АНУ-ын гишүүд Хятадыг үл тоон Тайваньтай уулзалт хийлээ | News.MN

АНУ-ын гишүүд Хятадыг үл тоон Тайваньтай уулзалт хийлээ

АНУ-ын гишүүд Хятадыг үл тоон Тайваньтай уулзалт хийлээ

АНУ-ын гишүүд Хятадыг үл тоон Тайваньтай уулзалт хийлээ

АНУ-ын парламентын доод танхимын хууль тогтоогч 5 гишүүн энэ долоо хоногт Тайбэйд айлчилж, АНУ ба Тайвань хоорондын харилцааны талаар хэлэлцсэнд талархаж буйг тус  Тайванийн ерөнхийлөн захирагч Цай Инг-Вэн илэрхийллээ. Эдгээр 5 гишүүн нь Марк Такано (Калифорниа), Элиса Слоткин (Мичиган), Колин Олрэд (Техас), Сара Жэкобс (Калифорниа), Нэнси Мэйс (Өмнөд Каролина) нар юм.

“Та бүхний Тайваньд айлчилж, бидний итгэл үнэмшлийг улам бэхжүүлсэн явдал нь бүс нутаг хийгээд бүх дэлхийн сайн сайхны гол түлхүүр байх болно” гэж Цай Инг-Вэн уулзалтынхаа дараа хэлсэн байна.

Тайвань нь олон арван жилийн турш ардчилсан засаглалтай байгаа ч Хятадын коммунист эрх баригч нам тэдний хараат бус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Хятад Тайвань хоорондын сөргөлдөөн улам ихсэж буй сүүлийн хэдэн саруудад тэд харилцан хоёр талаас цэргийн хүчээ зузаатгасаар байна.

АНУ нь арал дээрх Хятадын эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхийн сацуу урт хугацааны туршид Тайванийн засгийн газартай албан бус харилцаатай явсаар ирсэн. Хятад улс цэргийн хүчээ зузаатгаж, цэргийн жагсаал хийх болсонд АНУ нь Тайваньтай холбоогоо улам бэхжүүлсээр байна. Ерөнхийлөгч Байден арванхоёрдугаар сард болохоор товлогдсон Ардчиллын чуулга уулзалтанд Тайванийг оролцохыг урьсан ба энэ үйлдлийг Хятадын зүгээс "улс төрийн тоглоом" гэж үзэн шүүмжлэлтэй хандаж байна.

Уулзалтын үеэр Тайванийн гадаад хэргийн яамны албан тушаалтнууд Индонез болон Номхон далай дахь обьектуудын талаар хууль тогтоогчидтой хэлэлцжээ. “Бид бол авторитар дэглэмийг эсэргүүцэж, үнэт зүйлсээ хамгаалагч ардчилсан түншүүд” гэж яамныхан Баасан гаригийн жиргээндээ онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: THEHILL.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-11-29 66.181.160.48

Hytaduudiin bodloor bol delhii ertunts yutai hiiteigee l tedniih yum shig baigaan ih deerengui uzeltei novshnuud shuudee balba tuvd mongol geed yaj ch bodson tusgaar ulsuud baihad dalai lam tanaid ochij bolohgui huleen avch bolohgui gej demiirna gadaad mongol manaih gej gutsah yag nariindaa bol bid uvurlugch ard tumnee gazar nutagtai ni neheh buren erhtei uls shuudee yahav hun am tsuun zevseg tehnik muu ch olon ulsiin hureend gaagiin shuuh NUB d handhad ch uchir urgaj medeh l baih

Avatar

Zochin 2021-11-29 192.82.65.103

том том баахын өмнө эхлээд зөв бичээд сурчих үхэрээ

Avatar

Зочин 2021-11-29 202.9.46.179

Тайваны энэ муу амиа аргацааж цаг хожих гэсэн тоглоом ч нэг их удахгүй л болчоод бн доо. Горьдоод байгаа Америк нь даанч явцгүй л дээ! Хитадтай шууд халзагнана гэж юу байхав. Наймаа нь тохирвол шууд хаячихна.

Avatar

Zochin 2021-11-29 192.82.65.103

том том баахын өмнө эхлээд зөв бичээд сурчих үхэрээ..

Avatar

Зочин 2021-11-29 202.126.89.223

Chi odoo haashain ih gazariin hujaa yumuu😄😄😄

Avatar

Зочин 2021-11-29 185.220.100.241

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ovgon 2021-11-29 64.119.18.6

путлерийн орос хятадын хармаанд орж, янаг амраг нь болсон, хятадыг сөрөх, хандыг нь дарах ганц улс бол өнөөдөр АНУ л болоод байна. АНУ мандтугай.

Avatar

Заагч 2021-11-29 59.153.85.68

JUST RIGHT very good decided China never been getting Taipei. USA good hardened close the water border also increasing your's defense force have good news thanks.

Avatar

Зочин 2021-11-29 103.229.122.11

"АНУ-ын гишүүн" – ???

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

тэр мэдээж л дээ.

Avatar

Зочин 2021-11-29 202.21.108.135

ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж