"Хуульчид нь орчин үеийн хуулиараа ажиллахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

"Хуульчид нь орчин үеийн хуулиараа ажиллахгүй байна"

"Хуульчид нь орчин үеийн хуулиараа ажиллахгүй байна"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуульч, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбаттай “Хуульгүй Монгол” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн. Тэдний ярилцлагаас онцлох ишлэлийг хүргэе.


  • Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг бол гадаадын хөрөнгө оруулалт мөн.
  • Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж дэмжиж, тэтгэх вэ гэдэг бодлого, судалгаа гаргаж, хэлэлцүүлж байгаад чанартай хууль оруулж ирэх ёстой.
  • Улстөрчид эрүүгийн хэргийн талаар их ярьснаас болоод хууль шүүхийн шийдвэрт итгэх итгэл алга боллоо.
  • Уг нь хуулийн байгууллагын 80-90 хувийн ажил ямар ч асуудалгүй явж байгаа.
  • Орчин үеийн хууль баталсан мөртлөө хагас коммунист, хагас нүүдэлчнээр амьдраад байдаг.
  • Монголд сүүлийн 10 жилийн хугацаанд тархи угаалтыг маш эрчимтэй хийж, мэдээллийг ямар ч үнэ цэнэгүй болгосон.
  • Өнөөдөр гэнэт зочсон юм шиг хүнийг доромжлохоо болъё, хуулийн хариуцлага хүлээлгэх талаар тэнэг юм ярьж байна.
  • Яг үнэндээ хүний нэр төр гутааж байгаа хүмүүсээ хэзээ ч барьж авч чадахгүй нээлттэй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж аваад байна.
  • Энэ бол хамгийн бүдүүлэг хэрэг.
  • Монголд өнөөдөр маш аюултай зүйл бий бол байна. Аливаа нийгмийн асуудлыг цагдаагийн хүч, хэрэгсэл ашиглаж шийдэхийг цагдаажсан төр гэдэг.
  • Гэтэл боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйг сайжруулах зэрэг шат дараатай аргаар шийдэх боломжтой. Нийгмийн асуудлыг дээрээс нь эхлэн шийдэж, хамгийн хүндийг нь эрүүгийн эрх зүйгээр шийддэг.
  • Социализт нийгэмд бүх асуудлыг эрүүгийн эрх зүйгээр шийддэг байсан.Өөр эрх зүй байгаагүй.
  • Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хууль, хэргийг мөрдөх хуулийг шударга болгох ёстой.
  • Нэг л их учир битүүлэг гүйцэтгэл ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэгтэн гэж нотолчихсон. Хэргийг яаж нотолсон нь мэдэгддэггүй. Хамгийн том хийх ёстой ажил бол процессын шинэчлэл.
  • Төр хийж чадаагүй ажлаа шүүхийн байгууллагаар засуулж, хүн шоронд хийх гэж улайрдаг.
  • Хохирол төлүүлэх тогтолцоо байх хэрэгтэй. Бусдад залилуулсан хүмүүс яах юм бэ.
  • Хуулийн салбарынхаа ажилтныхаа тархи толгойг хөгжүүлэхгүй бол социализмын үеийн арга барилаар асуудлыг шийдэж байна.
  • Хуульчид нь орчин үеийн хуулиараа ерөөсөө ажиллахгүй байна
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж