Их-7 бүлгийн сайд нар ирэх сард дахин уулзахаар товлов

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Их-7 бүлгийн сайд нар ирэх сард дахин уулзахаар товлов

Их-7 бүлгийн сайд нар ирэх сард дахин уулзахаар товлов

Хүчирхэг эдийн засагтай долоон орны бүлгэм буюу “Их-7” бүлгийн эрүүл мэндийн сайд нар Их Британийн уриалгаар шуурхай хурал зарлан өчигдөр /2021.11.29/х уралдлаа. Шуурхай хурлаар цар тахлын шинэ хувилбар омикроны тархалт, олон улсын эдийн засгийн нөлөөлөл зэргийг авч хэлэлцжээ.  Өмнөд Африкт анх бүртгэгдсэн омикрон хувилбар нь арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-т албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд дэлхийн 20 орчим оронд бүртгэгдээд байна.  Их-7 бүлгийн эрүүл мэндийн сайд нарын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд олон улсын өмнө тулгарч буй омикрон хувилбарын аюулыг үнэлэх, халдвараас сэргийлэх арга замыг эрэлхийлсэн арга хэмжээг шуурхай авах талаар дурджээ.

Мөн цар тахлын шинэ хувилбарыг шуурхай илрүүлж, олон улсад сэрэмжлүүлэг мэдээллийг тараасан Өмнөд Африкийг сайшааж, тус улсад туламж үзүүлэхээ мэдэгджээ. Мөн улс орнуудын бэлэн байдлыг дээшлүүлэх, вакцин авах боломжоор хангах, хуваарилалтыг зохицуулах, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, хандив тусламж үзүүлэх амлалт өгөх, вакцины эсрэг худал мэдээлэлтэй тэмцэх, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих зэрэг арга хэмжээг авахаар тохиролцсон байна.

Улмаар ирэх хэдэн долоо хоногт эрүүл мэндийн сайд нар нягт хамтран ажиллаж, ДЭМБ болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд омикрон хувилбарыг хянаж, мэдээллээ солилцохоор ярилцсан аж. "Их-7" бүлгийн сайд нар ирэх арванхоёрдугаар сард шинэ хувилбарын талаар илүү судалгаатай эргэн уулзахаар тохиролцжээ. "Их-7" бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ багтдаг. Өмнө нь тус бүлэгт ОХУ багтаж, "Их-8" гэгдэж байсан ч 2014 онд Крым хойг Украинаас салж Москвад нэгдсэнийг эсэргүүцэн Кремлийг бүлгээс хөөсөн юм.

Хурлыг зохион байгуулагч Их Британи улсад цар тахлын халдвар тогтворжих хандлагатай байсан ч Covid-19-ийн шинэ хувилбар бүртгэгдсэн юм. Үүний зэрэгцээ “Их-7” бүлгийн гишүүн Япон улс нь өнөөдрөөс эхлэн цар тахлын шинэ хувилбараас сэрэмжлэн гадаадын иргэдэд хилээ хаасан. Японы хүн амын 76 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан бөгөөд ирэх арванхоёрдугаар сараас гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн аж.

Эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчид, өндөр настнуудад тарих гэнэ. Түүнчлэн АНУ, Их Британи, Канад, Бразиль улсууд халдвар гарсан Африкийн орнуудаас ирэх аялагчдыг хүлээж авахгүй гэдгээ зарласан. Одоогийн байдлаар Омикрон хувилбар Ази, Африк, Европын 20 орчим оронд тархсан ч өвчлөл үүсгэх байдал, вакцинтай хүмүүст хэрхэн нөлөөлөх зэрэг нь бүрэн судлагдаагүй байгаа юм.

АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Энтони Фаучийн танилцуулснаар шинэ хувилбарын талаар тодорхой мэдээлэл гаргахад хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай гэсэн байна. Гэхдээ түүний үзэж буйгаар вакцин нь цар тахлын шинэ хувилбарын эсрэг тодорхой хамгаалалт болж, хүнд өвчлөлөөс сэргийлнэ гэдгийг онцолж, иргэдийг нэмэлт тунд хамрагдахыг уриалжээ.

Ийнхүү зарим оронд вакцинжуулалтын гуравдугаар тун эхэлсэн байгаа ч ядуу орнуудад хүн амын дөнгөж долоон хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байгаа нь цар тахлын дахин шинэ хувилбар гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Нөгөө талд Европын комиссын дарга Урсула вон дер Лейен хэлэхдээ вакцин үйлдвэрлэгчид шинэ мутациудын хоруу чанарын талаар бүрэн зургийг гаргахад гурван долоо хоног хэрэгтэй гэж мэдэгдсэнийг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж