"Энхсаранд халдвар алдсан шиг нөхцөл дахин үүсгэж болохгүй" | News.MN

"Энхсаранд халдвар алдсан шиг нөхцөл дахин үүсгэж болохгүй"

"Энхсаранд халдвар алдсан шиг нөхцөл дахин үүсгэж болохгүй"

"Энхсаранд халдвар алдсан шиг нөхцөл дахин үүсгэж болохгүй"

Шадар сайд Улсын онцгой комиссын дэргэдэх Нэгдсэн шуурхай штаб дээр өчигдөр /2021.11.29/ ажиллаж, УОК-оос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг биечлэн шалгалаа.


Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Олон гашуун туршлага бий учир дүрэм, журмаа сайн боловсруулах хэрэгтэй. Иргэдийг бүрэн мэдээллээр хангаж, Энхсаран сувилалд халдвар алдсан шиг нөхцөл үүсгэж болохгүй. Тусгаарлах байранд мөрдөгдөх дүрэм, журмыг бүх албан хаагчид мэдэх ёстой. Тэгж байж тусгаарлалтад байгаа иргэд ойлголтын зөрүүгүй байна.

Бүх зүйлийг цагаан дээр хараар бичиж баталгаажуул. Гадаад улсаас ирж байгаа иргэн онгоцны буудал дээр буугаад хэдэн минут шинжилгээ өгөх, хэрэв халдвар бүртгэгдсэн бүсээс ирсэн бол хаана, хэд хоног тусгаарлагдахыг нарийн зааж өгөх нь зөв. Мөн тусгаарлагдах байранд хэн гэдэг эмч хүлээж аваад, хэчнээн хоногийн давтамжтай PCR авахыг ч, ямар хоол ундаар үйлчлэх, чанар стандартыг хэрхэн хангаж байгааг ч журамлах хэрэгтэй.

Хариуцлага алдсан бол тухай бүрд нь хяналт тавьж, арга хэмжээг авч явна. Эзэнгүй асуудал үлдээж болохгүй. Шуурхай штаб зөвлөмжийг боловсруулж, иргэдэд тараах хэрэгтэй. Өмнө нь үүсч байсан асуудлуудыг санаж байгаа байх. Бид дахин алдаагаа давтахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөөгүй ажлаас болж нэг ч иргэн хохирч болохгүй. Тиймээс Шуурхай штаб бүх шатны байгууллагууддаа хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна эм, эмийн нөөцийг гурван сар хангаж, хангалттай татан авахыг анхаарах. Вакцинжуулалтын ажлыг идэвхжүүлэх, тасралтгүй явуулахад мөн л зохион байгуулалт чухал. Маргаашаас Эрүүл мэндийн яамнаас PCR шинжилгээг бүх боомтууд дээр авахад хяналтаа хатуу тавихыг шаардаж ажиллахыг үүрэг болгож байна. Халдварын мутацид орсон хэлбэрийг дотоодод алдахгүй байх тал дээр Улсын онцгой комисс өндөр зохион байгуулалттай ажиллах нь зүйтэй” гэсэн юм.

Африк, Европын зарим улс орнуудад тархаад байгаа Covid-19-ийн омикрон вирусийг  улсын хилээр оруулж ирэхгүй бэлтгэл ажлыг УОК-ын Нэгдсэн Шуурхай штаб хэрэгжүүлж буй. Өнгөрсөн Бямба гаригт өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд Шадар сайд ийнхүү хяналт тавьж, яаралтай хугацаанд мэдээ, мэдээллийг боловсруулж, тусгаарлалтад байгаа иргэдэд ойлголтын зөрүү гаргахгүй байхыг зөвлөв. Мөн өнгөрсөн жил Энхсаран сувилалд халдвар алдсан нөхцлийг дахин давтахгүй байхыг анхааруулж, хариуцлага алдсан хэнд ч зохих арга хэмжээг авахыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2021-11-30 192.82.64.147

тал талаараа зэрэг алдчихаад .

Avatar

Зочин 2021-11-30 66.181.180.119

Бид өөрөсдөө хувийн хариуцлага дээшлүүлж бүгд хичээх хэрэгтэй бүх зүйлийг улсдаа даатгаж болохгүй шүү дээ хамтын хүчээр энэ өвчнөөс салах хэрэгтэй шүү дээ

Avatar

news 2021-11-30 197.210.71.124

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-30 185.220.102.244

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-30 66.181.177.73

Энхсарангийнхандаа тнгээд одоо болтол арга хэмжээ аваагүй юм чиньдахиад тийм юм болж л таарна.

Avatar

ЗОЧИН 2021-11-30 103.14.39.2

Намчид дарга нар арын хаалга гээд тараанадаа тараана.

Avatar

Зочин 2021-11-30 192.82.65.229

дахиал үүснэ дээ дандаа л тэгдэг шүү дээ

Avatar

Зочин 2021-11-30 59.153.86.19

Энхсарандаа хариуцлага тооцсон юмуу шадар худалчаа алдаа дандаа давтагддаг шүү

Avatar

Зочин 2021-11-30 66.181.185.118

ОХУ тай 12/1нислэгээ нээнэ гэснээ болиочээ.Тусгай үүргийн нислэг хангалттай!

Avatar

зочин 2021-11-30 27.123.214.2

Өөрийн хийх хариуцах ажлаа хэнд хэлээд байгаа юм бэ?

Avatar

Zochin 2021-11-30 124.158.66.73

Ooroo oortoo arga hemjeeg herhen avah herhen heregjuuleh talaar zovlomj juram gargamaar ymaa. Enhsaran suvilald “HORIGDOJ” baihdaa manai duu haldvar avch ovchilson. End hen ch hariutslaga huleegeegui. Harin ch tendehiin dagra nar ni “ODON,MEDIAL” —aar shagnuulsan bh magadlaltai. Olon hun ovchiluulj orlogo ih oruulav gej.

Avatar

иргзн 2021-11-30 202.179.26.239

Энхсаранд халдвар тархахад Дарга нар Та нарын Буруу үйл ажиллагаатай л холбоотой ш дээ,

Avatar

Хотын уугуул иргэн 2021-11-30 66.181.178.113

Нийгмээрээ хөдөлж байж энэ өвчний ард гарах ёстой. Энэ бол зөвхөн УОК-ын хийх ажил биш. Хүн бүрийн хариуцлагын асуудал. Түүнээс биш хөндлөнгийн үзэгч шиг УОК-ыг алдаа гаргахыг хүлээж сууж, элдэв долоон юм ярьж хоосон шүүмжилж "цэцэрхэдгээ" больмоор байна.

Avatar

зочин 2021-11-30 64.119.17.242

ккк ийм их олон алдаа давтан гаргачихаад албан тушаалдаа суугаад л байдгийг юу гэж ойлгох уу.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.177.122

Өөрийнхөн хийх ёстой ажил биз дээ . Улсын онцгой байдлын дарга байж хөндлөнгийн хүн шиг юм яриад байх юм .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж