Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг баталлаа

Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг баталлаа
"Turquoise Hill Resources" компаниас тус байгууллага болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлд дэвшил гарсантай холбогдуулан “Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг үргэлжлүүлэхэд 75 сая ам.долларын төсөв баталсан” гэдгийг өнөөдөр /2021.11.30/ мэдэгдлээ. Уг төсвөөр 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл Оюутолгойн далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэх учиртай гэв.

"Turquoise Hill Resources" компанийн зүгээс төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь шаардлагатай бөгөөд ойрын хугацаанд хийх эерэг алхам мөн гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл нь далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид улам сайжруулахын тулд ирээдүйд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг батлахын зэрэгцээ үүнийг дагалдаад бүтээн байгуулалтын ажил удаашрахгүй гэх баталгаа байхгүй юм.

"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн хурлын өмнө хэд хэдэн удаа хойшилж байсан юм,

 

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж