МАН-ын Их хурлын дараах УЛС ТӨР | News.MN

МАН-ын Их хурлын дараах УЛС ТӨР

МАН-ын Их хурлын дараах УЛС ТӨР

МАН-ын Их хурлын дараах УЛС ТӨР

Удаан хугацааны дараа МАН Их хурлаа товлож, даргаа жинхлэхээр болов. Тус намын Их хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр буюу долоо хоногийн дараа болно. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм. Л.Оюун-Эрдэнийг 2021 оны зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнэ намдаа, намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон “улс төр” хийсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болсноос хойш түүний Засгийн газраас шүд сугалах, зарим сайд нарт нь хариуцлага тооцох, Засгийн газрыг нь унагах намын дарга болгохгүй байх олон улс төр өрнөсөн. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний хувьд намынхаа олон “улс төр”-ийг цэгцэлж, үндсэндээ “хайрцагласан” учраас ийн намын Их хурлаа товлож буй.  Тэгвэл энэ Их хурлын дараа Монголын, МАН-ын улс төрд юу өрнөх вэ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР “БАТАЛНА”

МАН-ын Бага хурал, Их хурлаар дуу нэгтэй Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэнэ. Түүний хийх эхний алхам бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх, гар дүрэх ажиллагааг УИХ-аар хийлгэх.  Эрх баригч нам 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, оруулсан. Гэхдээ тэд бүрэн гүйцэт өөрчлөлтийг хийж чадаагүй ч ерөнхийдөө боломжийн өөрчлөлтийг хийж чадсан гэж хуулийн хүрээнийхэн дүгнэж буй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ороогүй буюу хөндөөгүй хэсгийг нь энэ удаад хөндөнө гэсэн саналтай байгаа. Ялангуяа Засгийн газрын гишүүдийн  олонх нь давхар дээл буюу УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага байгааг МАН-ынхан ил, далд ярих болсон. Өөрөөр хэлбэл,  2019 онд Засгийн газрын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй болно гэсэн заалт оруулснаа энэ удаад өөрчилнө. Учир нь дан дээлтэй сайд нар нь улс төр хийж чадахгүй, чадамжгүй байна гэж үзэж байгаа учраас давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхээр МАН-ын удирдлагын түвшинд тохиролцсон. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх саналаа Их хурлын гишүүдээсээ санал авч, шийдэхээр болсон. Мэдээж намын даргаа дуу нэгтэйгээр сонгож байгаа учраас энэхүү нэмэлт, өөрчлөлтийг ч мөн дуу нэгтэй дэмжих болов уу.

Түүнээс гадна Үндсэн хуульд оруулах эрх баригчдын нэг хүсэл бол зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, ингэхдээ парламентын гишүүдийн тоог нэмж 99 эсвэл 108 болгох сонирхол бий. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнээс сонгогдсон "сүүлчийн" Ерөнхийлөгч болж мэднэ. Хэрэв энэ өөрчлөлтийг хийвэл 2027 оны Ерөнхийлөгчийг парламентаас сонгох магадлалтай.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, ялангуяа давхар дээлтэй сайд нарын асуудлыг оруулж ирэх юм бол МАН асуудалд орно. Тэд зөвхөн өөрсдөдөө зориулж, өөрсдийнхөө эрх ашиг, эрх мэдлийн хуваарилалтын төлөө Үндсэн хуульд гар дүрсэн болно. Хэрэв тэд өөрсдөдөө зориулаагүй бол “давхар дээл”-ийн заалтын хэрэгжилтийг 2024 оны сонгуулийн дараагаас хэрэгжүүлэх ёстой. Гэвч өнөөгийн улс төр, эрх баригчид дунд өрнөж байгаа улс төрийн чимээгээр бол баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх зорилго агуулж буй гэх.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХАРИУЦЛАГЫН “СЭЛМЭЭ СУГАЛНА”

Эрх баригчдын төсөөлж байгаа шиг намрын чуулганаар амжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нарт хариуцлага тооцож, давхар дээлтэй сайд нарынхаа тоог нэмнэ.  Саяхан УИХ-аар батлуулсан шинэ хоёр яамныхаа сайдыг ч давхар дээлтэй байхаар тооцож буй.  Учир нь энэ хоёр яамыг тодорхой хүмүүст зориулж байгуулсан гэх яриа ч улс төрийн хүрээнд гарах болсон нь анхаарал татаж буй.

Намын даргын үүрэг гүйцэтгэгч болсноос хойш намынхандаа хариуцлага тооцож чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн Л.Оюун-Эрдэнэ жинхлээд жинхэнэ улс төрөө хийж эхэлнэ. Ингэхдээ хариуцлага нэрийн дор намынхандаа хариуцлага тооцох, нөгөө талдаа намаа “цэвэрлэх”. Өмнөх намын дарга нарын томилгоо, албан тушаалтнуудад хариуцлага тооцох нэрийдлээр өөрийн хүмүүсээ томилж эхэлнэ. Үндсэндээ улс төрийн намын дарга болгоны хийдэг ажлыг Л.Оюун-Эрдэнэ хийж эхэлнэ гэсэн үг. Тэр намын даргаар жинхэлснийхээ дараа удаан хугацаанд барьсан, тохирсон, зөвшилцсөн, түр аргалсан асуудлууддаа оролцож, хариуцлага ярьж, улс төрийн тоглолтоо хийнэ. Харин энэ бүхний ард нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан түүний түшиг, тулгуур нь байхаар тохиролцсон.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-11-30 197.210.71.124

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-30 66.181.161.15

Түүхэнд байхгүй худалч ерөнхий сайд, хэзээ ч хоолгүй болтолоо амьдрал ахуй дордож байсангүй, зүгээр чадваррүй дураз зайлаад өгөөч, юун дарга энэ тэр, энэ хогийн новшоо хөөгөөчээ манынхаан

Avatar

Зочин 2021-11-30 185.220.101.11

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-11-30 66.181.183.152

Арай л доромжлох юм аа. Ийм худалч ерөнхий сайд ард түмэнь хэрэггүй эн. Нам нь яар нь бидэнд огт хамаагүй. Худалч хоосон хөлдүү өацаандаа даохмтлуулаад байж байна биш

Avatar

Зочин 2021-11-30 192.82.89.233

Туршлагатай ахмадууд болон чадварлаг залуус хамтран ажиллаж байж амжилт гарна.Өөр хоорондоо зөрчилдвөл байдал муудана

Avatar

Зочин 2021-11-30 122.201.21.138

Oyun-Erdene , Nyambaatar 2 egch duugiin huuhduud geed ter nutgiin humuus ni ilchilchihlee.

Avatar

Буд 2021-11-30 192.82.76.161

Зов шуу дээ энэ сайд нарт хариуцлагагуй ажиллаа хийдэггуй шоу хийдэг хумуус маш их бна бас торийн албанд шинэчлэл хийх хэрэгтэй олон жил нэг албан тушаалд ажиллаж бгаа хумуусийг солих нь зов шуу дээ

Avatar

Irgen 2021-11-30 66.181.176.106

oyunaa namiin darga bolvol MAN duus2

Avatar

Irgen 2021-11-30 66.181.176.106

Danh namiin darga bolvol MAN duus2

Avatar

ИРГЭН 2021-11-30 202.9.46.18

ман !!!!!!!!! ТӨРИЙН ЗАХИРГАА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БГА, ТЭТГЭВРИЙН НАС НЬ 5-10 ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН ЭМЭЭ, ӨВӨӨ НАРЫГ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУАХГҮЙ БОЛ ТЭДНИЙ МАФИЙН САВАРТ ТӨРИЙН АЛБА СҮЙРЧ БАЙНА!!!!

Avatar

ЗОЧИН 2021-11-30 202.9.46.18

ТӨРИН ЗАХИРГАА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД АЖИЛЛАЖ БГА, ТЭТГЭВРИЙН НАС НЬ 5-10 ЖИЛЭЭР ХЭТЭРЧИХСЭН, СУУДАЛ НЬ ӨМХИЙРЧ БАЙГАА ЭМЭЭ ӨВӨӨ НАРАА НЭН ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБА ЭМЭЭ, ӨВӨӨ НАРЫН МАФИЙН ГАРТ СҮЙРЧ БАЙНА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-11-30 66.181.161.14

ҮНДСЭН ХУУЛЬД ЖИЛ БОЛОО Л ГАР ХҮРЧ БОЛДОГ ЮМ УУУ ????? МАН ЫНХАН АРД ИРГЭДЭЭ АРАЙ Л ДУТУУ ҮНЭЛЖ БНА ДААА !!!!! ОЮУНЭРДЭНЭ НЯМБААТАР ГЭЖ ХУВИЙН СУРГУУЛЬ ТӨГССӨН НЭРТЭЙ ХАМААТАН САДАНГУУДЫГ ТЭЖЭЭХ ТАВИЛАНД НЭРВЭГДЭХ ГЭЖҮҮҮҮҮ ?????? БИД

Avatar

Зочин 2021-11-30 103.57.95.140

Маруухан л амттан 2024 онд энхрий хайрт МАН – ыг минь сонгуульд толгойлох нь дээ

Avatar

XYNII XOOL IDEJ BOLGYI gadnii gyuiljid galzyyryylna.EMLEGT TARIULTGYI. 2021-11-30 132.194.33.142

alck geed neg l bildyjilj naimaaltsan,olonlog maanag xymsyyd oyd shyrshij bn.
egiin goliin ctand gej yc boxiplox,cuc.bolood upcuun. galzyy xynii dainii canxyyjilt tapamdal xuulee.

Avatar

yjesy 2021-11-30 132.194.33.142

baigal gazraar yxaj,yc mupnuur uupchildug iim galzuu omogiin tolgoilogch galzuu ni diildgyi shyrshij bnaa.

Avatar

oyt 2021-11-30 132.194.33.142

$+U

Avatar

ЗОЧИН 2021-11-30 202.9.41.66

мэргэжлийн гэх сайд нарын гараас ажил сайн гарч байгаа шүү харин их хурлын гишүүд сайд болохоор 4жил ярьсаар байгаад өнгөрдөгшүү дээ өнгөрсөн 30жил батлагдсан теорем шүү

Avatar

Зөвхөн хувийн эрх ашгаа л бодох юм. Монгол минь мөхөх вий дээ 2021-11-30 103.212.116.14

Өөрөөр хэлбэл, 2019 онд Засгийн газрын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй болно гэсэн заалт оруулснаа энэ удаад өөрчилнө.

Учир нь дан дээлтэй сайд нар нь улс төр хийж чадахгүй, чадамжгүй байна гэж үзэж байгаа учраас давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхээр МАН-ын удирдлагын түвшинд тохиролцсон.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх саналаа Их хурлын гишүүдээсээ санал авч, шийдэхээр болсон.

Avatar

Зочин 2021-11-30 103.229.122.96

Ө.Энхтүвшингийн шахаа Стандартын Б.Билгүүн гэгч цүнх баригч суудлаа өгөх цаг болсон

Avatar

Зочин 2021-11-30 103.229.122.96

Өмнөх хөгшчүүлийн шахаа нарыг хөөж явуулах хэрэгтэй. Жишээлбэл Ө.Энхтүвшингийн шахаа хуурай дүү Стандартын газарт хууль бусаар 3 жил дүүжлээстэй энэ салбарын ажлыг навс унагасан байх тул үтэр түргэн зайлуулах гм зоригтой алхмуудыг хийгээрээ

Avatar

Зочин 2021-11-30 66.181.164.192

Хунтайж нараа цэвэрлээч. АН-ын гишүүн та нарт зааж өгөөд байхад Ц.Нямдорж түүний хүү Ц.Анхбаяр, алтан ургийн хүү Ганбямбын памперстай пацаан, Монгол банкны дэд ерөнхийлөгч Дөлгөөн, Н.Энхболдын хүү Барилгын дэд сайд Н.Золбоо гэх мэт. За тэгээд Женко ахынх нь тавиулууд олон бий дээ. Энэ муу Бэрхийн пацаан чаддаг байгаа.

Avatar

ajilchnii ZG, + h zeplegyydiin youtube bytets sait ymar bn. 2021-11-30 132.194.33.142

xyatadiig yrbagch,darangyilagch myyxaibolgojee dee.
xylgaich napuun zasgiin gazar.tyi jerts.

Avatar

Зочин 2021-11-30 104.174.160.127

xoldYY SAID

Avatar

Zochin 2021-11-30 66.181.170.73

Sandal shireeteigee zuuraldaj, tomilgoo khiiseer baigaad l 4 jil n' duusakh yum bna l daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж