хэргийн талаар их ярьснаас болоод хууль шүүхийн шийдвэрт итгэх итгэл алга боллоо.
  • Уг нь хуулийн байгууллагын 80-90 хувийн ажил ямар ч асуудалгүй явж байгаа.
  • Орчин үеийн хууль баталсан мөртлөө хагас коммунист, хагас нүүдэлчнээр амьдраад байдаг.
  • Монголд сүүлийн 10 жилийн хугацаанд тархи угаалтыг маш эрчимтэй хийж, мэдээллийг ямар ч үнэ цэнэгүй болгосон.
  • Өнөөдөр гэнэт зочсон юм шиг хүнийг доромжлохоо болъё, хуулийн хариуцлага хүлээлгэх талаар тэнэг юм ярьж байна.
  • Яг үнэндээ хүний нэр төр гутааж байгаа хүмүүсээ хэзээ ч барьж авч чадахгүй нээлттэй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж аваад байна.
  • Энэ бол хамгийн бүдүүлэг хэрэг.
  • Монголд өнөөдөр маш аюултай зүйл бий бол байна. Аливаа нийгмийн асуудлыг цагдаагийн хүч, хэрэгсэл ашиглаж шийдэхийг цагдаажсан төр гэдэг.
  • Гэтэл боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйг сайжруулах зэрэг шат дараатай аргаар шийдэх боломжтой. Нийгмийн асуудлыг дээрээс нь эхлэн шийдэж, хамгийн хүндийг нь эрүүгийн эрх зүйгээр шийддэг.
  • Социализт нийгэмд бүх асуудлыг эрүүгийн эрх зүйгээр шийддэг байсан.Өөр эрх зүй байгаагүй.
  • Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хууль, хэргийг мөрдөх хуулийг шударга болгох ёстой.
  • Нэг л их учир битүүлэг гүйцэтгэл ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэгтэн гэж нотолчихсон. Хэргийг яаж нотолсон нь мэдэгддэггүй. Хамгийн том хийх ёстой ажил бол процессын шинэчлэл.
  • Төр хийж чадаагүй ажлаа шүүхийн байгууллагаар засуулж, хүн шоронд хийх гэж улайрдаг.
  • Хохирол төлүүлэх тогтолцоо байх хэрэгтэй. Бусдад залилуулсан хүмүүс яах юм бэ.
  • Хуулийн салбарынхаа ажилтныхаа тархи толгойг хөгжүүлэхгүй бол социализмын үеийн арга барилаар асуудлыг шийдэж байна.
  • Хуульчид нь орчин үеийн хуулиараа ерөөсөө ажиллахгүй байна
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-30 64.119.26.120

Хуулийг гууль болгогчид байна. Ороо нь ороогоо, жороо нь жороогоо гэдэг дээ

Avatar

Зочин 2021-11-30 192.82.78.143

Монгол улсад хуулиа хэрэгжүүлдэг хүн алга даа. Бүх шатны төрийн байгууллага мөнгөтэй хүнд үйлчилж байна. Тодоос тодоор бичсэн сайхан хууль байна, түүнийг мөрдүүлж буй төрийн албан тушаалтан даанч алга. Ард иргэд биднийг хүлээж авах газар байхгүй л байна шүү. Жинхэнэ хэлмэгдэгсэд болж байгаа

Avatar

Зочин 2021-11-30 185.100.87.72

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.246

ЭНЭ ЛУЙВАРЧИН ӨӨРӨӨ ОРЧИН ҮЕИЙН ХУУЛИАРАА АЖИЛЛАЖ БАЙСАН ЮМ ШИГ УНГАС АЛДАХ ЮМ. ИЧИЖ ҮХЭХЭД ЯАДАГ БАЙНА ДАА.

Avatar

Логика 2021-11-30 202.9.46.102

Үндсэн хууль, бусад хуулийг хэрэглэхдээ харилцан уялдаа шалтгаалцлалын холбоосыг тасалж , Үндсэн хууль , бусад хууль үнэгүйдэж эрх зүйт төрийн мөн чанар алдагддаа . Энэ нь иргэдэд хор болж эрх мэдэлтэнд тэжээл болж байна

Avatar

Зочин 2021-11-30 66.181.161.115

Хэлмэгдээд амжсан шүү зөв хүн шиг санагддаг

Avatar

Зочин 2021-11-30 202.179.26.206

Зөв л зүйл ярьсан байна. Өнөөдөр яг л ийм л байгаа.

Avatar

Зочин 2021-11-30 103.229.122.100

БУРХАН МИНЬ МОНГОЛ ТҮМЭНИЙГ МИНЬ МУНХАГИЙН ХАРАНХУЙГААС ГЭТЭЛГЭЖ ХАЙРЛА

Avatar

Зочин 2021-11-30 122.201.22.58

Хүзүүгүй хулгайч Элбэгдоржийн х*******ы алчуур чи одоо ухаарч байна уу?

Avatar

Zochin 2021-11-30 66.181.184.186

Mundag bolovson huuchin.Iim humuusee ashiglaasai

Avatar

Зочин 2021-11-30 103.229.122.11

Зөв л ярьсан байна шдээ! Эдүгээ муйхар мунаг нь давамгайлж, ухаалаг оюунлаг нь дарагддаг болжээ!!! Энэ бол алсдаа тун ч онцгүй юмны цондон доо!!!

Avatar

Uuuu 2021-11-30 202.179.26.200

Zailla lalara chi hun helmeguulj mungu avch baigagui huulig guivuuilj z**l

Avatar

Зочин 2021-11-30 66.181.178.94

ямарч хүнийг хэлмэгдүүлж л болохгүй. Жишээ нь гэр бүлийн маргаанд дан ганц нөхрийг нь буруутгаж болохгүй ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж