Пентагон Хятадын сорилтод бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Пентагон Хятадын сорилтод бэлдэж байна

Пентагон Хятадын сорилтод бэлдэж байна

Пентагон Гуам болон Австралид өөрсдийн цэргийн баазаа байгуулж Хятадаас ирэх ямар нэгэн сорилт, дайралтад бэлдэж байна гэж батлан хамгаалах яам энэ Даваа гаригт мэдэгдлээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдан албан ёсоор ажилаа хүлээж авсаны дараа батлан хамгаалах яамны сайдаар Ллойд Остиныг томилож чиг үүрэг өгсөн бөгөөд гуравдугаар сараас эхлэн улсын аюулгүй байдал, гадаад харилцаа холбоог бататгах үйл ажиллагаа явуулаад байгаа юм.

Тайваны асуудлаас болж Бээжинтэй хурцадмал байдал үүсгэсэн Пентагоны албан тушаалтнууд болон Байданы засаг захиргааны танхим хятад улс армиа шинэчилж байгаад санаа зовж байгаагаа мэдэгдэж байсан удаатай. Тиймээс тус асуудлаар хоёр улсын хоорондын аюулгүй байдлыг харгалзан үзэж хятадтай тэмцэхийг гадаад хэргийн гол зорилго болгоод байгаа юм. Өнгөрсөн сард АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга Марк Милли хэлэхдээ “Хятад улс хэт авианы пуужингийн туршилтыг спутник туршилтын үетэй маш ойрхон амжилттай хийсэн” гэж мэдэгдэж байв.

Хятадтай тэмцэхийн тулд Гуам болон Австралийн дэд бүтцийг сайжруулж, Номхон далайн арлуудын хамтарсан цэргийн байгуулалтыг нэн тэргүүнд тавих мөн цэргийн түншлэлийн үйл ажиллагаанд бус нутгийн аюулгүй байдал хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс заалтууд бий болгосон байна.

Ерөнхийдөө АНУ нь NATO-гийн холбоотон орнууд, Австрали, Япон, Солонгос, Ойрхи дорнод, Африк дахь холбоотнууд болон түншүүдтэй 75 удаагийн уулзалт хийсэн бөгөөд цөмийн зэвсэг, кибер сүлжээний аюулгүй байдал болон улс орнуудын аюулгүй байдлын талаар ярилцан цэргийн хүчийг чангалах тухай чухалчлан авч, цэргийн баазуудын үйл ажиллагааг дэмжих талаар хуралджээ.

Эх сурвалж : CNN politics

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж