Энэ жилийн гоёлын даашинзны загварыг танилцуулах “Floraison fashion-2022” шоу өчигдөр /2021.11.29/ "Corporate centert" болж өнгөрлөө. Уг шоунд нийт 74 загвар зохион бүтээгчийн 200 гаруй гоёлын даашинзыг танилцуулсан юм.
Тун удахгүй болох шинэ жилийн даашинзны загвар, чиг хандлагыг тодорхойлсон шоу боллоо. Уг шоугаар энгийн тансаг даашинзнаас гадна чамин дэгжин гээд бүх төрлийн загварыг харуулж чадсанаараа онцлог байв.
П.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ