Байдан омикроноос хэт айж сүрдэхгүй байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Байдан омикроноос хэт айж сүрдэхгүй байхыг уриаллаа

Байдан омикроноос хэт айж сүрдэхгүй байхыг уриаллаа

Хойд Америкт цар тахлын омикрон хувилбар илэрсэний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Энэ бол санаа зовох шалтгаан мөн ч, үймж сандрах шалтгаан биш” гэж хэллээ. Мөн иргэд вакциндаа хамрагдаад маскаа зүүсээр байвал хөл хорио тогтоох шаардлагагүй гэж тэрбээр онцолов.

Хэдийгээр иргэд вакциндаа хамрагдаж, Байден вирусийг устгана гэдгээ амласан ч гэсэн өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил илүү олон хүн цар тахлын хүндрэлээр нас баржээ. “Өмнөд Африкт анх илэрсэн омикрон вирус Америкт эрт оройгүй илэрнэ гэдэг нь үндсэндээ тодорхой болоод байна. Шаардлагатай тохиолдолд Б төлөвлөгөөтэй байхаар вакцины компаниуд ажиллаж байна” гэж Даваа гаригт ерөнхийлөгч Байден хэлэв.

АНУ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиб, Лесото, Эсватини, Мозамбек, Малави улсуудаас нислэг хүлээж авахаа зогсоогоод байна. Канад, Их Британи болон Европын холбооны улсууд ч мөн адил өмнөд Африкаас аялагч хүлээж авахгүйгээ мэдэгдэв.

АНУ-ын хойд хөрш Канадын хувьд Нигери улс руу аялаад ирсэн хоёр хүнээс омикрон вирус илрээд байгаа бөгөөд Даваа гаригт гурав дахь тохиолдол нэмж илэрлээ.

Ерөнхийлөгч Байден Цагаан ордны мэдэгдэлдээ, АНУ-ын хувьд нислэг хүлээж авахаа зогсоосноор омикрон вирусийн талаар судалгаа хийх цаг хожно гэжээ. ДЭМБ-аас омикрон вирусийг санаа зовох асуудал мөн гэж үзэж байгаа ч, халдварлах чадвар болон вакцины хамгаалалтад тэсвэртэй байдал нь хараахан тодорхой болоогүй байна гэв. Ерөнхийлөгч Байден АНУ-ын экс ерөнхийлөгч Доналд Трампыг 2020 оны нэгдүгээр сард Америкт цар тахал тархаж байх үетэй зэрэгцэн Хятад руу яваад ирсний дараа “гадаадынхныг үзэн ядах үзэл”-ийн үүднээс буруутгасныг шүүмжлэгчид онцолжээ.

Байден ард иргэдийг амны хаалтаа зүүхийг уриалж байгаа атал өөрөө энэ шаардлагаа биелүүлээгүй гэсэн шүүмжлэлд мөн өртөөд байгаа юм. Тодруулбал, талархлын баярын үеэр Массачусетс мужид дэлгүүр дотор амны хаалтаа зүүгээгүй явж буй зураг нь ийн шүүмжлэл дагуулаад байна. Тэргүүн хатагтай Жилл Байдены хувьд мөн цагаан ордон дотор амны хаалтаа зүүгээд, хүн хоорондын зайгаа баримталсан суугаа сургуулийн хүүхдүүдэд амны хаалтгүйгээр ном уншиж өгсөн явдал нь олны дургүйцлийг төрүүлэв.

Эх сурвалж: BBC

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж