Хятадын Суйфэнхэ хот ОХУ-тай хил залгаа оршдог хот бөгөөд Даваа гаригийн шөнө төмөр замын зорчих болон бараа тээвэр орох гарах хөдөлгөөнийг цар тахлаас хамгаалах зорилготой хаасан талаар албаны хүмүүс мэдэгдэв.
Уг төмөр замын боомтоор нүүрс,төмөр, бордоо, алтны бус ашигт малтмал, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн зэрэг савалгаагүй болон хүнд даацын савалгаатай бараа бүтээгдэхүүний импортолдог байна. Тус нутаг дэвсгэрийн хилийг хааснаар худалдааны зах зээлд нөлөөлөх хэмжээний хязгаарлалт болно гэж Суйфэнхэ хотын хэвлэл мэдээлэл болон, улсын "CCTV" сувгийн тахал өвчнөөс сэргийлэх мэдээний үеэр мэдэгдэл хийжээ.
ОХУ-ын алс дорнод дахь Владивосток хотоос 160 километрийн зайд орших Хятадын зүүн хойд хэсгийн Суйфэнхэ хотын захиргаа уг үйлдлээ “түр зуурын хяналтын арга хэмжээ” гэж мэдээллэв.
2020 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас Хятад руу нутаг буцах гэсэн иргэдийн оролдлого цар тахлын хоёр дахь давалгаа болж байсан бөгөөд уг үйл явдлыг ахин давтахгүй бодлого явуулж байна. Шинэ төрлийн мутацлагдсан омикрон хувилбараас сэргийлж ДЭМБ улс орнуудад сэрэмжтэй байхыг зөвлөж, зарим улс орнууд хилээ хаагаад байгаа юм.
Эх сурвалж : reuters.com
Т.Исү
Холбоотой мэдээ