Сурвалжлага: "Нарантуул" зах хоосорчээ | News.MN

Сурвалжлага: "Нарантуул" зах хоосорчээ

Сурвалжлага: "Нарантуул" зах хоосорчээ

Сурвалжлага: "Нарантуул" зах хоосорчээ

Хятадын Эрээн хот Covid-19 халдварын улмаас өнгөрсөн аравдугаар сарын 14-нөөс эхлэн хатуу хөл хорио тогтоож, Замын-Үүд Эрээний хил хаагдсан. Эрээний хил хэзээ нээх нь тодорхойгүй байсаар хоёр сартай золгох гэж байна. Энэ нь монголчуудыг үйлдвэрлэгч орон болох ёстойг хатуухан сануулав.

Адаглаад өвөл өмсөх хувцсаа дотооддоо үйлдвэрлэхгүй бол хил хаагдсан гэх шалтгаанаар хүний хөлд дарагддаг “Нарантуул” захын өвлийн хувцасны лангуу хоосорч, тэг зогсолт хийхэд хүрчээ.

2021.11.29. 16:00 цаг.

Ихэнхдээ хөл гишгэх зайгүй шахам хүмүүс бужигнаж байдаг “Нарантуул” их хөлийн газар мөн үү гэлтэй байлаа. Лангуу бүрт зарагдахгүй, борлогдохгүй зун, намрын нимгэн хувцас, гутал битүү. Цөөхөн хэдэн лангуунд өвлийн хувцас өрөөстэй. Орлого гэх олигтой зүйлгүй, намрын бараагаа  татаад зарж чадаагүй учраас эргэлтийн мөнгөгүй болсноо наймаачид нуусангүй.

Уг нь  урьд жилүүдэд  наймаачид хоорондоо ярих байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байж. Нарантуулын худалдаачид 19:00 цагт ажлаасаа буудаг байсан бол одоо 16:00 цаг болов уу үгүй юу бараагаа тээшиндээ хийж, харихаар зэхдэг болжээ. Тиймдээ ч наймаачид лангууныхаа хажууд хоёр, гурваараа хөзөр тоглонгоо цаг нөхцөөж суугаа харагдана. Уулзсан худалдаачид бүр най­маа муу, гүйл­гээгүй байгаа тухай ярьж "Юун ашиг манатай. Ур­даас авсан үнээ олж авч чадах нь уу" гэж бу­химдацгаана.

Үүнээс гадна сезоны үе нь өнгөрчихсөн үед  захиалсан өвлийн бараа нь ирэх учраас энэ нь Нарантуулын худалдаачдын  “шүдний өвчин” болжээ.

"ӨДИЙД ХАВАР НАМРЫН ХУВЦАС ХЭН АВАХ ВЭ ДЭЭ"

Энэ талаар  “Нарантуул” захын бэлэн хувцасны худалдагч Г.Бадмаа  “Өнгөрсөн есдүгээр сард өвлийн бараагаа захиалсан. Гэвч Тяньжин боомтод ачаа бараа саатсаны улмаас хугацаандаа ирээгүй. Одоо хаана ч яваа юм бүү мэд.  Ингэж явсаар хил хаасан. Арванхоёрдугаар сарын сүүлээр хил нээх сураг байна. Хил нээлээ гэхэд  эрэлттэй үе нь өнгөрчих  болохоор өвлийн бараа зарагдах нь муу л байх болов уу. Тиймээс бүх бараагаа далд хийгээд дараа жил гаргаж ирж зарахаас өөр сонголт алга. Гэхдээ загвар хоцрогдоод, хүнд гологдох вий гэх айдас бас бий. Захаар үйлчлүүлэх хүн байхгүй болохоор орлого гэх зүйл ч алга. Угаасаа өдийд хавар намрын хувцас хэн авах вэ дээ” гэв.

Түүний хувьд өнөөдөр нэг ч хувцас зарж чадаагүй. Гэсэн ч ганц нэг бараа зарчих байх гэж горьдоод нааш ирдэг аж. Биднийг  ийн ярилцах хооронд  Г.Бадмаа  “Бараагаа зарж байгаа үнээс нь 10-20 мянган төгрөг хямдруулаад өгнө шүү” гэж хажуугаар зөрөх ганц, нэг хүнийг “панаалдана”.  Гэвч  нөгөөдүүл нь “Нимгэн хувцас авахгүй. Өвлийн хувцас хайж байна. Хаана зарж байгаа вэ ”гэж асууснаар наймаачин, худалдагч хоёрын  яриа өндөрлөх нь тэр.

“Нарантуул” захын наймаачид шинэ жил, цагаан сарын өмнө урд хөршөөс их хэмжээгээр бараагаа татдаг байсан. Гэтэл өнөө жил Эрээн хилээ хаасны улмаас наймаачид модоо барихад ойрхон болжээ.

"ГАНЦ НЭГ ХҮМҮҮС ӨВЛИЙН  БАРААГАА ТАТАЖ АМЖСАН"

Цааш явбал хоосон лангуу олон таарна. Тэр дундаа хүүхдийн өвлийн  хувцасны хэсэг бүхэлдээ хоосон шахуу.  Энд суудаг наймаачны хэлж буйгаар "Манай лангуун дээр нимгэн  хувцас дэлгээстэй байна. 35 мянган төгрөгөөр зарж байсан цамцаа 25 мянган төгрөгөөр хямдруулж зарах жишээний. Өвлийн бараа байхгүй учраас иргэдийн эрэлтийг хангаж чадахгүй байна. Бүх хүмүүс өвлийн хувцас хайгаад явж байхад лангуун дээрээ  ганц ширхэг ч  зузаан курткагүй сууж байна. Зарим наймаачид өнгөрсөн жилийн  өвлийн барааны үлдэгдлээ зарж байна. Ганц нэг хүмүүс өвлийн  бараагаа татаж амжсан. Ер нь ховор доо. Бүх лангуу размергүй, сонголтгүй байна. Бид хорооллын дэлгүүрүүдээр явж үзэхэд  боломжийн үнэтэй куртка байвал бөөндөж аваад заръя гэж бодтол байхгүй байна лээ. Хоолныхоо мөнгийг олохын тулд энд зогсохоос өөр арга байхгүй" гэв.

Харин хүүхдийн өвлийн хувцасны лангууны худалдагч  өдөрт зургаан куртка зарсан гэдгээ хэлсэн юм. Тэрбээр "Куртканы үнийн хувьд 90 мянгааас эхлээд 200 гаран мянган төгрөгийн үнэтэй байна. Бид өнгөрсөн жил  хөл хорионд ороод бараагаа зарж чадаагүй учраас тэр  бараа аминд орж  байна. Хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхөж л явна даа.  Бараагаа татаж чадахгүй бол ингээд л зогсонги байдалд орж түрээсээ ч төлж чадахгүй байдалд хүрэх байж" гэдгийг хэллээ.  Түүний хувьд одоо байгаа бараагаа шахаад дуусгах бодолтой байгаа аж. 

Ерөнхийдөө сонголтгүй, загвар муутай, размергүй болсон учраас худалдан авалт ч буурчээ. Тус захад том хүний  куртканы дундаж үнэ нь 150-200 мянган төгрөг, өвлийн зузаан дотуур өмд 20-30 мянга, өвлийн гутал 180-350 мянган төгрөгийн үнэтэй байна. 

ЗАМЫН-ҮҮДЭЭР 3 ХОНОГИЙН ДАРАА АВТОМАШИНЫ ЧИНГЭЛЭГ АЧАА ТАТАЖ ЭХЭЛНЭ

Шадар сайд С.АмарсайханГурав хоногийн дараагаас эхлээд үйл ажиллагаа хэвийн болж эхэлнэ. Монгол Улс, Хятад хоёрын хооронд хилийн тэг цэг дээр ачаа бараагаа солилцоно. Контейнер чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас бэлтгэлээ хангаад дууссан бол Хятадын талаас бэлтгэл хангагдсан. Хил орчмын хяналтын үйл ажиллагааг уялдуулах, Зам тээврийн яамнаас хариуцсан ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажиллаж, тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг ачиж буулгадаг каран гэх мэт бүгдийг нь чиглүүлэх ажилд орсон явж байгаа. Ингээд ойрын өдрүүдэд Замын-Үүд боомт авто машинаар чингэлэг тээврээр ачаагаа авах боломж бүрдэнэ. Энэ бол бүр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна.  Хүний оролцоогүйгээр шууд ачаа тээврийнг хилийн тэг цэг дээр солилцоно гэдэг нь цаашаа эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг.  Өмнө нь жолооч нарыг цаана гаргаж тусгаарлан, жолооч хүрэлцдэггүй  байсан бол тээвэрлэлтийг каранаар хүний оролцоогүйгээр хийснээр илүү тогтвортойгоор явна.  Эхний ээлжид хэдэн зуугаар нь оруулаад ирэх боломжгүй. Цаад талаас санал болгох хүрээнд зохион байгуулалтаа хийж, цааш нь жигдрүүлнэ” гэв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН олон орноор явж судалгаа тагнуул хийсэн хүн 2021-11-30 202.126.88.191

Нарантуулийг хаавал зүгээр /Монголчууд Эрээнээс чанаргүй хог түүж Монголчуудаа 30жил монжлоо хар захийн луйварчин ЦИГАН хэлэх үг алга/ЗГ-Г ОГЦРУУЛАХ ҮЛДЛЭЭ ТОМ ҮЙЛДВЭР БАР /НАЙМААЧИД аа АА

Avatar

Зочин 2021-11-30 103.57.92.242

Хятадаас хараат гэдэг нь илүү мэдрэгдэж байна даа монгол дээлээ л өмсөх болж дээ

Avatar

news 2021-11-30 197.210.71.124

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-30 185.100.87.72

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zo 2021-11-30 192.82.71.151

өөрийн хийж чадах юмаа хийх цаг болсны сануулга

Avatar

ЗОЧИН 2021-11-30 66.181.191.54

ЭЭ МӨН ГОЁО НАРАНТУУЛЫН БАЛАЙГУУД ШУЛААЧИД ИЙНХҮҮ ТАНКЧИНГУУД БОЛЛОО САЙХААН САЙХАН ӨШӨӨ ХООСОРЧ СӨНӨӨРЭЙ ИНГЭЭД АРДУУДАА ШУЛЖИЙДАА ГОШНОГОУУДАА

Avatar

Зочин 2021-11-30 122.201.31.147

томчууд ч яахав нэг зүйлээ өмсөөд байна. Хүүхдүүд багадсан куурчиктэйгээ л өвөлжих нь дээ

Avatar

irgen 2021-11-30 180.70.47.75

archaagui mongol mongolchuud suirch baina aa Yamar neg asuudal uushed hamgiinturuund archaagaa aldchihaj bn Emneleg uilchilgee nnes avhuulaad tegeed yadaj bugd ih amia bodson yavuurgui bodoltoi neg negnee l hemlej suuhaa medne chadna oor chadah yum baihgui uls oron

Avatar

-atal 2021-11-30 216.38.195.77

cson,

Avatar

зочин 2021-11-30 122.201.21.119

энэ залуучуудад хэлэхэд Зөвхөн Улаанбаатар хотод Улаанбаатар-Импекс бараа бааз- казино Баттулга, Хүнс трейд Баттулга, Мах Импекс – Баттулга, Материал Импекс Батаа, Техник Импорт- .., Машин механизмын үйлдвэр -Мишээл експо, Байшин үйлдвэрлэх комбинат-Эрэл, Геологийн Төв -Зандаахүүгийн Энхболд, Арьс шир, Сүлжмэл, Гутал, Нэхий , Шевро, Цаасны үйлдвэр , Шаазан баарын үйлдвэр, Хайрцаг модон эдлэлийн үйлдвэр, ………..бүгд Хятадуудад худалдагдсан шүү дээ. хайран юм.

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.102

Толгойтын бараа бааз,хангамжийн бааз гээд бүгдийг цөлмөад одоо гадны хараат болчихсон ийм л ардчилсан нэртэй нийгэм бнадаа зайлуул

Avatar

Зочин 2021-11-30 2.247.241.73

Muuhai luivarchid turd garsan hulgaichuud

Avatar

Зочин 2021-11-30 66.181.166.134

uildverlegch oron bolohgui bol ugaasaa butehguiee

Avatar

Зочин 2021-11-30 202.131.245.243

30 жилийн өмнө ардчилагчид устгачихсан юм өө.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.161.79

ш*****а Бадмаа

Avatar

ЗОЧИН 2021-11-30 202.126.89.156

ХЯТАДЫН ХОГООР АМЬДАРЧ БАЙСАН ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ НОХДОО

Avatar

Зочин 2021-11-30 202.55.188.88

За чи ч гэсэн хятад хог өмсөөд явж байгаа биз дээ. Дэлхиын аль нэг улсаас хувцас авхад “Made in China” гэсэн хаяг хаа нэгтэй нь байдгийг сана. Наад зах нь бандааш чинь хятад байгаа. Шувтлаад үз!!!

Avatar

Зочин 2021-11-30 139.5.219.26

Наад захаа тэр чигээр нь хаавал яасан юм. Өөрсдөө хувцасаа хийдэг болье.

Avatar

Зочин 2021-11-30 192.82.70.177

МОНГОЛЧУУД ӨӨРСӨДӨӨ Л ТЭНЭГТЭЭ АРДЫН НАМААР ДАМЖУУЛААД УРД ХӨРШИЙН АТГАНД ОРСОН

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.12

АН-ын хулгайчууд монголыг хоёр хөрштэй нь дайсагнуулж, харйлцаа холбоог нь тасалж, хорлох санаа байнга агуулдаг.

Avatar

Зочин 2021-11-30 202.126.89.4

MANgaruud suuliin 30 jiliin 26 jiliig 2016 onoos unemlehui olonhi bolood tor zasgaa avsandaa.Uhaangui noeni uragshgui albatas

Avatar

Зочин 2021-11-30 202.55.191.130

ashgui ereeenii hog orj irehgui ni hoinoos chanartai baraa orj ireh ni

Avatar

Схд иргэн 2021-11-30 59.153.86.19

Оёлоо гэхэд материалаа гаднаас л авна шүүдээ ядаж шуудай уут саваа хийж суръя ичиж бна

Avatar

Зочин 2021-11-30 192.82.73.12

Нүүрс,зэсийн экспорт хүртэл зогсоолоо гээ биз дээ. Дотооддоо юу ч хийж чаддаггүй улсад лангуу хоосролгүй яах билээ. Ядаж энэ халдварын хажуугаар АН-ын зарим үл бүтэх нөхдүүд хоёр хөрш рүү дайрч давшилж, харааж зүхэж, дарангуйлагч коммунист болгон дуудаж доромжилж, үзэн яддагааж, түүнийг нь монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэвэргэж давруулдгийг больмоор юм. Үүний гай гамшгийг Монголчууд нуруун дээрээ л үүрнэ. Хохирно. Мөрөөрөө бай л даа.Найдваргүй хөрштэй сайнаар харьцахгүй..

Avatar

Ooo 2021-11-30 202.179.26.200

Odoo bolidoo Narantuuliig haa zah zeelin jamaaraa l

Avatar

Зочин 2021-11-30 202.179.26.239

Үндэснийхээ Бараа баазыг Элбэгдорж тэргүүттэй Ардчилалынхан нэртэй Хулгайчууд устгаж үгүй хийсэн шүү дээ,

Avatar

Хариулт 2021-11-30 192.82.84.46

Тэр үндэсний бараа баазад чинь давснаас ондоо юм байгаагүй юм.Аа тийм цогны индүү ч олддоггүй байлаа

Avatar

Зочин 2021-11-30 202.21.108.10

Хэдэн жилдээ өмсөх өвлийн хувцас бол монголчуудад бол байгаа шүү. Санаа зоволтгүй.

Avatar

Зочин 2021-11-30 133.62.186.54

MOngolchuud eerdiigee harah toli baina. Yuu ch hiij chadahgyi, chadvargyi, hiideggyi, hynii hiisen yum harj suudag ni todoos tod haragdaj baina.
Tetgemj, shagnal avahaas eer zorilgo hyselgyi bolson niigem hoosn languugaa haruulhaas er yumgyi boljee.

Bygdeeree darga, bygdeeree baatruud, bygdeeree gaviyatnuud bolson niigem yum yildverleh hyngyi bolson bololtoi.

Avatar

Mongol hun 2021-11-30 66.181.179.70

Bidnii bagad ah egchiin bagadsan huvtsiig omsood bolj l baisan. Ter heden naimaachdiin asuudal yu ch bish. Harin ch ene tsar tahal manai ulsad oorsdoo hiihiig medruulj baigaa ni sain. Yadaj heden dollar garahgui baigaad nogoon osohgui bna shuu de

Avatar

zochin 2021-11-30 184.144.55.230

XУУЧИН XУВЦСАА ӨӨРСДӨӨ ОЁООД Л ӨМСДӨГ БАЙСАН, ТЭР НЬ ДЭЭР

Avatar

Зочин 2021-11-30 66.181.183.245

ЮУН ЗОЛЬБОН ЮМ БИЧЭЭД БАЙНА АА.

Avatar

zochin 2021-11-30 184.144.55.230

kkk

Avatar

Зочин 2021-11-30 202.55.188.108

Сайхан дээл олж авъя даа.

Avatar

Зочин 2021-11-30 202.126.89.217

Захаас бараа авахаа больсон бхаа
Бүгд цахим болсон шүү дээ
Ааш муутай харьцаагүй хүмүүсээс хэн юу авах ьэ дээ

Avatar

ylcuun 2021-11-30 132.194.33.142

-yrd cots,
-frnis?

Avatar

chamaig bodloo yu, 2021-11-30 132.194.33.142

upgediin zaxiig salxinaas xamgaalaxgyi,
TSAXILGAANAAS bysad MAANAGUUDIIN,USTGAL,XOXIPOLIIG CHI XARIUTSANA SHYY, MONGOL ULSIIN NUTAG DEBSGER DEEREES ,BYDYYLEG XALDLAGA,UBCHIN I CHINI TULUU XUUNU SHY,

Avatar

ngr baisanaar, cjgn 2021-11-30 132.194.33.142

BLR

Avatar

Зочин 2021-11-30 66.181.184.138

3 САЯ ХҮНД ХЭДЭН ЭЭЛЖИЙН ХЭДЭН ХУВЦАС ХЭРЭЭГ БОЛОХ ВЭЭ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ХЭР ХУГАЦАА ОРОХ ВЭЭ ЦААШЛААД ГАДААДАД ГАРГАХАД БОЛОМЖ БИЙ ЮУУ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС ТАТАЖ ОЁХ ВЭЭ ГЭЭД БОДООД ҮЗХЭД ЕР НЬ ТЭГЭЭД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХОЛБООДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР Л ХЭРЭГТЭЙ БАГАА ДАА

Avatar

atm 2021-11-30 132.194.33.142

oposiin bagyydiin baij baigaa TSARAI ch gej | Ybagayydn

Avatar

ylcuun emuun can xamgaalalt, poxojim fake xyyramch tsoolj auyltai XUU 2021-11-30 132.194.33.142

gytal abii, gyriltai xooloo udii.
– yc abii

Avatar

Зочин 2021-11-30 66.181.186.57

ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРААНД БҮРТГҮҮЛ ТЭГВЭЛ ГАЙГҮЙ .

Avatar

galzyy xynii xet davral 2021-11-30 132.194.33.142

ta naraas xylgailj, material dyyriaj oy,copy.
– IX DELGYYR dyyriaj munguteigyydiig tandax,yshiglaxs.!
DARLUULCHAAD XOTOOR BLR BOLGOCHOOD,UBCHTEI USTGUULCHAD GANTSARAA BAYJINA GESEN MUNXAG YABTSGYI NYGELEESEE SALAX,
TER BYDYYLEG TARXITAI XYN DUURIAXAAS UUP ZASRXGYI ,CHI BAITUGAI OPOsPUU shynaj,evrofiin dairax gazarlyygaa gyilagchin tsybaaj,germanryy XOOLON syitgegchdee xayij baixad. tokioryy olump z/b?

Avatar

gov/ ylcuunTZ,OC 2021-11-30 132.194.33.142

HM geed goe delgyyr baisan, dampyyraad napras bolj, byx olugtoig ni uupuuxdoo xylgailsan,xylgaichiin delgyyrees abax sonipxol alga,- @-@nUdlyyljs
xylgaichiin baishind amidarch, gants xylgaichiin bapaag xydaldaj abch,ybaxgyie.
chunuu ch yum bish TZ yum, +oyry.?

Avatar

зочин 2021-11-30 66.181.161.92

24 оны сонгуульд АН ялна …Тэр үед улс орон элгээрээ хэвтсэн байна , ингээд муу нэрийг АН-д тохно .Гэвч тэд зүтэгсээр улс орноо өндийлгөнөө .Үр шимийг нь МАН гарууд хүртэж 28 оны сунгуульд ялна !!!
Түүх үргэлж давтагддаг юмаа…

Avatar

Зочин 2021-11-30 66.181.184.138

ОДООГИЙН НӨХЦӨЛД НАМ ЛАМ ХОЁР ШИГ ХЭРЭГГҮЙ н**ш АЛГА

Avatar

Зочин 2021-11-30 59.153.112.17

ХЯТАДЫН БҮРЭН ХАРААТ БОЛСНОО УХААРЦГАА.

Avatar

budnuu oyun canaanii baylagaar bytsen xotod tam bolgoxiig xopiglono 2021-11-30 132.194.33.142

medegdlee xii.

Avatar

NEW ? ! 2021-11-30 132.194.33.142

dangaa erunxiilugchduu,tabisaar irsen xylgaichyyd., nyyrsii ni xylgailaxiin tyld.
toolyyr,abtys baaziig abch,byx OC GADNII GUILGCHIN BARIJ. +OPOS XYNII NER BARIJ. ULSIIN NEREER ABSAN IX XUPUNGOTEI XOLBOOTOIG USTGAJ ALAJ..

Avatar

Зочин 2021-11-30 202.9.46.179

Манай АН-н хийсэн Хамгийн том гай гамшиг энэ үед тодорч бн!! Хитадгүй бол Хитад бараагүй бол энэ улс оршин тогтож чадахгүй юм биш үү?? Нөгөө хувьчилж авсан ээрмэл сүлжмэл савхи гутлийн үйлдвэрүүдээ одоо л ажиллуулаад эхлэмээр юм биш үү?

Avatar

daraa ni aldag jamtai yjestai 2021-11-30 132.194.33.142

cymiin yrbagch+ gadnii xylgaichid tyslaj bainga xamsaj bn. tamtaggyi GUILAGCHNII zaxaap yzmer yzej, xolison 1000 xyns, neg mopojind nygasgyi, nyyrsii ni yntraaj xylgailchgaid, ZASAGLALAAR YOUTUBE.
ene olon xynii caixan baisan amidraliig, yjesiig XOTDOO OC,YL XUDLUX XUPUNGII NI YATJ XUUXGYI BOL UuPSDUNDUU TAARUULJ ERUNXIILUGCH TBIJ IPSEN BN. ENE BYXNII TSNA TSAIRSAN GUILGCHIN GALZUURCH BGAA.
xargis darangyilagch byx yumii ni abch baixad nyden balai,chixen dylii, good xyn bolj baigaad tyslaj baig

Avatar

Зочин 2021-11-30 72.196.192.250

Umnud hurshuu l zvheed bai ! Tegvel amidral deeshleed l bna !
Hujaa mujaagaar ni duudaad l zvheed bai, zvheed bai !!!

Avatar

зочин 2021-11-30 122.201.21.119

Хятадгүй Монгол 80 жил хөгжиж чадсан . 30 жилийн дотор АНУ -ын бодлогоор АН-ын тусламжтай Хятадын эрхшээлд орсон. Хятад шүтсэн нөхдүүд одоо Хятад иргэншил авцгаа дөө амар.

Avatar

Зочин 2021-11-30 66.181.185.118

Чи бол мал!Орос 90 он хүртэл хүчээр чирж яваад өөрөө ч амиа авч явж чадахгүй болоод хаяад гарсан.Одоо монгол нь ч орос нь хятадын хамааралд байдаг. АНУ , АН муулахыг чамд хэн зааж өгөөв.ядахдаа Өгсөнийг идчихээд нүхэн жорлондоо хүндрээд дуугүй л сууж бай! Гай бүү бол!

Avatar

Зочин 2021-11-30 122.201.21.119

энэ дээр коммент бичсэн нөхөр Хятад илжиг юм байна. Айлгах гээд байгаа юмуу Хятад илжиг чинь Монголоос зайлна шүү. Монгол үхрийн эвэр хурц шүү луус минь

Avatar

Зочин 2021-11-30 59.153.115.90

Шизогоо үзүүл. Ажил олж хий.

Avatar

Zochin 2021-11-30 192.82.65.103

муу хэлээд хараагаад байдаг хятадгүй бол монгол амьдрах аргагүй гэдгийг цээжээ дэлдсэн тэнгэр заяатай үхэрнүүд одоо ойлгоо байгаа. мөнхийн хөрштэйгээ эвтэй найртай ухаалаг соёлтой харьцаж сурах хэрэгтэй байн да бид

Avatar

Зочин 2021-11-30 202.21.127.164

Амьдрах аргагүй гэж амьдраад л байна шүү дээ. Худалдаачид минь харьж үйлдвэрлэл эрхэлцгээ.

Avatar

Зочин 2021-11-30 192.82.65.137

хаха, үйлдвэрлэл эрхлэх гэхээр түүхий эд нь хятадаас, тоног төхөөрөмж нь хятадаас… тэгээд дуусаа

Avatar

Зочин 2021-11-30 202.21.127.164

Наймаачид минь үйлдвэрлэл эрхэлцгээ. Эртхэн дээр амь амиа бодсон нь дээр дээ.

Avatar

Зочин 2021-11-30 192.82.83.126

үйлдвэрийн бүх юм урдаас ирэх юм даа

Avatar

Зочин 2021-11-30 202.55.188.108

Бүү шалтаг тооч.

Avatar

Ард Аюуш 2021-11-30 64.119.20.87

Үхэр илжиг хоёр нийлдэггүй юм цаашаа

Avatar

зочин 2021-11-30 122.201.21.119

нарантуул гэж Хятад улсын Монгол дахь бараа бааз юм байна. Монгол үндэсний бараа бааз гэж 30 жилийн дотор устжээ. х***а санаа гэж айхтар юм даа

Avatar

Зочин 2021-11-30 103.57.92.72

Нарантуул гэдэг нэрээ өөрчилж Эрээний зах болгосон нь шулуухан юм даа.

Avatar

Turuu 2021-11-30 66.181.161.6

Zasgiin gazar unen dampuu ajillaj bna aa hereg alga

Avatar

Zochin 2021-11-30 66.181.170.73

Er n' l end tend khoosrood bgaa sh dee. Udriin tsagaar khoolnii gazar suudal olddoggyi bsan. Bas bank mank bas saikhan khooson bdg bolson bna lee.

Avatar

иргэн 2021-11-30 66.181.166.108

нээхээс нь өмнө оччихоод ингэж биччээд бгаамуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж