Эмгэнэл | News.MN
ЭМГЭНЭЛ
Галсангийн ЖАМЪЯН
(1936-2021)
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъян 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын соёл урлаг, уран зохиол, үзэг нэгт нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Г.Жамъян 1936 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төржээ. 1961 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1984 онд Олон улсын сэтгүүлчдийн дээд курсийг тус тус төгсжээ. 1960 оноос Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, 1962 оноос “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч, 1979 оноос Мод боловсруулах комбинатад ажилчин, 1990 оноос “Улаанбаатар” сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ.
Зохиолч Г.Жамъян 1960-аад оноос уран зохиол бичиж олон ном зохиол бүтээж үлдээжээ. “Миний Улаанбаатар”, “Чингис”, “Гал атгасан гар”, “Амьдралын намтраасаа”, “Хорьтын цагаан мөнгө”, “Сүнстэй нөгцсөн хүн”, “Угтал”, “Гавлай”, “Цасангаа” зэрэг шүлэг, найруулал, өгүүлэл, адал явдалт зохиолын номууд болон жүжгүүдээ олон түмэнд хүргэжээ. Мөн сэтгүүлзүйн бүтээлүүдээ эмхэтгэн олон арван ном бүтээж, уншигчдын гарт хүргэж байсан билээ. Тэрээр монголын утга зохиолд өөрийн гэсэн өнгө, онцлогоороо ялгаран танигдсан манай авьяаслаг зохиолчдын нэгэн байлаа.
Түүний Монголын утга зохиолын их сан хөмрөг, чөлөөт хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт оруулсан их хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж 1997 онд "Хөдөлмөрийн гавьяаны одон", “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, 2005 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол шагналаар тус тус шагнагджээ.
Таны хүнлэг энэрэнгүй ариун сэтгэл, тууштай тэмцсэн шударга үйлс, нөхөрсөг зан чанар, эгэл төрх нь зохиолч, уран бүтээлчдийн зүрх сэтгэлд үеийн үед дурсагдах болно.
Ум ма ни бад мэ хум
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-30 64.119.23.117

Shalgrsan temtsegch, zohiolch, setguulch bailaa

Avatar

Иргэн 2021-11-30 192.82.91.231

Ум мани бадмэ хум

Avatar

Зочин 2021-11-30 192.82.70.50

Үнэхээр шудрага , хүнлэг хүн байсан. Гүнээ харамсаж байна.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.177.35

ОРОН ЗАЙ НЬ ҮГҮЙЛЭГДЭХ ЦӨӨХӨН ХҮМҮҮСИЙН НЭГ ДЭЭ . УМ МАНИ БАДМЭ ХУМ .

Avatar

Үнэний мөрөөр 2021-11-30 192.82.70.228

Үнэний мөрөөр явж байсан хүн дээ
https://www.youtube.com/watch?v=DnQkxZCV8Wk

Avatar

Зочин 2021-11-30 103.212.116.59

Тиймээ үнэхээр үнэний төлөө зогсож байсан ховорхон ахмад сэтгүүлч байсан юм шүү. Ум ма ни бад мэ хум

Avatar

news 2021-11-30 197.210.70.10

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-30 202.126.88.41

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛТЭЙ ГЭЭД ХЭЛМЭГДЭЖ ЯВСАН ДАА, ЭНЭ ХҮН. УМ МА НИ БАД МИ ХУМ

Avatar

Зочин 2021-11-30 139.5.218.139

Ум ма ни бад мэ хум…

Avatar

Зочин 2021-11-30 103.229.122.178

Шударга ёсны төлөө тэмцэгч таны олон нийтлэл энэ цаг үеийн нүцгэн үнэнийг илчилсэн билээ. Таныг залгалжлагч шударга үйлстэн сэтгүүлч нар олноор гарч ирээсэй.
Ум ма ни бад мэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж