АНУ-ын гишүүд Хятадыг үл тоон Тайваньтай уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

АНУ-ын гишүүд Хятадыг үл тоон Тайваньтай уулзалт хийлээ

АНУ-ын гишүүд Хятадыг үл тоон Тайваньтай уулзалт хийлээ

АНУ-ын парламентын доод танхимын хууль тогтоогч 5 гишүүн энэ долоо хоногт Тайбэйд айлчилж, АНУ ба Тайвань хоорондын харилцааны талаар хэлэлцсэнд талархаж буйг тус  Тайванийн ерөнхийлөн захирагч Цай Инг-Вэн илэрхийллээ. Эдгээр 5 гишүүн нь Марк Такано (Калифорниа), Элиса Слоткин (Мичиган), Колин Олрэд (Техас), Сара Жэкобс (Калифорниа), Нэнси Мэйс (Өмнөд Каролина) нар юм.

“Та бүхний Тайваньд айлчилж, бидний итгэл үнэмшлийг улам бэхжүүлсэн явдал нь бүс нутаг хийгээд бүх дэлхийн сайн сайхны гол түлхүүр байх болно” гэж Цай Инг-Вэн уулзалтынхаа дараа хэлсэн байна.

Тайвань нь олон арван жилийн турш ардчилсан засаглалтай байгаа ч Хятадын коммунист эрх баригч нам тэдний хараат бус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Хятад Тайвань хоорондын сөргөлдөөн улам ихсэж буй сүүлийн хэдэн саруудад тэд харилцан хоёр талаас цэргийн хүчээ зузаатгасаар байна.

АНУ нь арал дээрх Хятадын эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхийн сацуу урт хугацааны туршид Тайванийн засгийн газартай албан бус харилцаатай явсаар ирсэн. Хятад улс цэргийн хүчээ зузаатгаж, цэргийн жагсаал хийх болсонд АНУ нь Тайваньтай холбоогоо улам бэхжүүлсээр байна. Ерөнхийлөгч Байден арванхоёрдугаар сард болохоор товлогдсон Ардчиллын чуулга уулзалтанд Тайванийг оролцохыг урьсан ба энэ үйлдлийг Хятадын зүгээс "улс төрийн тоглоом" гэж үзэн шүүмжлэлтэй хандаж байна.

Уулзалтын үеэр Тайванийн гадаад хэргийн яамны албан тушаалтнууд Индонез болон Номхон далай дахь обьектуудын талаар хууль тогтоогчидтой хэлэлцжээ. “Бид бол авторитар дэглэмийг эсэргүүцэж, үнэт зүйлсээ хамгаалагч ардчилсан түншүүд” гэж яамныхан Баасан гаригийн жиргээндээ онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: THEHILL.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж