Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.11.30/ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэнэ.
"МИАТ-ын ТУЗ үр дүнгүй ажиллаж байна гэх дүгнэлт гарсан"
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-"МИАТ" компани 2022-2024 оны орлого, үр дүнгийн төсөөллөө их өөдрөгөөр гаргажээ. Тухайлбал, 2023 онд аяллын тоог 2726, 2024 онд 3037-д хүргэнэ гэжээ. Гэтэл цар тахлын нөхцөл байдал эргээд хүндрэх төлөвтэй болчихлоо. Омикрон хувилбар нь олон улсад бүртгэгдээд хилээ хааж эхэллээ. Тэгэхээр зэрэг "МИАТ" компанийн үр дүнгийн төсөөлөл биелэлээ олох эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв биелэхгүй бол ямар нөөц төлөвлөгөө байна вэ. Хоёрдугаарт засаглалтай холбоотой асуудалд бид анхаарах ёстой. "МИАТ" компани таван онгоцтой 802 хүн ажиллаж байна. Нэг онгоцонд 160 ажилтан ажиллаж байна. Харин олон улсад нэг онгоцонд хамгийн багадаа 115 хүн ажиллаж байна. Цаашдаа менежментийн тал дээр ямар төлөвлөгөө гаргаж ажиллах юм. Үүнээс гадна цалингийн хэмнэлт гэх нэр томъёог гаргаад иржээ. Би үүнийг ойлгохгүй байна. Цар тахлын үед харин ч ажилчдадаа урамшуулал олгох ёстой. Тэгэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэсэн гээд зарлаад суугаа та нарыг ойлгохгүй юм. Ийм зүйлийг оруулж ирчхээд "МИАТ" компанийн удирдлага гээд сууж байгаа бол ичмээр л санагдаж байна шүү.
МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:
-Олон улсын агаарын тээврийн холбооноос гаргасан судалгааны дагуу зорчигчдын тоо 2023 онд хэвийн байдал руу орно гэж тооцоолсон. 2022 оны дөрөвдүгээр улиралд 2019 оны хэвийн байдал руу эргэж орох юм байна. Халдварын дараах огцом өсөлтөд онгоцуудаа бэлэн байлгахаар төсөөллөө хийсэн. 2021 онд карго нислэгээр амиа зогсоосон. Тиймээс 2022 оны нөөц төлөвлөгөөг боловсруулсан. "МИАТ" компанийн одоо үйл ажиллагаанд ашиглаж байгаа дөрвөн онгоц бүгд карго нислэгийн зөвшөөрөл авсан. Өнөөдрийн байдлаар дөрвөн онгоцны суудлыг нь аваад каргонд явуулж байна. 2021 оны арванхоёрдугаар сар дуустал карго нислэг хийнэ. 2022 онд 100 хувиар карго нислэг хийх төлөвлөгөөтэй байна. 11 тэрбумын цалингийн хэмнэлт гэдэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилчидтай хамаарахгүй. Инженер техникийн ажилтнуудын нэмэгдэл цалин, илүү цагийн зардал хасагдсан учраас 11 тэрбумын хэмнэлт үүссэн. Сул зогсолтын гурван сарын хугацаанд нийт ажилчдаа цалингийн 60 хувиар цалинжуулсан. Үүнээс бусдаар цалин хасаагүй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Таван онгоцны насжилт юу болж байна. Шинээр авсан онгоцны өр төлбөр хэдий хэр хэмжээнд байна. Би хувьдаа МИАТ компанийг санхүүгийн хүнд нөхцөлд байгаа гэж ойлгосон. Гэтэл энэ талаар ер дурдагдсангүй. Асуудлаа илэн далангүй ярих хэрэгтэй. Миний үед МИАТ компанийг хувьчлах асуудал УИХ-аар орж байсан. МИАТ компани санхүүгийн хүнд байдалд орсон учраас 40 хүртлэх хувиа “Хүннү Эйр” ХХК, “Аэро Монголиа” ХХК-д өгнө гэж яригдаад байна. Энэ үнэн үү. Өөрсдийгөө болгоод яваа аж ахуйн нэгжүүдээ хүчээр буцааж оруулж ирээд өр төлбөрөө хамт хуваалцах нь буруу. Харин зах зээл дээрх хувиа худалдан борлуулж, нээлттэй компани болно гэвэл зөв.
"МИАТ" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:
–2020 оны хоёрдугаар сараас эхлэн бүх нислэг зогссон. Тиймээс компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2020 онд 58 тэрбумын алдагдалтай, 2021 онд 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж буй 51.3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. “МИАТ” компани үйл ажиллагаанд ашиглахгүй байгаа нэг онгоц, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дөрвөн онгоцтой. Дөрвөн онгоцны нэгийг 2013 онд Засгийн газрын баталгаат зээлээр худалдаж авсан.
Энэ онгоцны төлбөр 2023 оны хоёрдугаар сард төлөгдөж дуусна. Одоогийн байдлаар 12 сая ам.долларын төлбөр байна. Үлдэгдэл гурван онгоц түрээсийнх. Хамгийн өндөр түрээстэй онгоцод сарын 440 мянган ам.долларыг төлж байна. Үлдсэн хоёр онгоцны сарын түрээс 256-380 ам.доллар. Өр төлбөрийн хувьд 52 тэрбум төгрөгийн 25 орчим нь төрийн байгууллагын төлбөр. Үлдэгдэл 26.3 нь гадаад дотоодын харилцагч байгууллагын шатахууны төлбөр байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:
–Хувийн хэвшлийн компаниудад 40 хүртэлх хувийг өгнө гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл байна. Ийм зүйл яригдаагүй. “МИАТ” компани бол хэвийн ажиллах үедээ жилд 500 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байсан. Цар тахлын үед л хүнд байдалд орчихлоо. 2018-2019 онд 32-52 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. "МИАТ" компанийн хөрөнгийг эргэлтэд оруулах асуудал яригдаж байна. Өмч хувьчлалын асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхгүй. УИХ-аар орох ёстой. Хэрэв хувьчлах тухай асуудал яригдвал нээлттэй УИХ-ын түвшинд яригдах байх. Олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох нь “МИАТ” компанийн цаашдын ирээдүйд хэрэгтэй. Төлөөлөн удирдах зөвлөл үр дүнгүй ажиллаж байна гэх дүгнэлт гарсан.
"МИАТ 2021 оны эхний хагас жилд 35,2 тэрбумын алдагдалтай ажилласан"
Тодруулбал, цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор тус компани 315 нислэг гүйцэтгэн 213.6 зорчигч тээвэрлэж, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58.0 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж төлөгдөөгүй өр төлбөр нь 50 тэрбум төгрөгт хүрчээ.
Тиймээс "МИАТ" төрийн өмчийн хувьцаат компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сард хэлэлцсэн. Энэ үеэр МИАТ компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгасан юм.
Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж буй. “МИАТ” компани 2019 онд 1936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8 өссөн, өмнөх оноос 69.7 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгджээ. Ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2.0 хувиар буурчээ.
Дашрамд дурдахад, "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл есдүгээр сарын 31-нд хуралдаж тус компанийн захирал Б.Баттөрийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг томилсон юм.
news 2021-11-30 197.210.70.10
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]
Зочин 2021-11-30 185.100.87.72
!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-11-30 202.126.90.70
Муулж миалж байгаад хэдэн дээрэмчид хувьд авдаг муухай аргатай шүү. Үнэлгээг нь хийгээд хөрөнгийн биржээр нээлттэй хувьчилмаар байна энэ компанийг.
Зочин 2021-11-30 203.91.115.51
Миат хэзээ ашигтай ажиллаж байсын? Миат дан алдагдал үйлдвэрлэж, Инег түүнийг нь нөхдөг зүй тогтолтой. Төрийн менежмент гэж энэ.
Зочин 2021-11-30 202.9.41.40
Дампуу компанийг хурдан хувьчлахыг шаардаж байна!!!
Төртэй ард түмэн байх юмсан 2021-11-30 59.153.87.162
Түрээсийн онгоц юм бол энэ үед нислэггүй боллоо гээд түрээсэ цуцалчихлдааа
Зочин 2021-11-30 202.126.88.134
📌 МОНГОЛЫН ИРГЭН БҮР ТӨРӨӨРӨӨ ГУЙЛГАЛГҮЙ 3-Р ВАКЦИНАА 100% ХИЙЛГЭХ УХАМСАР, ХАРИУЦЛАГЫГ ХАЙРЛААЧ БУРХААН ‼️ ТӨР НЬ ЧАРТЁРААР ГАДНААС ХҮМҮҮС ЗӨӨЖ ПОПРОЛГҮЙ, УЯНГАЛАЛГҮЙ БАЙГ ЭЭ ‼️ ХАРИН АЧАА, БАРАА ТЭЭВЭР ЛОЖИСТИКОО Л ОЛИГТОЙХОН ЗОХИЦУУЛААСАЙ ‼️ СДААААА
Zochin 2021-11-30 103.57.95.116
Цагаанхүү гэгч МАН н нөхөр жолоочоо дагуулж ирээд Ланд200 унаад МИАТ д юу хийхгүй шулж бна зайлуулаачээ ЕС аа Халтараа
Zochin 2021-11-30 103.57.95.116
МИАТ олон захиралтай хэлтсийн дарга ,захирлууд гээд бүгд машин унадаг гадаадын төлөөлөгч гэж олон дандаа шахаасны хүмүүс ажилдаг үүнийг цэгцлэхгүй юу ч сайжрахгүй
Зочин 2021-11-30 103.57.95.225
Yag unen. Dandaa shahaanii tsunh barisan doldoinuud.
Зочин 2021-11-30 139.5.218.171
МИАТ-ын тийз өндөр үнэтэй хэмээн агсчиж байгаа хүмүүс тэгээд тэр хямд Туркиш, Солонгос, Хятад, Орос онгоцоороо нисээч. Та нарыг МИАТ онгоцдоо хүчээр суулгаагүй, бусад сонголт байсаар байтал суучихаад олон юм ярих. Алдагдалтай дээр нь хувьчлах, бусдад либералчлал нэрээр найр тавин өгөх зорилготой тавиулууд олон юм яриад хэрэггүй
Зочин 2021-11-30 202.126.88.231
Юу ч мэдэхгүй бол дуугай бай. Тэнэгээ ядаж нууж сур
Зочин 2021-11-30 66.181.185.49
2, 3 онгоцтой байж 700, 800 шахааны дуракууд ажилладаг. Дандаа өндөр үнэтэй хог шахаад байхаар алдагдалд орох нь ойлгомжтой. Монголын аялал жуулчлалд хамгийн их гай болж байгаа, Монголчуудыг дэлхийд байхгүй үнэтэй агаараар зорчуулдаг компани байх хэрэг байгаа юм уу?
Зочин 2021-11-30 90.203.162.153
ХАРААЖ ЗҮХЭЭД ЯАХ ВЭ. БИЛЕТНИЙ ҮНЭ НЬ ӨНДӨР ТЭГСЭН МӨРТЛӨӨ КОВИДООС ШАЛТГААЛЖ БАЙНА ХЭМЭЭН 10 ГАРУЙ ЦАГИЙН НИСЛЭГИЙН ТУРШ 1 БУРГЕР, 1 ХООЛ УСААР ҮЙЛЧИЛЖ ХЭМНЭЛТТЭЙ БАЙГАА НЬ ҮНЭН ЮМ БИШ ҮҮ.
Зочин 2021-11-30 66.181.176.38
ҮХЭЖ ДАЛД ОРСОН МИАТАА ХУРДАН ХУВЬЧИЛДАГСНУУ УСТГАДАГСАНУУ УЧИРЫГ ОЛООЧ !!!! ОЛОН УЛСЫН БУСАД АВИА КОМПАНИАС 5 ДАХИН ӨНДӨР ҮНЭ НЭХДЭГ ПСДАНАР!!! 5 ДАХИН ХЯМД ҮНЭЭР САЙН ҮЙЛЧИЛНЭ ЯВЯА ГЭЭД ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИ ХҮСЭЛТ ТАВИАД БАЙХАД Л ТҮГЖИЛДЭЭД ҮНДЭСНИЙ КОМПАНИ ДАМПУУРЧИХНА БОЛДОГГҮЙ ГЭНЭ. ЭНЭ МЭТ БУСАД УЛСРУУ 5 ДАХИН ХЯМД ЯВАХЫГ ХААЖ БООЖ БН. ҮХЭЖ ХЭВТ!!! ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ХОЛГОДОГ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛЖ БГАА ЦАРАЙ НЬ УУ??? ЭНГИЙН АВИА КОМПАНИАС 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦЭЭ УЛСАА
Зочин 2021-11-30 202.126.89.174
Uhej dald orooroi muu teneg ork be ter turksh Korean air ed naraaras yavaldaa
зочин 2021-11-30 64.119.19.247
Миат алдагдалтай ажиллаа гээд ард түмнээ мөлжих юм аа.
Жагаа 2021-11-30 103.26.195.117
Энэ худал мэдээлэл юм шиг ээ. Миат-ын ТУЗ 9 дүгээр сарын 31-нд хуралдсанмгэж ддээр бичжээ. Та бүхэн хар даа. 9 дүгээр сар 30 хоногтой байдаг. Тиймээс энэ бол худал мэдээ.
МИАТ 2021-11-30 202.179.26.182
хөөш … Бас нэг хэдэн даргын хулгайг татвар төлөлчид төлөх үү