"Хоёр хөрш дарамталж байна гэдэг хоосон хардлага" | News.MN

"Хоёр хөрш дарамталж байна гэдэг хоосон хардлага"

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

"Хоёр хөрш дарамталж байна гэдэг хоосон хардлага"

"Хоёр хөрш дарамталж байна гэдэг хоосон хардлага"

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хоёр хөршөөс Монгол Улсад дарамт шахалт үзүүлэх эрсдэлтэй гэж зарим хүн хардаж байна. Ялангуяа урд хөршийн хил хаалттай байгаа, ОХУ-ын талаас шатахуун, эрчим хүчний хамааралтайгаас үүссэн асуудалтай холбож байх шиг байна?

-Хүн төрөлхтөн дижитал оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед эргэлт буцалтгүй алхан орсон боловч Covid-19 цар тахлын өмнө хүчин мөхөсдөж байна. Хойд хөршид энэ оны арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар халдварын тоо 9.6 сая, нас баралт 273.9 мянгаар хэмжигдэж байна. Сүүлийн саруудад өдөрт халдвар авсан иргэдийн тоо 30 мянга, нас барсан иргэд 1200-гаас буухгүй байгаа. Москва, Санкт-Петрбургт хөл хорио тогтоож эхэлж байгаа ч ирэх сарын 1-нээс Монгол Улстай агаарын хилээ нээхээр болсон. Дэлхийн эдийн засаг  асар том зовиуртайгаар сэргэх гэж оролдож байна.

Хил, боомт дээр гацсан хэдэн сая тонн чингэлэг ачаа дэлхий даяар аажим хөдөлгөөнд орсон ч тээвэр, ложистик нь ачааллаа даахгүй байгаагаас түгжигдэж, үүний улмаас барааны хомсдол бий болж, үнэ нь өсч, инфляцад ноцтой нөлөөлж байна.

Дэлхийн зах зээл дээр нефть, байгалийн хийн үнэ өсч эрчим хүчний хямрал болж байна. Covid-19 вирусийн шинэ мутаци гарч, дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад хоёр жил болох гэж байна шүү дээ. Тиймээс хоёр хөршөөс шахалт, дарамт үзүүлж байна гэсэн үндэслэлгүй хоосон хардлагаа болих хэрэгтэй болов уу. Өнөөдөр асуудлаа шийдчихсэн амар тайван ямар ч улс орон, засгийн газар гэж дэлхийд байхгүй.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй гадаад харилцааны бодлого, зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай юу, эсвэл өнөөдрийн хэрэгжүүлж буй зарчмаа үргэлжлүүлэх нь зөв үү?

-Ямар ч Засгийн газар байлаа гээд үүнээс илүү ажиллах боломжгүй байгаа нь маш тодорхой харагдаж байна. ОХУ өнгөрсөн наймдугаар сараас дотооддоо шатахууны хомсдолд орж, үнэ нь нэмэгдэж эхэлсэн. Есдүгээр сарын 17-19-нд явагдсан төрийн думын сонгуулийн өмнө шатахууны нийлүүлэлтийг бүхэлдээ дотоод зах зээл рүү чиглүүлсэн. Асуудал гарсан. Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Нэг сарын дотор ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.В.Оверчук, хатагтай В.В.Абрамченко нар Монголд айлчилж, эрчим хүчний байгууламж, Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, шинэчлэх, хилийн боомтын чадавхийг сайжруулах, чөлөөт бүсийг урагшлуулах зэрэг олон асуудлыг тохиролцож, хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийн ажлын явцад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байна. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна. Дээр дурдсан зүйлс нь айлчлалын бэлтгэлийг хангахад ач холбогдолтой гэж харж байна.

Хятадын Засгийн газрын хувьд 2022 оны хоёрдугаар сарын 4-21-нд зохиогдох Бээжингийн өвлийн олимпийг дотоодын үзэгчидтэй зохион байгуулах гэж маш их хүчин чармайлт тавьж байна. Тиймээс орж, гарах бүх хөдөлгөөнд Covid-19-ийн хяналтыг улам чангалсан. Аравдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн цахим уулзалтаар тулгамдаж буй олон асуудлаар тохиролцсон. Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам болон бусад яам, холбогдох байгууллагууд, хувийн хэвшил чадлынхаа хирээр ажиллаж байна. Гадаад харилцааны ажил маш сайн байгаа гэж харж байна.

Бидэнд тулгарч буй асуудлууд дийлэнхдээ гадаад талаас хамаарч байгааг ойлгох хэрэгтэй болов уу. Ерөнхийдөө дайн бүхий нөхцөл байдалд байна шүү дээ. Ийм үед дэлхий нийтээрээ хүний эрх чөлөө хязгаарлагдаж байна.

Засгийн газрын эрчимтэй дархлаажуулах бодлого, иргэдийн идэвх санаачилгын үр дүнд халдварын тархалт, нас баралт тууштай буурч байна. Вакцин үйлдвэрлэдэггүй мөртлөө сонголттой вакцин хийж байгаа Монголоос өөр орон тун ховор байгаа болов уу. Дээр нь хангалттай вакцинын нөөцийг хуримтлуулж чаджээ. Энэ хүнд үед иргэдийнхээ тог, дулаан, ус, хогны төлбөрийг нь Засгийн газар нь хариуцаж байгаа өөр улс орны тухай мэдээг миний бие лав олж сонссонгүй. Шуудхан хэлэхэд юу ч юм хийхгүй хүн л шүүмжлүүлдэггүй гэдэг туйлын үнэн юм даа.

-Дэлхий дахинд геополитикийн харилцаан дээр Монгол Улс төвийг сахисан хэвээр байх уу. Хоёр хөршөөс ШХАБ-д элсэн шахалт ирж байгаа гэх мэдээлэл бий?

-Юуны өмнө онцлоход, Монгол Улс төвийг сахисан улс гэсэн хуулийн заалт, ямар ч эрхзүйн баримт бичигт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Хүйтэн дайны үед ч төвийг сахиж байгаагүй, одоо тэр. Цар тахлын хажуугаар олон улсын харилцаа, дэлхий эдийн засагт геополитикийн хүчин зүйл маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгааг бид харж байна. Тиймээс бид олон тулгуурт, олон хэмжээст, геополитикийн орон зай, цаг хугацааны орчинд маневар хийх чадавхтай, сюрприз багатай, идэвхтэй гадаад бодлого явуулах ёстой юм. Идэвхтэй гадаад бодлого бол өөрөө батлан хамгаалах хүч болдог.

Дэлхийн III дайн гарах юм шиг сүржигнэх хэрэггүй. Өнөөдөр урьд өмнө байгаагүйгээр мэдээлэл, харилцаа холбоо, дижитал технологи хөгжсөн үед тийм боломж ч байхгүй. Бүс нутгийн мөргөлдөөн бол байнга л гарч байдаг. Хаа хол байгаа Орос, Украины мөргөлдөөнөөс болж Монгол Улс төвийг сахиж гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаасаа ухрах  болж байна уу.

Хятад, Америкийн сөргөлдөөний тухайд ч ялгаа байхгүй. Нагорны Карбахын мөргөлдөөн ч  мөн адил. Бид Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй хөрш болон бусад улс гүрнүүдийн маргаанд оролцохгүй гэдгээ маш тодорхой зарлчихсан шүү дээ. Ганц нэг судлаач төвийг сахих хэрэгтэй гэж ярьж байхыг сонссон.

Хэрвээ хаа хамаагүй улс орнуудын харилцааг өөр дээрээ авчирч наагаад тэгээд Монгол Улс төвийг сахих шаардлагатай гэж үзэж байгаа бол бид чинь гадаад бодлого, дипломат ажиллагаагаа эрхлэн явуулж чадахгүй байгаа юм байна гэж үзэхэд хүргэж байна шүү дээ.

Байнга төвийг сахисан статуст нь их гүрнүүд эрхзүйн баталгаа олгосон Швейцарь улс 2022-2023 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ажиллаж, статус нь өөрчлөгдөх болчихоод байна. Даяаршил, дижитал үйл явцын үед төвийг сахих тухай аль дээр үеийн хоцрогдсон үзэл баримтлалыг ярьж суугаа Монголоос өөр улс даана ч алга даа.

-Орос, Хятад улсын харилцаанд ахиц гарахаар ажиглагдаж байна уу. Энэ хоёр улсын харилцаанаас бидэнд бас тодорхой өөрчлөлт гарч болох уу?  

-Орос, Хятадын харилцаа “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-ийн түвшинд хүрсэн. Жинхэнэ “бал сар” дээрээ явж байна гэж шинжээчид тэмдэглэдэг. Covid-19 цар тахлын үед ч хөрш хоёр орны худалдааны эргэлт 100 тэрбум ам.долларын түвшинг хадгалж чадсан. Оросоос Монголын нутгаар дамжин Хятад руу хий дамжуулах хоолой тавих төслийн ажил маш ахицтай явж байгаа. Хятадтай хийж буй Оросын худалдаа сүүлийн жилүүдэд тогтмол ашигтай гарч байгаа. Монгол ч ялгаагүй сүүлийн 5 жил 1.4-1.6 тэрбум ам. долларын ашигтай гарч байгаа шүү дээ. Мэдээж биднээс асар их тэвчээр, зориг, эрч хүч, нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ажиллахыг шаардаж байгааг сайн ойлгож байна. Асуудал байгаа бол түүнийгээ засаад сайжруулаад явдаг жамтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-30 192.82.84.81

доош гулсаж явсан орос баавгайг ПУТИН хорьхон жилийн дотор дэлхийн тэргүүн болгов Түүхэнд нэг хүний роль маркс ленин шиг онцгой болохыг баталлаа ЗӨвхөн орос хүн дэлхийг удирдана ИЙМ ДЭЭД ЦЭГТ хүрэхэд хятад америк ёвропийн улс олон зуун жилийг зарцууулсан орсууд хорихон жилийг зарцууллаа орос хүний гайхамшиг үүнд байна

Avatar

Зочин 2021-11-30 192.82.84.81

ЗХУ-ЫГ америктай хамтран хятад задлаад уулан дор олон жил нуусан хөх өмд жинсээ зарсан зараад л байсан зараад л байсан олсон бүх мөнгөөрөө америкийн технологийг тагнуулаараа дамжуулан худалдан авсан хятад америкийг гүйцэж түрүүлсэн учраас америкад диктовалж эхэлсэн СҮЙРСЭН з """ЗХУ"" хөнгөндээ хийсээд америка хөгжүүлнэ гэхээр үнэн болгоод хошногын толгой идсэн орос үзүүлээд хамаг юмаа устгасан Герман сурсан хэл мэдэх цэргийн хүн засгийг гартаа аваад 20хон жилийн дотор доош гулсаж явсан баавг

Avatar

Зочин 2021-11-30 192.82.84.81

одоо орсын агуу удирдагч ПУТИНТАЙ ярих зуучлах хүн хайсан ч олдохгүй байна украйныг ЗХУ-ЫН ОРОНД ТАВИХ ГЭСЭН ХРУЩЕВИЙН бодлого сүйрэн уналаа хрущев орос хятадыг холдуулсан Сталинд өшөөтэй хрущев Сталиныг тахин шүтсэн гэсэн хуурамч онол гаргасан нь МАО цзе дунаа шүүтдэг хятадуудт таалагдахгүй орсоос далим гарсан дээр урваж америк руу орох шалтаг болсон ЗАЛЬТ хятадууд америк руу дөхсөөр америкийн бүх технологийг хуулбарлан авч америкийг гүйцэж түрүүлсэн хятадууд америктай нэгдэж ЗХУ-ыг задлаа д

Avatar

Зочин 2021-11-30 192.82.84.81

крымийг орос улсын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхгүй бол тэр улс орны хувьд хэн ч биш зөвхөн тэр утгаар орос хүн чамтай харьцана америк хүртэл аргаа бараад байна домбасс" усан онгоц керчийн гүүрийг дэлбэлэхээр азовын тэнгис рүү ороход оросоор устгуулж дайн гаргах гэсэн санаархал бүтсэнгүй байден эх оронч шууд зеленский руу утасдаад "домбасс" буцаж мариопуль руу явлаа орос америк дэлхийг шийднэ зеленский зальт жүжигчин орос хэлийг хориглож орос хэлээр ярихыг хориглож цаазалдаг бол од

Avatar

Зочин 2021-11-30 192.82.84.81

за болио дижителд орлоо гээд хамаг кодоо хийгээд хакераар задлуулдаг улс байхуу бүгд пуужин цөм механик дээр залгуураар гар аргаар залгадаг монгол улс хятадын дарлалаас гарч социалист ЗХУ-гаа ард түмэн хам байхыг хүснэ өөр зам хайгаад гучин жил болоод ардчиллыг бүх хүн үзэхгүй хэзээ ч үзэхгүй хаширсан үнэн царайгаа харууллаа одоо зөвхөн орос улстай хамт байхыг хүснэ ЗХУ-ын байгуулсан бүхнийг хувьдаа хувьчилж авсан хулгайч нууд л орост монголын ард түүмнийг ойртуулахгүй хол байлгахыг хүс а

Avatar

Зочин 2021-11-30 202.126.89.19

Хятадыг нэг бүс, шхабд элсэх нь зөв. Оросын троллууд Монголын хөгжлийг үргэлж гацаах гэсэн санаатай зүйл бичиж байх юм. Тархи толгойгоо цэнэглэ. Хятад хэл эртнээс сур. Хүүхдүүддээ заа. Ирээдүй шүү. Тэр барууны орнууд 30 жил өрөнд л оруулсан. Оросууд хамаг ц.станцын төслийг гацаалаа. 30 жил тэжээсэн хятадад итгэнэ.

Avatar

Yнэхээр зөвлөлтийн бүтээгдэхүүн 2021-11-30 112.72.9.126

Оросын ам мэт санагддаг, орос хэлээс өөр хэл мэддэг болов уу

Avatar

Зочин 2021-11-30 103.212.119.140

энэ нэг хоцрогдсон юу ч ойлгодоггүй этгээд,Ч. Даваадаш гэж нэг зүрхний хийтэн 2 л төвийг сахих гэдгийг эсэргүүцэж шанхайд элсэх гэж ульдаг. үнэндээ юу чмэдэхгүйн харгай эд нар бол

Avatar

зочин 2021-11-30 64.119.19.46

чи өөрөө тийм сайн юм бол нэр нүүрээ гаргаад юм бичээч дээ. хүн шүүмжлэхээс өөрийг чи муу чадахгүй шдээ.

Avatar

Ивээл 2021-11-30 64.119.21.214

Тэгээд ШХАБ-д элсэх ёстой юм уу

Avatar

Зочин 2021-11-30 59.153.115.190

Энэ үхэр юугаа мэдэхвд

Avatar

Сын чабана 2021-11-30 103.229.123.7

Хоосонгүй л багш байна. Зөв ярьж байна. Одоо Орос,Украйн, Хятад-Тайвань гэсэн халуун цэг үүсэх нь тодорхой болчихлоо. Монгол Улс төвийг сахих гэхээсээ илүү ТӨВ ҮЗЭЛ-ийг гадаад бодлогын номлолоо болгох ёстой юм. Хоёр хөрштэйгөө эн тэнцүү, аль аль талд нь хүндэтгэлтэй хандаж, эдийн засгийн нээлттэй бодлого үйл ажиллагаа явуулж чадвал манайд их ашигтай. Монголын зарим аймагт Америкийн цэргийн бааз байгуулна гэж бичиж суугаа гажигийг олж нэг бол шар хаданд, нэг бол ганц худагт хийх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-11-30 66.181.167.194

Энэ нэг худлаа хоцрогдсон дурак одоо битгий худлаа ингэж мэдэмхийрч бай, мэддэггүйгээ мэдэж байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-30 185.220.102.244

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-30 64.119.27.4

МОНГОЛЬСКИЙ УЧЕНЫЙ ОТКРЫЛ ДВЕРЬ,,,ГЭДЭГ ОРОС АНЕКДОТ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ,,,, ЯГ ҮНЭН ЮМ БАЙНА,,,ЭМГЭНЭЛТ ИНЭЭДЭМ,,,,,,МОНГОЛ ЭРДЭМТЭН ХААЛГА НЭЭВ,,,,МОНГОЛ ЭРДЭМТЭН ШИНЖЛЭХ УХААНД ЮУ Ч НЭЭГЭЭГҮЙ ЗҮГЭЭР Л ХААЛГА НЭЭВ ГЭСЭН УТГААР ХЭЛСЭН БАЙХ ЮМ,,,,

Avatar

Зочин 2021-11-30 192.82.89.233

Төвийг сахих гэдэг бол зөрчилтэй хоёр орны аль ч талд орж,туйлшрахгүй л гэсэн үг биз дээ. Тухайлбал одоо АНУ,Европын холбоо болон ОХУ,БНХАУ-ын хооронд маш их зөрчилтэй, бараг зэвсэгт тэмцэлд дөхөөд байна гээд байна. Тэгвэл бид аль нэг талд орж салбаганах хэрэг үү.Төвийг сахих, бусдын хэрэгт аль болохоор хутгалдахгүй байх хэрэгтэй юм биш үү.

Avatar

Монголын төлөө 2021-11-30 203.23.49.49

Худлаа бүү нялгана. Энэнээс илүү дарамтлана гэж юу байдгийм Орос хятадын эдийн засгийн хориг арга хэмжээ Монголыг ядууруулж байна. Монголын эдийн засгийг сүйрүүлэх гэж байна. Эрчим хүч шатахуун, гадаад худалдаа бүгд дарамтанд орлоо. Одоо Монголд Америкуудыг оруулж энэ 2 ын хандыг дарж дарамтнаас гарч тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй.Дорноговь, Сэлэнгэд Америкийн цэргийн бааз байгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.217

buh yum gadniihnaas bolj bii gesen ug uu? mongol biee daah boloogui uu? busdaas l shaltag ereed baij l bh uu?

Avatar

яүт 2021-11-30 192.82.71.151

маш зөв геополитикийн дүгнэлт хийж байна

Avatar

Зочин 2021-11-30 202.126.88.41

МОНГОЛ УЛСЫГ ШАНХАЙД ДАГААР ОРУУЛНА ГЭЖ БААХАН ДӨВЧИГНӨСӨН ЭТГЭЭД БИЗ ДЭЭ. БОДЛОГОГҮЙ, ХООСОН ТОЛГОЙ ОДОО БАС ЮУГАА ЯРИНА ВЭ, ДАРАМТГҮЙ САЙХАН БАЙНА Ч ГЭХ ШИГ …

Avatar

/*-*/ 2021-11-30 49.0.178.107

х*******н хоцрогдсон муу шээс юугаа мэдэж мэдэмхийрдэг ац вэ

Avatar

Үргэлжлэл 2021-11-30 192.82.82.205

Юун их мэдэмхийрсэн ац вэ

Avatar

Зочин 2021-11-30 202.126.89.217

Орос аюултай
Эргэн тойрны улсаа эрчим хүч , шатахуунаар хараат байлгах зорилготой.
Украйн хил рүү 100000 цэргээ татаад байрлуулсан, 2-3 -р сард дайрна гээд барууныхан бичээд бгаа

Avatar

Энхтүвшин 2021-11-30 192.82.82.205

нэг иймэрхүү тархиа угаалгачихсан ац олширлоо

Avatar

Зочин 2021-11-30 64.119.21.239

Гадаад бодлогодоо эвсэлд үл нэгдэх бодлого баримтлана гээд заачихсан энэ зарчимаа баримтлана

Avatar

зочин 2021-11-30 150.129.142.140

Сэтгүүлчийн мулгуу асуултад орчин цагаа мэдэрсэн хүний зангаргаар хариулжээ.Танд баярлалаа амжилт хүсье!

Avatar

demii dongosoj suuhaar usee husaachee aalzaa 2021-11-30 192.82.85.240

dain bolnuu bolq yu 2 knopnii jalgand hurteel bhguiee. heden tsereg n hoorondoo l buudaltsah blgui.

Avatar

Zochin 2021-11-30 103.57.95.116

Яасан долдой нөхөр вэ өөрт нь ашигтай зүйл амалждээ

Avatar

Зочин 2021-11-30 66.181.185.118

ШХАБ д элсэх ёстой гэдэг л хүн дээ. Женко нь далдарсан чинь төвийг сахина гэж байхгүй гэдэг болчиж.

Avatar

Заагч 2021-11-30 59.153.85.125

Бодит байдлыг л ярьсан байна бид тевийг сахиад еерийгее вирус хятадаас хамгаалах зэвсэгтэй юу?Асуудал энд л байна олигтой армией улс улс орныхоо тусгаар байдал газар нутгаа хамгаалж харагдаач.Орос л тусгаар байдлын баталгаа болсоор ирсэн еер нэг ч улс манайхыг дэмжиж ирээгvй нь бодит vнэн дээ.НYБ- д Эл эхэлсэн Орос л тусалж дэмжсээр харин хог вирус хятад эсэргvvцэж ирсэн билээ гэж.16 жилийн хичээл зvтгэл оролдлогын ачаар НYБ- н гишvvн орон болсон юмдаа.

Avatar

Зочин 2021-11-30 202.126.89.138

Оросын э****з шэээс Оростоо очоод хуцаарай.

Avatar

иргзн 2021-11-30 202.179.26.239

Үнэн ш дээ , Монгол улс Төвийг сахисан орон гэж ярьдаг боловч үнэндээ Хуулийн ямарч Эрх зүйн Акт Баримт бичиг байхгүй , уг нь үнэхээр Төвийг сахисан улс гэсэн Статустай болж батөлгаажуулая гэвэл Үндэсний аюулгүй байдал болон УИХ-аараа хэлэлцүүлж батлуулж Хуулийн орчинтой болж баталгаажуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-30 192.82.80.78

Хүмүүнлэгийн Олон улсын харилцааны багш хүн шүү.Багшийн эрдэм мөнхөд бат оршиг. Ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2021-11-30 192.82.67.139

Ene nuhur uuriiguu sudlaach geed l neg ih yam yaridag yam oligtoi amitan bish hoid,urdiin tusgai albaduudad uilchildeg nuhur shig l baidag yam,ih sulbagar nuhur shuu

Avatar

зочин 2021-11-30 66.181.161.29

за тэр нь ч хаашаа юм бэ. Манайхыг хязгааралчихаад оросыг хамаагүй бага хязгаарлаад байгааг тэгээд юу гэж ойлгох вээ.

Avatar

Зочин 2021-11-30 202.21.108.30

Хятадын зээлээр баригдах л бол юу ч байсан нүдээ аниад дэмждэг нам дамжсан бүлэглэл бий болоод удаж байна. Гол учир шалтгаан нь энэ зээлийн тодорхой % авлига хэлбэрээр улстөрчдөд үлддэг болох нь илт. Тэдгээр улстөрчид Хятадаас өөр улсын шинэ техник, технилог, ноу хау авчрах ямарч бага хүүтэй зээлийг дардагт гол аюул занал нь оршино. Одоо Хятадын энэ зээлүүд бүүр эрээ цээргүй колоничлогчын дарамт, хавчлага илт харагдахуйц боллоо. Удахгүй бусад гадааын ХОруулагчдыг ч гадуурхаж болзошгүй

Avatar

зочин 2021-11-30 66.181.161.115

Та их гүрнүүдийн бодлого, өрсөлдөөн, сөргөлдөөнийг эрх биш ойлгож байгаа байлгүй. Олон улсад геополитикийн болон аюулгүй байдлаа хангах тал дээр яаж бодлогоо хэрэгжүүлж байгаа, хүчний харьцаагаа яаж нэмэгдүүлэх гэж зорьж буйг жирийн иргэн ч оалгож байна. Нөгөө талаар бодлогоо хэрэгжүүлэхдээ шууд дарамт хэлбэрээр явуулахгүй нь ойлгомжтой байх. Далдуур улс төр, эдийн засгийн аргаар хэрэгжүүлнэ. ОХУ гэхэд манай төмөр зам, эрчим хүчний салбарт ямар хориг саад учруулж байгаа нь ил тод л байгаа шүүдээ

Avatar

Зочин 2021-11-30 64.119.19.113

Тархи битгий угаа дэмжээд байгаа нь хаана байнаа

Avatar

Зочин 2021-11-30 202.21.124.133

Том том дугарч байгаа нөхдүүд эхлээд …… бүрэн цэвэрлээд сурчих. Том яриад байгаа нөхдүүд цахилгаангүй, бензингүй, Урд хөрш хилээ хаахад юу гэж ….. бол…… Дэлхийн хамгийн хүчирхэг 2 улс орны дунд байгаа Монголчууд бид дипломатч ёсоо л барих нь чухал

Avatar

Зочин 2021-11-30 202.126.89.116

2 хөрш монголын ард түмниыг дарамлаагүй харин манай төрийнхэн, хуулийнхан л баячуудтай нийлж дарамталж байна даа

Avatar

иогэн 2021-11-30 43.242.243.229

ийм хүн доктор болх нь Монгол оросын жижиг хөрш орнууддаа хандар бодлого бол кнут-задница ,Мэдээж бид оросыг Хятадыг сөрж чадаргүй Гэхдээ төвийг сахих бодлог бол эднээс бага хамаарах санаа Тэнэг бөх Ёрөнхийлөгч нь хэн ч биш нэг сайд байхдаа Крым бол Оросын хэсэг гэж хуцаж байсан Энэ бол Хятад Монголыг эрхшээж болно гэж хэлсэнтэй адил шүү дээ Манай Гадаад яам Их хурал таг өнгөрөөсөн

Avatar

ЗОЧИН 2021-11-30 59.153.87.164

МОНГОЛЫГ МӨНХИЙН ХОЁР ХӨРШТЭЙ ХАРЬЦААГ НЬ МУУТГАЖ УЛС ОРНЫГ ТАЛЦУУЛАН ХАГАЛЖ ЗАДЛАН БУТАРГАХ БОЛ АМЕРИКЧУУДЫН БОДЛОГО ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ХИЧЭЭН ЗҮТГЭЖ БУЙ НЬ УРАВСАН ХУЛГАЙ ЭЛБЭГДОРЖТОНГУУД УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ АРД ТҮМЭНД УЧРУУЛСАН ХОР ХӨНӨӨЛИЙГ ТООЧООД БАРШГҮЙ. , ОРОС УЛС ЕВРОПРУУ ТАТАЖ БУЙ УМАРДЫН УРСГАЛ НЭРТЭЙ ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ АМЕРИК УЛАЙРАН ЭСЭРГҮҮЦЭЖ БУЙГ ,ОРОСООС ХЯТАДРУУ ТАТАХ ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛ УЛСААР ДАМЖУУЛАХЫГ ЭЛБЭГДОРЖ ОЛОН ЖИЛ ЭСЭРГҮҮЦЭН СААТУУЛСАН НЬ ХЭНИЙ БОДЛОГО

Avatar

Зочин 2021-11-30 202.126.89.116

Мэдээж шүү дээ. Америк өөрийн шингэрүүлсэн хийг европ, хятадад өндөр үнээр шахах гэж улайрч байна. Герман , хятад тэнэг биш болохоороо хоолой тавьж байна

Avatar

ХУУЛЬЧ 2021-11-30 192.82.64.190

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЗҮЙ ТОГТОЛЫГ УЛС ТӨРЖИХӨӨР ЯАЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ ВЭ ДЭЭ ,,,,

Avatar

Зочин 2021-11-30 192.82.67.139

orosiin tagnuul,hyatadiin ulaan huvisgalchid l neg iimerhuu yam yaridag tsaashilbal 37 oniig sanagalzana shuu

Avatar

монгол 2021-11-30 59.153.114.42

ОХУ манай эсрэг хяхан боогдуулах арга хэмжээ авч байгаа нь тодорхой шүү дээ. Манайхаас нийлүүлэх боломжтой хоёр гуравхан бараанд 100 хувийн татвар тавьчихаад, цахилгаанаа дэлхийд байхгүй үнээр нийлүүлээд, манай хөгжлийн том төслүүдэд хорио тавиад л.

Avatar

ЗОЧИН 2021-11-30 202.179.26.199

Энэ яасан хоцрогдсон доктор профессор вэ? Үүний хоцрогдлыг мэдэрч байхыг бодоход хуучин нийгмийн өндөр настан би энэ доктороос арай бага хоцрогсон юм байна. Төвийг сахивал үндэсний аюулгүй байдлаасаа татгалзсан болох гэнэ. Хөөе оросын троллоо чи биднийг эргүү мал гэж тооцоолоод ийм тэнэг үгээр залилчих нь гэж буй бол горьдсоны гарз. Украйнаас болж бид төвийг сахих гээ юү?

Avatar

ЗОЧИН 2021-11-30 103.26.195.195

Энэ бид хоёрын мэддэг гэж ч юу байхав. Хоосон ам, шалдан гуя.

Avatar

хүннү 2021-11-30 202.179.26.42

Цаагуураа ямар санаа агуулж байгааг далдын хар малгай л мэдэх байх. Ямарч байсан одоогийн нөхцөл байдал ингэж бодход хүргээд байна. Бид ямар дотор нь орж үзсэн биш. Сүүлийн хэд хоног УЦС бариулахгүй л гэнэ, хилээ хаалаа бараа оруулахгүй л гэнэ.

Avatar

ХУУЛЬЧ 2021-11-30 192.82.64.190

УЛС ТӨР БОЛОН ЭР ЭМИЙН ХООРОД ХАРДЛАГА БАЙХ Л ДАА ,,,,,ХАРИН ЭДИЙН ЗАСАГ БОЛОН БИЗНЕС ,БАЙГАЛ ХАМГААЛАЛ ,ЭКОЛОГТ ХАДЛАГА ГЭХЭЭСЭЭ ТООЦОО ШИНЖИЛГЭЭ ШИНЖЛЭХ УХААН Ч ЧАНАР ХЭРЭГ БОЛДОГ ЮМ ,,,,ТИЙМ ЦАГТ УЛС ХӨГЖӨНӨ Л ДӨӨ ,,,,АМЕРИК -ХЯТАД ХОЁР УЛС 70-90 ОНЫГ ИНГЭЖ ТУУЛСАН ХЭРЭГ ,,,,,,,

Avatar

иргэн 2021-11-30 66.181.161.99

Хамгийн гол нь төрийн хулгайчдаасаа салгалдаа бүх шатанд авилга хулгай тендер хөшөө гээд идэж ууж болох бүхнийг шимэгчилж амьдардаг масс бий боллоо ш дээ тиймээс энэ бузар тогтолцоог яаж нураах арга байна бүр нэг шийдвэртэй зоригтой системийн хувьсгал хийл дээ

Avatar

Иргэн 2021-11-30 202.9.40.168

Ачаа бараагаа авъя 2 хөршөөтэй эрүүл, сайн харьцаатай байя аа

Avatar

баас 2021-11-30 202.9.40.229

энэг оцгор тахир дутуу юм.Оросын бууны нохой ш дээ үхсэнний эрдэмтэн

Avatar

ZOCHIN 2021-11-30 124.158.120.154

YUGAA DONGOSOOD BAIGAAM BE TUVIIG SAHIH BODLOGO YAHAARAA GADAAD BODLOGOO BYAvuulj chadahgui boldog baina

Avatar

Зочин 2021-11-30 103.229.122.11

Яасан ч их нуршуу ярьдаг хүн бэ дээ??

Avatar

Зочин 2021-11-30 64.119.27.4

ЭРДЭМГҮЙ ХҮНИЙ ЧАЛЧИХ НЬ ИХ

Avatar

иргзн 2021-11-30 202.179.26.239

Үнэн ш дээ, Монголчууд хоёр хуваагдаад 2 Хөршөө амныхаа зоргоор муулаад л байдаг, Гэтэл өнөө Харааж зүхүүлээд байдаг ОХУ, Хятад улсууд нь Орчин үеийн техник технологи, Хиймэл оюун ухаан, Сансар судлал , Нано технологи , 5G, 6G Цахим
систем, Цэрэг дайны хамгийн сүүлийн зэвсэглэлтэй, Дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн Улс орнуудын тоонд багтаж явахад хажууд нь манайх Хулгайч Луйварчидыг дээрээ залж, Өр ширэндээ баригдсан Хөгжил буурай

Avatar

Зочин 2021-11-30 192.82.70.23

ёстой хоёр хөршөө хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлохоо болимоор юм бидэнд энэ хоёроос өөр хандах харж үзэх улс цөөхөн шүү дээ төдийгөөс өдий хүртэл энэ хоёрын гарыг харж байгаа монгол хүнд жудаг гэж нэг юм байдаг даа тэрний оронд монголдоо боломжтой бүхнийг өөрсдөө хийе бүтээе гэж уриалмаар байна.. бидний бэлэнчлэх хэтэрлээ .

Avatar

Зочин 2021-11-30 192.82.70.23

Хоёр аөршөө элдвийн муу үгээр хэлэх болимоор юм . бид өөрсдөө гайгүй ажиллаж байс ан үйлдвэрүүдээ өөд нь татахын оронд үрдэсгүй шахам болгочхоод биднийг щахалаа боолоо гэх нь арай жудаггүй юм болоод байна одоо дөнгөн данган ажиллаж байгаа цахилгаан станцууд төмөр замыг чинь орсууд л барьж босгож өгсөн наад зах нь . Тэдгээрийн өчүүхэн эд ангийг нь өөросдөө хийж чадаргүй байж ….____Хүний хуучин нь ,дээлийн шинэ нь гэдэг үг байдаг сайн ч муу ч зан зангаа мэдэх хойно. .

Avatar

Зочин 2021-11-30 192.82.68.173

пуужин хийцгээе

Avatar

зочин 2021-11-30 202.126.89.156

Цаасан пуужин ч хийж чадахгүй шүү дээ

Avatar

Зочин 2021-11-30 192.82.84.81

манам улсыг турк хятад эзлэн авсан газрын зураг үйлдвэрлэсээр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж