"Соёлын салбарыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувийг нь нэмэгдүүлэх цаг болсон" | News.MN

"Соёлын салбарыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувийг нь нэмэгдүүлэх цаг болсон"

АМАРТҮВШИН

"Соёлын салбарыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувийг нь нэмэгдүүлэх цаг болсон"

"Соёлын салбарыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувийг нь нэмэгдүүлэх цаг болсон"

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал" хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан санал авлаа. "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач Д.Лхамжав нар оролцож, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг чиглүүлэн явууллаа.

Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой тухай УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлж байв.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн тогтолцоо дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад ялгаатай бөгөөд бид байгалийн баялгаас гол төлөв улсын төсвөө бүрдүүлдэг. Уул уурхай, байгалийн баялаг нь ойрын ирээдүйд үр ашгаа өгөх хэдий ч урт хугацаанд дангаараа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжгүй юм.  Тийм ч учраас бид эдийн засгийн салбаруудаа солонгоруулах буюу Соёлын бүтээлч салбар, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуй зэрэг бусад салбаруудаа хууль эрх зүйн орчноор дэмжиж хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Соёлын бүтээлч салбарын хөгжил дэлхий дахинаа хурдацтай явагдаж, улс орнуудын эдийн засагт оруулах хувь нэмэр маш өндрөөр үнэлэгдэж байгаа энэ цаг үед бид төрөөс зөвхөн бодлогоор дэмжинэ гээд зогсохгүй “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг боловсруулж соёлын үйлдвэрлэлийн салбарыг хууль эрх зүйн орчноор дэмжих хэрэгтэй юм.  Ингэж байж Монгол улс дэлхий даяар явагдаж байгаа өөрчлөлтийн нэг хэсэг болох бөгөөд Соёлын бүтээлч салбараа сайн хөгжүүлбэл ирээдүйд уул уурхайн салбарыг ч давсан орлогыг улс эх орондоо төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Мөн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараах таван төрлийн дэмжлэг буюу үүнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг, судалгаа хөгжлийн дэмжлэг, кластераар хөгжүүлэх дэмжлэг, хүний хөгжлийг дэмжих болон төр хувийн хэвшлийн түншлэлийн дэмжлэгийн талаар тусгагдсан байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгийг төсвөөс хараат бусаар зах зээлийнхээ механизмаар өөрийнхөө хөгжлийн жамаар хөгждөг тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой юм. Иймд Улсын Их Хурлаас нийгэмд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батлан гаргах  хэрэгцээ шаардлага бий болоод байгаа бөгөөд Соёлын бүтээлч салбарын хөгжлийг тодорхойлох хуулийн төсөлд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно” гэдгээ Г.Амартүвшин гишүүн хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 124.158.109.140

Хуулийн нэр нь оноогүй тул … олонд нэрээ алдсан хэдэн алиа хошин марзанууд л санаанд буугаад байна. ШУ, оюун ухаан үгүйлэгдээд байна.

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

урлагийн авъясатай хүнээс их юм монголд алга даа. бүгд дуулна бүжнэ хошигноно 76 хүртэл хошин урлагийг аваад явж байхад чинь

Avatar

Зочин 2021-11-29 192.82.86.136

Сүүлийн 30 жилд Монголын хошин шог жинхэнэ утгаараа байхгүй болсон. Марзаганах төдий л хэдэн хүн байдгийг Дэлхийд гаргахнүү

Avatar

zochin 2021-11-29 202.21.100.210

hoshin shogoo delhiid gargayaaaa

Avatar

Зочин 2021-11-29 17.150.223.42

mani hoshin shogiihon ch uneheer ineelgej chaddag shuu. angliar toglodog bol delhiig ezleh gd bdg

Avatar

666666666666666666666666666666666 2021-11-29 202.21.100.210

6666666666666666666666666666666666666666666666666666666666666666666666

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж