Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг баталлаа | News.MN

Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг баталлаа

Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг баталлаа

Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг баталлаа
"Turquoise Hill Resources" компаниас тус байгууллага болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлд дэвшил гарсантай холбогдуулан “Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг үргэлжлүүлэхэд 75 сая ам.долларын төсөв баталсан” гэдгийг өнөөдөр /2021.11.30/ мэдэгдлээ. Уг төсвөөр 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл Оюутолгойн далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэх учиртай гэв.

"Turquoise Hill Resources" компанийн зүгээс төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь шаардлагатай бөгөөд ойрын хугацаанд хийх эерэг алхам мөн гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл нь далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид улам сайжруулахын тулд ирээдүйд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг батлахын зэрэгцээ үүнийг дагалдаад бүтээн байгуулалтын ажил удаашрахгүй гэх баталгаа байхгүй юм.

"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн хурлын өмнө хэд хэдэн удаа хойшилж байсан юм,

 

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Их болгооомжтой, гэхдээ нэг барьж авсных уг нь хамгийн суурь гэрээгээ нэг мөсөн янзалж авбал ... даанч бас л чадахгүй нь... 2021-11-30 119.40.98.106

РИО гэдэг компани бол сурчихсан компани. Монголчууд минь хагаралдаж бутралдах тусам РИО-ийн өмнө алдаа гаргана. Тэд маш олон асуудлыг анхны гэрээгээр өөрсдийн талд ашигтай болгоод авчихсан. Тэд угаасаа тэгж ажилдаг. Тэгээд бага багаар буулт хийх замаар аль болох олон жил явах, эхний жилүүдэд хамаг ашгаа хийж авах ийм тактикаар явдаг. Дэлхийн олон хөгжиж буй улсад сүүлийн 150 жил ажилласан компани шүү дээ. Өнгөрсөн түүхэндээ иргэний дайн хүртэл гаргаж байсан улс.

Avatar

Оноч 2021-11-30 119.40.98.106

Монголчуудыг хагалах ажлын ард эд л бгаа. Хамгийн аюултай нь дотоодын урвагчид. Хамгийн сонирхолтой нь дотоодын урвагчид гэж тархиа угаалгасан, өөрсдийгөө боловсролтой гээд итгэчихсэн, юм л бол төр засгаа шүүмжилж байдаг хийрхүү төрлийн 25 хувь орчим тэд л улсаа хоролж байдаг романтик хортонгууд байдаг гэдгийг маш санаж явах ёстой. Манайд бол тэр 25 хувь үндсэндээ Твиттер дээр цугларчихсан байдаг болтой юм билээ.

Avatar

Зочин 2021-11-30 185.220.102.244

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-30 66.181.161.42

Оюук уг нь хэлсэн гэхдээ гүйцэд хэлж чадаагүй. Зардал хэтэрсэнд манай ЗГ буруугүй тиймээс нэмэгдсэн зардалд Рио хариуцлага хүлээ гэж хэлсэн. Уг нь РИО оюу толгойг ажиллуулсан хөлс гээд жилд 280 сая доллар авдаг. Тэгээд удаа дараа зардлаа хэтрүүлсэн нь зүгээр толгой илээд өнгөрөх асуудал биш л дээ. Дээр нь хууран мэхэлсэн. Тэр асуудал яасан. Бид зардлаа хуваалцдаг. Бүүр татвараа буулгачихсан. Уг нь мөнгөө төлсөн юм чинь татвараа ном журмаар нь авмаар бна гэх ёстой биздээ. Арай дэндүү гэрээ.

Avatar

Onoch 2021-11-30 66.181.161.42

За одоо 34-д ноогдох зээлийн хүүг тэглэлээ гэж ойлгоё. Гэтэл зээлсэн мөнгө анх авсан тэр хэмжээндээ буюу 600 сая-даа үлдэх үү. Хоёрт монголын авсан зээлийг хамгийн сүүлд хаана гэсэн нөхцлийг яахын. Наадуул чинь бид зээлээ хаагаагүй бнаа гээд байвал монголд ноогдол ашиг өгөхгүй. Хэзээ тэд наад зээлээ хаана гэж хүлээхийн? Манай мөш олон татварыг буулгасан тэр утгагүй буултуудыг хэзээ цуцлахын? Дубайн гэрээг яах гэж бна?

Avatar

Onoch 2021-11-30 66.181.161.42

Ер нь баялгаа гаргачихсан, татвараа хөнгөлчихсөн илүү яалгах гээд 34-ийн зардлыг хүртэл монголоор гаргуулаад бгаа юмбэ. Нэг бол 34-өө ав. Хэрэв үгүй заавал зардал хуваалцана гэвэл адилхан мөнгөө гаргаад бизнес хийж бгаа юм чинь монгол улс татвараа олон улсын авдаг жишгээр авах ёстой. Хууль ёсоор авах ёстой татвараа авлаа гээд гараад явчихдаг бизнес гэж бхгүй. Манай татварын орчин дэлхийд багадаа ордог гээ биздээ.

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.231

ЕС мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компанид анхаарах

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.231

ЕСгүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа.

Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” ком

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.231

Энэ сурвалжлагчийн мэдээнд итгэх боломжгүй. ЗГ арайч ингэж алдаа гаргахгүй байлгүй. ЕС-ын Рио Тинтогийн Стау шолмд анхааруулсан сануулгын цуурай нь тасраагүй байхад 91 сая долларын нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн нь худал!!!, тэгээд ч 91 сая шүү???

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.231

Энэ сурвалжлагчийн мэдээнд итгэх боломжгүй. ЗГ арайч ингэж алдаа гаргахгүй байлгүй. ЕС-ын Рио Тинтогийн Стау шолмд анхааруулсан санээдэг уулгын цуурай нь тасраагүй байхад 91 сая долларын нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн нь худал!!!, тэгээд ч 91 сая шүү?????

Avatar

Zochin 2021-11-30 202.126.88.58

Mulguu Zasgiin Gazar yugaa ch oilgoogui hernee heleltseert orson. Huurtah ni oilgomjtoi. Ene deermiig mon ch ih oogshuuleh yum daa. Yadaj huulia zov heregleed surchihaach. Hiimel too l ih yarij, ih temtseldeh yum daa. Tsaana ni geree, huuli geed olon zuils baigaa, uuniigee ulandaa gishgene. Erdoo hooson tootoi notsoldood baih malnuud yum daa…

Avatar

Оноч 2021-11-30 66.181.160.29

ЗГ ойлгож бгаа бхаа. Гэхдээ, ер нь эрх ашиг гэдэг юм л алдаг юм шдээ. Зөрчилдөөнтэй эсрэг тэсрэг эрх ашиг л монголыг а**а. Уг нь монгол 1 эрх ашигтай. Гэхдээ, чи анзаарвал энд тэнд коммент харахад л тэнд хэд хэдэн эрх ашиг явж байгаа нь харагддаг. Нэг бол ЗГ-аа дэмжээд ч байх шиг, нэг бол РИО-гийн эрх ашиг ч байх шиг. Тэгснээ орос, хятадын эрх ашиг ч юм шиг. Гээл энэ холион бантан болсон олон эрх ашгаас зөвхөн Монголынхоо эрх ашгийг хэрхэн олж харах вэ. Эх орончид л хийдэгдээ. Зүрхээрээ мэдэрдэг

Avatar

Оноч 2021-11-30 66.181.160.29

Хараад байхад монголын хамаг тэнэгүүд, эдийн засгийн алуурчдын гар хөлүүд ТВИТТЕР дээр цугласан байдаг юм билээ. өөрсдийгөө вакуумжуулчихсан, тэгээл тэр дундаа солиороол өөрсдийгөө хөөргөөл, монголын нийгэм энд бна, бид нөлөөлж чадаж байна энэ тэр гээд.

Avatar

Ялгаатай нь РИО монголын баялагийг зөөж байж...100 саяын татвар төлдөг багасгуулчихсан...дээр нь монголчууд өрөнд... 2021-11-30 66.181.160.29

Зүгээр төсөөлье л дээ. Хэрэв РИО-гийн оронд дэлхийн нэртэй өөр нэг бренд монголд хөрөнгө оруулаад ажиллаж байя гэж үзье. Жишээ нь Nike орж ирээд пүүз хийдэг гэе. Тэд 12 тэрбумын хөрөнгө оруулж, үйлдвэр барьжээ. Тэгээд тэд монголын хуулиар татвараа төлнө. Тэдний татвар 200-300 саяыг монголд төлнө. Дээр нь хүмүүсийг ажиллуулж цалинжуулна. Тэгээд техник, технологи, ноу-хау, түүхээ эдээ авчираад ажиллана. Монголд ямар ч тохиолдолд ашигтай. Тиймээс, бид ГХО-г урин залъя.

Avatar

Оноч 2021-11-30 66.181.160.29

Сая 32 тэрбумын Зонхов гэж жаал шуугилдав. Гэтэл ОТ 32 тэрбумын баялгийг 3-хан хоногт л хилээр гаргачихдаг. Ийм гэрээтэй ямар монгол байсан бол өдийд цаазалчихсан байгаа. Гадаад бол өөр цаазалж болохгүй. Бүр монголыг цаазалж мэдэх тул дуугай дуугай. Монголын хамаг тэнэгүүд Твиттер дээр цугларсан байдаг. Яг тоо ёсоороо тэнд байдаг тул нийм тэнэг монголчуудын тоог амархан гаргаж болмоор юм билээ.

Avatar

зочин 2021-11-30 202.126.89.135

Гүүүээээ ……Хөөж явуулнаа гээгүй билүү???

Avatar

Оноч 2021-11-30 66.181.160.29

ОТ дээр 3 гол асуудал байгаа. Нэгд монголын баялагийг зөөдөг компани байгуулахдаа бүх зардлын 34-ийг монголоор төлүүлэхээр хийсэн. Үүнийгээ хамтарсан бизнес зардлаа хуваана гэж ойлгуулсан байдаг. Тэгснээ хамтарчаад битгий гол зохиод бай л даа. Ашгийн 34-ийг та нар авна ш дээ гэсээр байгаад татварыг багасгуулчихсан байдаг бүр дэлхийн жишгээс 6 дахин бага татвар төлөхөөр тогтворжуулсан. Тэгснээ, танай 34-ийг зээлээр өгч байгаа тул хүү нь өсөн нэмэгдэх зарчмаар явж байгаа.

Avatar

34-ийн зардлаа бид төлдгөөрөө төлье, татвар одоо яахав бага төлнө биз... битгий өрөнд оруулалдаа гуйя гэж бна даа... 2021-11-30 66.181.160.29

Танай 34-ийн хүү өсөн нэмэгдсээр 2051 онд 22 тэрбум болно. Монголын өрийг хамгийн сүүлд хаахаар хийсэн тул энэ хооронд бусдын оруулсан хөрөнгөө авч байх юм гэсэн. Тэгээд дахиад 20 жил магадгүй энэ өрөө төлнө. Тэгж байтал мэдэхгүй 2071 онд уурхай хаагдах ийм төлөвтэй болсон. Монголоос баялаг зөөхдөө зардлын 34-ийг монголоор төлүүлдэг. Тэгснээ татвараа багасгуулчихсан. Тэгээд монгол хэзээ ч ашиг авахгүй ийм л гэрээ. Бид одоо өрөнд оруулдагийг зогсоогоочээ.

Avatar

Оноч 2021-11-30 66.181.160.29

РИО-гийн гар хөл эдийн засгийн алуурчид одоо Монголчуудыг тавлан хөхрөлдөж байгаа. 34-ийг битгий аваа гээд бид хэлээд байхад та нар авна гэсээр байгаад авсан. хаха…хэхэ… гэж бна. Уг нь УИХ 34-ийг Эрдэнэтийн 49-ийг авдаг шиг аваад ирээ гэсэн юм. Гэтэл дээрх шиг хийчихсэн. хариуд нь 34-ийг чинь аваад ирлээ… баялгаараа төлчихнө… Монголд 80 хувь нь үлдэж байна… ашигтай гээд талх зүсэж харуулсаар байгаад энэ гэрээг хийчихсэн. Тэд үргэлжлүүлэн монголчуудаар гуйлгасаар асуудлыг шийдье гм.

Avatar

Зочин 2021-11-30 103.57.95.238

Bolj dee. Tegmeer dee.

Avatar

zochin 2021-11-30 202.21.103.118

zuv sh dee

Avatar

ХУУЛЬЧ 2021-11-30 192.82.64.190

БИЗНЕС ГЭДЭГ ЗОГСОЖ БОЛДОГҮЙ ЗҮЙЛ Л ДЭЭ ,,,ТИЙМ БОЛОХООР ШИЙДЭЛ ЗӨВ ШҮҮ ДЭЭ ,,,,,

Avatar

Оноч 2021-11-30 66.181.160.29

Тийм тийм, гоё шийдсэн байна. Асуудал шийдэгдтэл иймэрхүү бага багаар явж байг. Байдал эвгүйтвэл шууд зогсоочих боломжтой.

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.12

АН-ын нөхөд бол монголыг зөвхөн, хохироох,хорлох зорилготой харийн сэтгэлгээтэй,тэдэнтэй хуйвалддаг хүмүүс. Ярьж буй зүйл хийж буй үйлдэлд нь туйлын хянуур анхааралтай хандах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.161.122

Ха ха ха, бүүүр усан тэнэг, хаана АН ын нөхөд харагдаад байна, ОТ ын асуудлыг агуу МАН гар Багабандиас асуу, тэнэгээ.

Avatar

Dfasdff 2021-11-30 66.181.160.29

АН-нхан РИО-н талд байдгийг бүгд мэднэ. Батлагдсан асуудал шахуу

0 0
Avatar

Зочин 2021-11-30 103.57.95.140

Багабанди Ган-Очир нарыг ТУЗ -ын гишүүнээс ХЭЗЭЭ зайлуулах вэ

Avatar

З 2021-11-30 192.82.73.12

Оронд нь ажиллах хүмүүс тэгээд эдгээр нөхдөөс илүү ажиллах батлагаа байгаа юм уу. Монголын тал 30 хувийг эзэмшиж байгаа нөхцөлд хэн ч төлөөлөөд ажиллаад асуудал шийдэхгүй,амжилт олохгүй юм билээ. Юуны өмнө энэ асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юм биш үү. Ажил мэдэхгүй хүнээр сольсоор байгаад бүр бүх зүйлээ сүйтгэх бий дээ.

Avatar

Зочин 2021-11-30 72.196.192.250

Oyukiin Zasgiin Gazar, Nyambaatariin ahalsan ajliin heseg ovoo sain ajillaad baigaam bishvv !!!
Miyegiin ZG ingej ajillaj chadaagvi sh dee !!!

Avatar

Зочин 2021-11-30 202.179.15.114

ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-Д МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨЛ ХЭН ГЭСЭН МАЛНУУД БАЙНА АА

Avatar

ха ха 2021-11-30 202.55.191.205

Титэм үг байгаа биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж