АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэ долоо хоногт Сөүлд айлчилж, жил бүрийн аюулгүй байдлын хэлэлцүүлгээ хийхээр болжээ. Дайны үеийн үйл ажиллагааны хяналт (ОПКОН), Хойд Солонгосын заналхийлэл болон кибер аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдлээ.
Остин өнөөдөр Өмнөд Солонгосын зүг нисч Пүрэв гаригт 53 дахь удаагийн аюулгүй байдлын уулзалтад оролцох юм. Уг уулзалт нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден албан ажлаа хүлээн авсны дараах хоёр орны батлан хамгаалахын сайд нарын анхны уулзалт юм.
Уг уулзалт нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрөө хоёр дахин бууруулж байгааг үл харгалзан Сөүл, Вашингтоны аюулгүй байдлын зохицуулалтаа эрчимжүүлэх уулзалт болох аж.
Хоёр тал дайны үеийн үйл ажиллагааны хяналтыг тавихдаа Өмнөд Солонгосын гурван үе шаттай үйл ажиллагааны бүрэн хүчин чадал буюу FOC-г хэрхэн зөв зохистой ашиглах талаар ярилцан санаа бодлоо солилцох юм.
Сү болон Остин нар кибер сүлжээг хэрхэн аюулгүй орчин болгож, “Цахим хамтын ажиллагааны ажлийн хэсэг”-ийг бий болгох талаар дахин ярилцах юм. Уг ажлын хэсгийг олон жилийн өмнөөс ярилцаж байсан бөгөөд энэ удаа доривтой арга хэмжээ авах талаар мэдээллээ.
Мөн аюулгүй байдлын нэг хэлбэр болох зэвсэгээр уралдах болсон өнөө үед сансрын орон зайд тогтвортой судалгаанууд хийхэд тус дэм болох үүднээс АНУ-ын батлан хамгаалахын сайд холбоотнууд болон түншүүдээ нэгдэхийг уриална.
Өнгөрөгч долоо хоногт Пентагоны хэвлэл мэдээллийн салбар ”Хоёр улс хоорондын үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, олон жилийн дэвшилт, энх тайвныг хамтран цогцлоож чадна гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS AGENCY
Т.ИСҮ
Холбоотой мэдээ