Covid-19 хумигдаж, амьсгалын замын өвчлөл ихэсчээ | News.MN

Covid-19 хумигдаж, амьсгалын замын өвчлөл ихэсчээ

Covid-19 хумигдаж, амьсгалын замын өвчлөл ихэсчээ

Covid-19 хумигдаж, амьсгалын замын өвчлөл ихэсчээ

Цар тахалтай зэрэгцэн томуугийн өвчлөл идэвхжиж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулав. Иймд Эрүүл мэндийн яам халдварын тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч буй. Тус яамны өгч буй мэдээллээр хүйтний улиралд томуу, томуу төст өвчин идэвхжих хандлагатай байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр иргэдийн дунд  реновирус зонхилох болжээ. Уг вирус нь хоолой өвдөж сэрвэгнэх, хамар битүүрэх, толгой өвдөх, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул хүмүүс Covid-19 халдвартай андуурах нь нийтлэг гэнэ. Халдвараас ялгаатай нь эдгээр шинж тэмдэг 3-7 хоногт арилдаг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Иймд шинж тэмдэг тодорхой хугацааны дараа арилахгүй бол PCR шинжилгээ өгөхийг ч зарим эмч нар зөвлөсөн. Харин Эрүүл мэндийн яамны зүгээс онцын шаардлагагүй бол түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхгүй байхыг зөвлөв. Томуугийн өвчлөл ямар байгаа талаар тус яамны  Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

Тэрбээр “Томуугийн өвчлөл идэвхжлийн шатанд байна. Бидний ажигласнаар сүүлийн үед Covid-19 халдвар хумигдах шинжтэй бол амьсгалын замын өвчлөл, томуу төст өвчин идэвхжиж нэмэгдэх хандлагатай байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өчигдөр /2021.11.29/ ирүүлсэн мэдээллээр нийслэлийн харьяа эмнэлгүүдэд орны ачаалал нэмэгдээгүй. Эмнэлэгт шинээр хэвтсэн өвчтөнүүдийн 39.9 хувийг томуу өвчлөл эзэлж байна.

Энэ нь өмнөхөөс 6.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Иргэдийн дунд реновирус зонхилж байгаа бол хүүхдүүдийн дунд ротавирус голлож байна. Тодруулбал 60-70 гаруй хувьд нь ротавирус буюу суулгах өвчин зонхилж байгаа юм. Улирлын шалтгаантай энэхүү вирус нь ханиалгах шинж тэмдэг бага бөгөөд суулгах бөөлжих шинж тэмдэг илүү илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд аль болох бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна.

Ерөнхийдөө Covid-19 халдвараас томуугийн өвчлөл ялгарах шинж тэмдэг бага. Гэхдээ Covid-19 халдавр ихэвчлэн гэр бүл, найз нөхөд хамт олны хүрээнд ойрын хавьтлаар илэрч байгаагаар  ялгаатай. Мөн  үнэр амт алдах буюу өвөрмөц шинж тэмдэг Covid-19 халдварын үед илэрч болно. Гэсэн ч  өвөрмөц шинж тэмдэг сүүлийн үед бүдгэрсэн.

Жишээ нь, эерэг тохиолдол батлагдсан 10 хүний дөрөв нь л үнэр, амтлах мэдрэмжээ алдаж байна гэсэн үг. Хэдийгээр хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа ч халдвар найз нөхдийн хүрээнд илрэх хандлага их байна. Тэгэхээр хэрэв та ойрын хавьтаl болоогүй тохиолдолд ханиад хүрсэн бол яарч цар тахлын шинжилгээ өгөхгүй байхыг зөвлөе ” гэлээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хүйтний улиралд томуугийн өвчлөл 0-15 хүүхдийн дунд 65.3 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн 0-15 хүртэл насны хүүхдийн өвчлөлийн 38 хувь нь 0-4 насныхан байна. Гэсэн ч томуугийн өвчлөлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ жилийн хувьд  360 мянган хүүхдийг томуугийн вакцинд хамруулж, Covid-19 халдварын эсрэг гуравдугаар тунгаар иргэдийг дархлаажуулж эхэлсэн нь өвчлөл буурахад тодорхой үр дүнгээ өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-30 192.82.80.78

Hol horiochee

Avatar

Зочин 2021-11-30 185.100.87.72

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Dr. louis 2021-11-30 31.210.96.77

Та бөөрөө зармаар байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. Яаралтай бөөр хэрэгтэй байна манай эмнэлэгт эсвэл +60166647826 утсаар холбогдоорой
Имэйл: dr.louisclinic@gmail.com
WhatsApp: +60166647826
Үнэ: $650,000usd

Avatar

zochin 2021-11-30 185.247.199.6

Chi soliotoi yu? Yugaa demiireed bgaa yum be?

Avatar

Зочин 2021-11-30 66.181.183.45

Ковид хумигдсэн гэж худлаа хэлээд хүмүүсийн тархийг битгий уугаа. өдөрт 400-500 хүн өвчилж байхад юун хумигдах , их байна. монгол хэдэн хүнтэйгээ бодооч. Хятад 20-30 хүн өвчлөхөд хилээ хааж байгаа биз. Тэгвэл Хятад хэдэн хүнтэй билээ. Харьцуулж бод.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.180.106

Tegeed yah ggev

Avatar

Зочин 2021-11-30 43.251.206.188

Хөлсний сэтгүлчдэд итгэдэг хүмүүс байхгүй

Avatar

Заагч 2021-11-30 59.153.85.125

Угаасаа худлаа тоо шvvдээ одоо байтлаа ЭМЯ нь онцын биш бол шинжилгээ битгий егеерэй гэнээ Аймаар уу ийм л яамтай мал улсад яаж евчлел буурах вэ?дээ Шинжилгээ авалт багасахаар буурах нь хэнд ч ойлгомжтой биз дээ Ард олныг тэнэг гэж боддог новшийн яамтай юм уу даа бид чинь.Хог вирус хятад вакцин ч Монголчуудыг алсаар хог вирус хятад устаасай.

Avatar

Вакцин алаад байна алаад байна 2021-11-30 2.136.17.240

Jérémy Chardy"вакцин хийлгэснээс хойш бие минь нэл өвчин .нэг мэдсэн тоглож ч чадахгүй болж.биений хүчний дасгал хийхэд бүх бие нил өвчин бүүр мэдээгүй болох хүртэл зовж байна.надад 10 гаруй жилийн тоглох нас байгаа боловч одоо орхихоос өөр аргагүй боллоо.вакцин хийлгэсэндээ үнэхээр харамсаж байна гэвч ийм болно гэдгийг яаж мэдэхэвдээ"гэж Францын теннисчин залуу мэдэгдэж байна даа.одоо монголчуудаас бусад оронд наад вакциныг чинь ойлгож эхлээд байна.энэ теннисчин залуу бол хохирсон олон залуу т

Avatar

Зочин 2021-11-30 66.181.176.201

Буруу вакцинаа буруу цагүё нөхцөлд хийлгэжээ

Avatar

Зочин 2021-11-30 122.201.31.147

Энэ сэтгүүлч 5 мин илүү зарцуулаад Ковид хумигдсан байна уу шалгадаа ? Зөвхөн ПСР биш түргэвчилсэн шинжилгээний тоог оруулбал ер буураагүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж