"Miss Universe" тэмцээний оролцогчоос Covid-19 илрэв

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

"Miss Universe" тэмцээний оролцогчоос Covid-19 илрэв

"Miss Universe" тэмцээний оролцогчоос Covid-19 илрэв

Израйль улсад зохион байгуулж буй "Miss Universe" тэмцээний зохион байгуулагчдын зүгээс оролцогч мисс бүсгүйгээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар мэдэгдэв. Шинжилгээний хариугаар цар тахлын шинэ омикрон хувилбар мөн эсэх эргэлзээтэй байгаа ч тэмцээнийг өмнөд хэсгийн Эйлат хотод арванхоёрдугаар сард зохион байгуулахаар болсон байна.

Энэ тэмцээний зохион байгуулагчид уг халдвар авсан оролцогч эмэгтэйн нэр болон улсыг одоогоор нууцлаад байгаа аж. Даваа гаригт Израйльд ирэх үед нь шинжилгээ авч хариуг мэдсэний дараа зочид буудалд тусгаарлажээ.

Уг тэмцээнд орох оролцогчдын нийт 80 хувь нь Израйльд ирсэн бөгөөд Covid-19 халдвар илэрсэн оролцогч бүрэн тунд хамрагдсан байсан гэдгийг мэдээллээ.

Эх сурвалж : JERUSALEM AP

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж