Ши Жиньпин Африкт дахин 1 тэрбум тун вакцины тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Африкт дахин 1 тэрбум тун вакцины тусламж үзүүлнэ

Ши Жиньпин Африкт дахин 1 тэрбум тун вакцины тусламж үзүүлнэ

Хятадын удирдагч Ши Жиньпин Африкийн орнуудад дахин нэг тэрбум вакцины тусламж үзүүлэхээр болжээ. Мөн ирэх гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Даваа гаригт амлалаа. Тэрбээр Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын наймдугаар хурал дээр энэ амлалтаа өгсөн бөгөөд Хятад улс Африк тивийн улс орнуудтай олон арван жилийн турш дипломат харилцаатай байсныг онцлон дурджээ.

“Хятад улсыг дэмжсээр ирсэн Африкийн ард иргэддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Энэ нөхөрсөг харилцааг Хятад улс хэзээ ч мартахгүй бөгөөд цаашид ч чин сэтгэл, бодит үр дүн, эв нэгдэл, сайн санааны зарчмыг баримталсаар явах болно гэдгээ онцолмоор байна” гэжээ.

Ши Жиньпин Хятад-Африкийн харилцааг өргөжүүлэх хүрээнд дараах дөрвөн зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд, нэгэн санаагаар нэгдэж цар тахалтай тэмцэх, худалдаа болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, ногоон хөгжлийг дэмжиж ажиллах, эрх тэгш бөгөөд үнэнч шударга зарчмыг баримтлах гэсэн дөрвөн зорилт орно.

“2022 онд нийт иргэдийнхээ 60 хувийг вакцинд хамруулах зорилгоо биелүүлэхэд нь Африкийн холбоонд туслахын тулд Хятад улс нэг тэрбум вакцин нийлүүлэх болсныг мэдэгдэж байна. Мөн Хятад улсаас Африкийн орнуудад зориулан 10 төрлийн эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, 1500 эмнэлгийн ажилтан болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнг илгээхээр боллоо” гэж Ши Жиньпин мэдэгдлээ.

Цаашлаад Африкт ядуурлыг бууруулах болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 10 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд хөдөө аж ахуйн 500 мэргэжилтэнг Африк руу илгээх юм байна.

Эх сурвалж: TheHill

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж