ЭМЯ-ны зөвлөгөө: Оцон шувуу шиг алхаарай | News.MN

ЭМЯ-ны зөвлөгөө: Оцон шувуу шиг алхаарай

ЭМЯ-ны зөвлөгөө: Оцон шувуу шиг алхаарай

ЭМЯ-ны зөвлөгөө: Оцон шувуу шиг алхаарай

Өндөр өсгийттэй 30 орчим насны бүсгүй нөхөртөө тэврүүлсээр эмнэлгийн хаалгаар орж ирэв. Хотын “ганган” зам дээр халтирч унахдаа гэмтсэнийг залуу эмчид учирлана. Гэвч хэчнээн яарч тэвдлээ ч өвдөлтөө тэсвэрлэхээс өөр арга байсангүй. Удтал хүлээсний эцэст эмч тэр эмэгтэйг өвдгөндөө хүнд гэмтэл авсныг хэлж дахин үзүүлэхээр цааш явлаа. Түүнтэй адил гар, хөлөндөө гэмтэл авсан олон хүн эмчийн үүдийг харуулдаж урт дараалал үүсгэж байв.

Үзлэгийн өрөө шөнө дунд өдрийнх шиг ачаалалтай. Олон цаг дугаарласандаа тэсвэр алдарсан хүмүүс хоорондоо дараалал булаалдаж муудалцах. Зарим нь тэвчээр барж ёолно.

Гэмтлийн эмнэлгийн хаалгаар доголсон, тэврүүлсэн, цусаа урсгасан, насилка дээр хүргүүлсэн гэх мэт олон шалтгаанаар гэмтсэн хүний хөл шөнөжин тасрахгүй. Тэр дундаа халтирч, явганаас бэртсэн хүмүүс их. Хөнгөн бэртлээ гэхэд мэс заслаас холуур өнгөрч гар, хөл, толгойгоо цагаан даавуугаар боолгуулна. Зол дайрлаа гэхэд аминаас наагуур өнгөрч мэс засалд орох нь энүүхэнд. Эмчийн хаалга сахиж дугаарласан хүмүүсийн дийлэнх нь л халтирснаас болж хөнгөн бэртсэн гэх шалтгаантай гар, хөл, зөөлөн эдийн гэмтэл авчээ. Тэдний дийлэнх нь залуус.

Хоёр найз эмнэлгийн үүдээр нэгийгээ түшиж доголсоор орж ирэв. Найз нь эмчид “Манай найз зам дээр халтирч унаад хөлөө хугалчихлаа” гэвэл эмч хариуд нь “хөлөө хугалсныг чи яаж мэдэх вэ” гэх нь тэр. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгэн шөнө хүмүүс хөлхөлдөж, эмч нар гүйлдсэн ачаалалтай өнгөрч байгаа нь энэ.

Тус эмнэлгийн Яаралтай хүлээн авах тасгийн үүдэнд хэсэг саатахад л ийм дүр зураг угтлаа. Эмч нарын оргил ачааллын үе нь 23:00-03:00 цаг хүртэл гэнэ. Цастай өдрүүдэд хэчнээн хүн тус эмнэлэгт халтирч гэмтсэнээс болж хандсаныг хэлж мэдэхгүй.

Гэвч явган алхаж үзээгүй дарга, бизнесменүүдийн гялгар толигор замаас нь болж өдөртөө 100 орчим хүн гэмтдэг статистик бий. Эмч нарын хэлж байгаагаар эмнэлгийн тусламж авч буй хүмүүс ихэвчлэн гудамж, зам талбай, аж ахуй нэгж байгууллагын орчим явж байхдаа унаж бэртдэг байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хоногт дунджаар 340 хүн ханддаг. Тухайлбал, энэ сарын 16-нд Яаралтай хүлээн авах түргэн тусламжийн тасгаар 357 хүн эмнэлгийн тусламж авсны 305 нь нийслэлд байжээ.

Гэтэл дөрөв хоногт  1348 хүн эмнэлгийн тусламж авчээ. Тодруулбал, энэ сарын 15-18 хүртэлх хугацаанд  24 цагт эмнэлэгт хандсан хүний тоог задалбал,

  • 2021.11.15 –312
  • 2021.11.16 –357
  • 2021.11.17 –318
  • 2021.11.18 –361

Тэгвэл өнгөрсөн Ням гаригт хоногт 400 хүн эмнэлгийн тусламж авсны 335 нь нийслэлд бүртгэлтэй байжээ.

Улаанбаатар өвөлдөө хамгийн том "мөсөн талбай" болж, олон хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлсээр удаж буй. Энэ жил мөн адил уран гулгалтын улирал эхэлсэн энэ өдрүүдэд пингвин алхалтаар алхахыг эрүүл мэндийн салбарынхан шоглох болжээ. Өөрөөр хэлбэл,  хэчнээн яарсан ч жижиг алхамаар удаан явах нь хамгийн сонгодог  арга болж байна.

Нөгөө талд, гэмтсэн хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд ч цөөнгүй. Эцэг эхчүүдийнх нь хэлж байгаагаар гэртээ унаж бэртсэн гэнэ. Эмчийн өрөөнөөс аавдаа үүрүүлсээр хөлийнхөө шагайг гипсдүүлсэн өсвөр насны охин “Гадуур халтирч унахаас байнга болгоомжилж алхдаг. Зам халтиргаатай алхахад хэцүү. Гэхдээ гудамжинд биш гэртээ хивсэн дээр халтираад гэмтэнэ гэж бодсонгүй. Зөвхөн гудамжинд унаж бэртдэггүй юм байна” гэж байлаа.

Мөн л эмчийн өрөөнөөс найман настай хүү баруун хөлөө гипсдүүлж ээждээ тэврүүлсээр гарч ирэв. Хүүг ээж нь гудамжинд гүйж байхдаа халтирсныг учирласан. ГССҮТ-өөс авсан мэдээллээр осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь уналтаас үүдэлтэй гэмтэл тэргүүлэх болжээ. Үүнд, явганаас халтирч унах, сандлаас унах гэх мэт. Ялангуяа, өвлийн улиралд халтиргаа гулгаатай холбоотой гэмтэл маш их бүртггэгддэг.

Сүүлийн жилүүдэд халтиргаанаас болж бэртсэн ослыг авч үзвэл,

Мөн 2020 онд 31 хүн халтирч унаж, нас баржээ. Өнгөрсөн онд осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг мөн л халтирч унасан тохиолдол тэргүүлсэн бол гэмтсэн тохиолдлын 95 хувь нь бэртэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.

Мөн  30 хувь нь гудамж, замд гэмтсэн байна.

Эндээс харвал гудамж, талбайд халтирч, бүдэрч унах, тэр дундаа цас мөсөн дээр унаж бэртэх, цаашлаад амиа алдах нь иргэдийн хувьд бодит эрсдэл болжээ. Иргэдийн ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлье гэвэл жижиг зүйлсээс ч эхэлж болохоор.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-11-30 197.210.71.124

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-30 185.31.175.247

========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

иргэн 2021-11-30 150.129.143.184

манай цаг уурын нөхцөлд таарахгүй гялгар хавтан хийгээд бас налуу байрлуулахаар яаж явах вэ дээ? Бүх явган хүний замаа солих л хэрэгтэй тэгэж байж хальтиргаагүй болно шүүдээ хүмүүсээ.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.183.142

Улаанбаатарын гудамжаар бөөн оцон шувууны цуваа явах юм байна л даа.

Avatar

Зочин 2021-11-30 202.179.26.158

МӨРӨӨ ХАЯАД АЛЦАГ АЛЦАГ ГЭЭД ДЭЭГҮҮР ХАРААД АЛХАХ ДУРТАЙ ШД МАНАЙ ЗАЛУУЧУУД. МАНАЙХАН БӨХ ЯРИХААР БААСНЫ ГҮЗЭЭ ЭНЭ ТЭР ГЭЭЛ ДОРОМЖЛООД БАЙДАГ БОЛЦОН. БИ БАГАДАА БАРИЛДАЖ НОЦОЛДОХ ХАМГИЙН ДУРТАЙ БАЙСАН. ОЛОН ӨВӨЛ ХӨЛ АЛДАЖ ХАЛТИРЧ САВЖ БАЙСАН Ч ЯАЖ ИЙГЭЭД ТЭНЦВЭР ОЛООД ТОГТЧИХДОГ. ОДОО Ч НАС ЯВЖ Л БАЙНА. УНАСАН БОЛ БАС ЭВГҮЙ ЭВГҮЙ ГАЗАР ИХ ТААРЧ БАЙСАН. ЯАЖ ИЙГЭЭЛ ТЭНЦВЭРЭЭ ОЛООД ТОГТЧИХДОГ. БӨХ БАС ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНД ДУРТАЙ БАЙСНЫ АЧ ЮМ УУ ДАА ГЭЭЛ БОДДОГ ДОО.

Avatar

Зочин 2021-11-30 139.5.219.26

Үйлчилгээний байгууллагууд 10 метрын орчин тойрныхоо цас мөсийг цэвэрлэж түүнд дүүрэг хорооноос хяналт тавьдаг байх хэрэгтэй. Сэтгэл дутаад байна даа.

Avatar

Зочин 2021-11-30 59.153.86.19

Гялгар хавтанг мэдсээр байж хийсэн ядаж дахиж битгий нэмээч олон хүн гэмтэж байгааг хараач мөнгө идэгсэдээ

Avatar

Зочин 2021-11-30 203.91.115.51

Юм болгоныг үгүйсгэхэд хэмжээ гэж бий. Нэгэнт хийцэн бүтээн байгуулалтыг хэт таргалалттай хүмүүст зориулан эрэмдэглэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгсэнээс өөрсөддөө жаахан ч гэсэн шаардлага тавих гээд үз. Энэ заримдаа илүү амар бас зардал багатай байх нь бий.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.186.57

ГЯЛГАР ХАВТАНГ ДРИЙЛДЭХ АЖИЛЫГ З/Б-Х ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-11-30 139.5.219.217

Анхнасаа гантиган хавтангаар хийх ёсгүй байсан!

Avatar

Зочин 2021-11-30 203.91.115.51

Хүмүүсийн яс айхтар муудаж хэврэгшжээ. Цэвэршилт нь эхлэж буй эмэгтэй, настай эмгэн өвөгчүүд л яс нь сийрэгждэгсэн. Идэж буй хоол хүнсний найрлага доройтохоос эхлээд хөл хөдөлгөөн нь багассантай холбоотой байх. Дасгал хийгээд эхэлбэл яс чанаржаад эхэлнэ шүү дээ. Миний хувьд нас тэгтлээ явчихаагүй ч байнга дасгал хийдэгийн ачаар ясны сийрэгжилт 110-120 байх ба түүнээс доош ордоггүй. Бас хоол хүнсээ баялаг байлгахыг зорь. Захаас булууны яс авч 2 хуваалгаад шөлтэй хоолондоо буцалгаад уучихаж болно.

Avatar

Зочин 2021-11-30 203.91.115.51

Маш хямдхан аргаар ясаа бэхжүүлэх боломжтой. Булууны яс ердөө 1000. Заримдаа үнэгүй ч олдоно. Энэ ясаа цайндаа эсвэл буцалсан устай ч хэд хэдэн удаа буцалгаж хэрэглэж болно. Монголчууд тэртэй тэргүй бүхэл хоол чанаж идэх нь бас элбэг шүү дээ. Оройн хоолоо идчихээд ядаж байраа 3 тойрчихоод ороод ирэхэд шал өөр. Ажилдаа машинаар гэхээс илүү явган алхахад дурлаж бай. Явахдаа гүйж харайж, дэгдэж явах гэх мэтээр тур. Хөлийнхөө шагайгаар үргэлж эргүүлж дасгал хий. Бас зөв унаж сур. Зөв алхаж сур.

Avatar

Зочин 2021-11-30 203.91.115.51

Үргэлж пингвин шиг алхахад бас нурууны булчин чангардаг. Унахгүй сайн талтай ч нуруугаа бодолгүй болохгүй. Гэхдээ л хотын замд мэнд зорчих найдвар бол пингвин алхалт мөн. Дасгал их хийгээд ирэхээр хүн алхахдаа биеийнхээ жинг удирдаж эхэлдэг. Маш богино хугацаанд биеийнхээ жинг 2 хөл дээрээ ээлжлэн шилжүүлж чаддаг. Алхсан ч гүйж байгаа юм шиг алхана гэсэн үг. Ингэж алхахад халтирлаа ч бэртэхгүйгээр газардаж чадна. Бас нуруунд их ачаалал ирэхгүй. Биеийн бүх булчин жигд ажиллана. Мариа ч шуурна.

Avatar

Зочин 2021-11-30 90.203.162.153

бас аарц буцалгаж сайн уу. яс бэхжих хамгийн сайн энгийн ашигтай арга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж