"Соёлын салбар бол эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг" | News.MN

"Соёлын салбар бол эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг"

"Соёлын салбар бол эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг"

"Соёлын салбар бол эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг"

Аливаа улс орны соёлыг таниулах бүтээгдэхүүн чанар стандартаас гадна дэлхийн зах зээлд өрсөлдөх гол хүчин зүйл болох тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэж байгаа эсэх нь чухал. Монгол Улсын Соёлын яамнаас арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон олон үйл ажиллагааг зохион байгуулж, шийдлийг эрэлхийлж байгаа. Тэдгээрийн нэг бол өнөөдөр /2021.11.29/ болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба тогтвортой хөгжил” хэлэлцүүлэг юм.

Тус хэлэлцүүлэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбаруудыг уялдуулах, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд зочид, төлөөлөгчдийн дунд өрнөлөө.

СОЁЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БРЕНДИЙГ БИЙ БОЛГОНО

СУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал Ж.Эрхэмтөгс:

-XXI зуунд дэлхий нийтээр эдийн засгийн хувьд өндөр ач холбогдол үзүүлж байна. Тиймээс Монгол Улсад Соёлын яамнаас зохион байгуулж буй хэлэлцүүлгүүд чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Дэлхийн зах зээлд гарч, өрсөлдөх чадвартай, үнэлэмжтэй байхын тулд үзэл баримтлал, арга барилын хувьд шинэчлэгдэх, мэдлэгийг дамжуулж хэрхэн баялаг болгох вэ? гэдэг асуудалд анхаарал хандуулах нь өнөөдөр чухал байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгох хэрэгтэй. Үүний тулд арга барилын шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага үүссэн гэж хэлж болно.

Бид цаашид мэдлэгийн хүрээний бизнес, урлаг, уран сайхны өвийг бизнесийн зарчмаар хөгжүүлж илүү үнэ цэнэтэй баялгийг, брэндийг үйлдвэрлэж олон улсын зах зээлд гаргана. Соёлын экспортыг бий болгох тал дээр ч мөн ялгаагүй хэрхэн бий болгох талаар оролцогчидтой нээлттэй санал солилцож байгаа нь өнөөдрийн хэлэлцүүлгийн давуу тал. Тогтвортой хөгжил гэдэг бол хүний эрх зөрчилгүй, тэгш эрх хангасан, ёс зүйн хувьд доголдолгүй, зөв хандлага, зөв менежменттэй байх. Тэгэхлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж хөгжүүлэх нь зүйтэй.

СОЁЛЫН ӨВИЙГ ОЛОН УЛСАД БИЗНЕСИЙН ЗАРЧМААР ТАНИУЛЖ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

IWFCI Монгол байгууллагын ТУЗ-ийн дарга, МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч О.Байгаль:

-Тогтвортой хөгжлийн зорилгыг хангаж ажиллах, хэрэгжилтийг хурдасгах тухай асуудал 2010 оноос хойш явж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусгаснаар хөрөнгө оруулалт болоод экспортын шинэ боломжууд нээгдэнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээ эцсийн бүтээгдэхүүн болохдоо бүх ханган нийлүүлтийн сүлжээндээ хүний эрхийг дээдэлсэн байх, байгаль орчин, эдийн засагт ээлтэй байх зэрэг шалгуур тавьж байгаа. Бараа бүтээгдэхүүнийг зөвхөн эцсийн дүнд гарах ноолууран цуам гэхээс илүүтэй оюуны өмч, хүний хөдөлмөр гэж харна гэсэн үг. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангаж ажиллаж байгаа юм. Дэлхийн улс орнууд өөрсдийн үүрэг, амлалтаа өгсөн. Монгол Улс ч ялгаагүй 2015 онд тогтворто йхөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр баталсан. Соёлын салбар бол эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг. Тиймээс солёын үйлдвэрлэлийн салбаруудыг албажуулах шаардлага гарч байна. Үүний хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний байгууллагын хамтын оролцоог хангаж, төсөл хөтөлбөрүүдэд тусгаж ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 64.119.21.127

хязгааргүй, ухаангүй, улайрсан солиорол.

Avatar

Зочин 2021-11-29 185.220.100.241

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 202.9.47.0

За харж байна уу, соёл урлагийн нэрээр зүгээр мөнгө хулгайлаад байж байдаг хэнл ч тус нэмэргүй баахан хүмүүсийн цуглаан

Avatar

Зочин 2021-11-29 192.82.71.194

Солиоролд хязгаар алга.

Avatar

Зочин 2021-11-29 139.5.219.26

Эдийн засгийн асуудлыг Соёлын яаманд өгвөл яасан юм. Гоё хөшөөнүүд босгоод хошин шог тасархай хөгжөөд л, бүх тeатр соёлын ордонгуудыг мeнeжмeнтын хувьчилаар өгөөд улс орон суг хөгжих юм байна даа.

Avatar

Зочин 2021-11-29 64.119.20.58

Баахан СТА энэ улсыг аваад явчих бх оо

Avatar

JIRIIN IRGEN 2021-11-29 202.126.89.201

YU SOLIOROOD BAIGAAM…. ULS ORNIIG INJENERUUD MERGEJILTEI AJILCHID XUGJUULJ EDIIN ZASGAA URGUDUG YUMAA….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж