Роналдо, Мессигийн эрин үеийн бас нэгэн хохирогч - Левандовски | News.MN

Роналдо, Мессигийн эрин үеийн бас нэгэн хохирогч – Левандовски

Роналдо, Мессигийн эрин үеийн бас нэгэн хохирогч – Левандовски

Роналдо, Мессигийн эрин үеийн бас нэгэн хохирогч – Левандовски

Баллон д’Ор гардуулах ёслол өчигдөр Парис хотноо болж, Месси долоо дахь удаагаа алтан бөмбөг хүртэв. Түүнтэй хамгийн ойр өрсөлдөөнийг Челсигийн Жоржиньо болон Байерн Мюнхений Роберт Левандовски нар үзүүлсэн.

Тэгвэл цахим орчинд Роберт Левандовскиг энэ жил “дээрэмдүүлчихлээ” гэж олон хүн бичиж байна. Өдгөө 33 настай Польш довтлогчийн хувьд сүүлийн хоёр улирал алтан бөмбөг хүртэх хэмжээний тоглолт үзүүлсэн. Харамсалтай нь, өнгөрсөн жил цар тахалд, энэ жил Мессид шагналаа алдчихлаа.

Месси Аргентины шигшээ багийнхаа хамтаар Копа Америкад түрүүлсэн нь түүнд алтан бөмбөгийг өгөх хангалттай шалтгаан болов.

Хөлбөмбөгөөр дагнан бичдэг олон улсын сэтгүүлчид өөрсдийн твиттер хуудаснаа:

  • Месси бол гайхалтай дахин давтагдашгүй мөн түүний өнгөрсөн улирал Копа Америкад түрүүлсэнтэй хэн ч маргахгүй.  Гэхдээ Левандовскигийн сүүлийн хоёр улирал толилуулсан үзүүлэлт үнэхээр гайхалтай байлаа. Түүний тоон үзүүлэлтийг хар л даа. Тэр эзэрхийлсэн. Левандовски энэ жил ч өнгөрсөн жил ч алтан бөмбөг хүртэх эрхтэй байсан.
  • Месси хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчин. Гэхдээ Левандовски энэ шагналыг хүртэх байсан юм. Өнгөрсөн улирал өгөөгүй байж энэ жил ингэж шагналыг нь хулгайлж болохгүй шүү дээ.
  • Тэд дахиад л Левандовскиг дээрэмдчихлээ. Хэрэв би Левандовскигийн оронд байсан бол тэдний урилгыг дахин хүлээн авахгүй. Месси энэ жил яг юу хийсэн юм бэ? Ямар хоржоонтой шагнал вэ?
  • Левандовски дээрэмдүүлчихлээ. Хоёр удаа.
  • Месси нэрнийхээ ачаар алтан бөмбөг хүртчихэв үү? эсвэл тоглолтоороо юу?
  • Левандовски алтан бөмбөгөө Мессид дээрэмдүүлсэн хоёр дахь агуу хөлбөмбөгчин боллоо. Эхнийх нь 2010 онд Иньеста байсан юм. Түүх давтагдлаа.
  • Лионель Месси өөрөө ч Левандовскиг алтан бөмбөг хүртэх эрхтэй гэж хэлсэн. Гэвч “France Football” сэтгүүл өөр шийдвэр гаргалаа.
  • Алтан бөмбөгийн гурван удаагийн эзэн домогт Йохан Кройф амьд ахуй цагтаа “Үнэндээ надад энэ шагнал огтхон ч сонирхолгүй. Энэ бол хэвлэлийнхний цирк. Хүн бүр өөрсдийн хүндээ саналаа өгдөг. Ямарваа нэгэн шийдвэр утга авцалдаатай байх ёстой. Энд бол тийм юм байхгүй. Тиймээс хүн бүр гаргасан шийдвэрийг нь дагаж, харин дараа нь хэлэх зүйлээ хэлэх хэрэгтэй гэж байжээ.

Месси, Роналдогийн эрин үед олон гайхалтай хөлбөмбөгчид алтан бөмбөг хүртэж чадалгүй “даруулсан”. Тодруулбал,

  • 2008 он – Фернандо Торрес
  • 2009 он – Шави
  • 2010 он – Шнейдер/ Иньеста
  • 2011 он – Шави
  • 2012 он – Иньеста
  • 2013 он – Франк Рибери
  • 2014 он – Мануэль Нойер
  • 2019 он – Виржил Ван Дик
  • 2021 он – Роберт Левандовски

Хөлбөмбөгийн түүхэнд Месси, Роналдо хоёр шиг дор хаяж таван алтан бөмбөг хүртсэн хөлбөмбөгчин үгүй билээ. Хоёр домог нийлээд нийт 12 алтан бөмбөгийг эзэмшиж байна. Тэднээс өмнө Мишель Платини, Йохон Кройф, Марко ван Бастен нар л гурван удаа энэхүү шагналыг хүртэж байв. Ийм л агуу хүмүүсийн эрин үед амьдарч, тэдний харж биширч буй нь та бидний зол билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-11-30 197.210.70.10

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Dr. louis 2021-11-30 31.210.96.77

Та мөнгөөр бөөрөө зармаар байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. Яаралтай бөөр хэрэгтэй байна манай эмнэлэгт эсвэл +60166647826 утсаар холбогдоорой
Имэйл: dr.louisclinic@gmail.com
WhatsApp: +60166647826
Үнэ: $650,000usd;

Avatar

Зочин 2021-11-30 66.181.161.125

шүдэрхэг рони бас 3 удаа авсан шиг санахын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж