130 метрийн голчтой од дэлхийтэй ойрхон зөрөх гэж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

130 метрийн голчтой од дэлхийтэй ойрхон зөрөх гэж байна

130 метрийн голчтой од дэлхийтэй ойрхон зөрөх гэж байна

АНУ-ын сансар судлалын (NASA) агентлагаас мэдээлснээр, 130 метрийн голч бүхий 1994 WR12 нэртэй од өнөөдөр дэлхийн тойрог замыг дайран өнгөрнө. Тодруулбал, Калифорниагийн цагаар Даваа гаригийн 16:30 – 17:00 цагийн хооронд тэнгэрт үзэгдэх төлөвтэй байна гэж  мэдээллээ.

Америкийн одон орон судлаач Кэролин Шүүмэйкэр 1994 оны арваннэгдүгээр сарын 28-нд Паломарын ажиглалтын хүрээлэнд ажиллаж байх үедээ америк хөл бөмбөгийн талбайгаас үл ялиг том хэмжээтэй аварга сансрын чулуу олж харжээ. Дэлхийтэй ойролцоо орших обьектуудыг судалдаг "NASA"-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораториос уг чулууг ажиглаж судалсны эцэст 2016 он хүртэл дэлхийтэй мөргөлдөх эрсдэлтэй гэж тодорхойлжээ.

1994 WR12 одны дэлхийд үзүүлэх нөлөөлөл нь урьд хожид дэлбэрч байсан хамгийн том цөмийн зэвсэг Цар-Бомбагаас даруй 112 дахин хүчтэй буюу 77 мегатон TNT хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхтэй тэнцэх юм.

Гэхдээ хүн төрөлхтөн санаа зовох зүйлгүй. Уг од манай дэлхийгээс 3.8 сая бээрийн зайтай өнгөрөх юм. Гэвч эрт оройгүй хэзээ нэгэн цагт энэхүү од нь манай дэлхийн уур амьсгалд өөрчлөлт оруулж болзошгүй аж.

Сансрын технологи үйлдвэрлэлийн хүрээлэнгийн захирал профессор Алан Даффигийн зүгээс дараах зөвлөмжүүдийг өгч байна. "1994 WR12 одыг ойртох үед нь хараад хэрэггүй. Агаар мандалд шатаж буй обьектоос асар хурц гэрэл гарч байгаа. Оросын Челябинск хотод 2013 онд буусан солирын улмаас маш олон хүн гэмтэж байсан. Дэлбэрэх үедээ бараг нартай ижил хурц гэрэл цацруулсан тэнгэрт буй аварга том галан бөмбөг рүү хүмүүс өөрийн мэдэлгүй л харсан учраас олон хүний нүдний торлог бүрхэвч гэмтэж байжээ. Тиймээс хүмүүс энэ одыг харах гэж хичээгээд хэрэггүй" гэв.

Эх сурвалж: CBS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж