Д.Сумъяабазар "буруу"-гаа бусдаас хайв

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар "буруу"-гаа бусдаас хайв

Д.Сумъяабазар "буруу"-гаа бусдаас хайв

Түгжрэлийг бууруулж, нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх тухай жил бүр яригдсаар улиг болсон. Үе үеийн хотын дарга нарын санаачилсан метро,  LRT төсөл, агаарын дүүжин тээвэр, хоёр давхар автобус бүгд л замхарч, өнөөдөр мартагджээ. Харин түгжрэлийг 50 хувь буруулахаа “амласан” Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар бүтэлгүйтсэн ажлынхаа “буруу”-г нь бусдаас бурууг хайв.

Тэрбээр өнөөдөр (2021.11.29) “Нээлттэй Улаанбаатар” сэдвээр мэдээлэл өгөх үедээ энэ онд багтаан 60 автобус худалдан авч чадахгүй болсныг мэдээлэв. Энэ тухай хэлэхдээ “Нийтийн тээврийг нэмэгдүүлэхээр 60 автобус худалдан авах тендер зарласан. Одоогоор ганц автобус ч худалдан авч чадаагүй. Шалтгаан нь, Тендерийн тухай хууль ойлгомжгүй, хоёрдугаарт, аж ахуйн нэгжийн хоорондын маргаанаас болж төрийн ажил гацдаг.  Тиймээс энэ онд багтаан 60 автобусаа авч чадахгүй бололтой. Учир нь хөрөнгө санхүү нь шийдэгдээгүй. Уг нь бид төсвийн хуульд санхүүгийн асуудлыг нь шилжүүлэх ёстой байсан.

Эрх мэдэлтнүүд урдуур дайрч, томхон компаниуд лобби хийдгээс нийтийн тээврийн парк шинэчлэлт зөв урагшилдаггүй. Төрийн хүнд суртал, хувийн компаниудын маргаанаас болж бидний ажил урагшилдаггүй. Энэ бол гашуун бөгөөд бодит үнэн. Өнөөдрийн байдлаар 537 автобус стандартын шаардлага хангахгүй. Стандартыг нь дахин нэг жилээр сунгаж болох ч эрсдэлтэй л гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд асан С.Баярын үед хийсэн парк шинэчлэлтээс хойш дорвитой ямар ч шинэчлэлт хийгээгүй.  Би хэлээд л байсан. Гадаадын томхон төсөлд лобби орж, эрх мэдэлтнүүд рүү ажил шилждэгээс л төрийн ажил гацдаг. Харин ажил хэрэгжүүлж байгаа нь муу нэртэй үлддэг. Цаана нь ажил гарцаадаг нь ямар ч хариуцлага хүлээдэггүй үлддэг. Эргээд хот, нийгмээрээ хохирч үлддэг нь гашуун үнэн. Тендерийн тухай хуульд тодорхой зохицуулалт оруулахаас өөр аргаггүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж