"Xiaomi" автомашин үйлдвэрлэлд хүч үзнэ | News.MN

"Xiaomi" автомашин үйлдвэрлэлд хүч үзнэ

"Xiaomi" автомашин үйлдвэрлэлд хүч үзнэ

"Xiaomi" автомашин үйлдвэрлэлд хүч үзнэ

Хятадын ухаалаг гар утасны аварга Xiaomi корпораци Бээжинд жилд 300,000 автомашин үйлдвэрлэх үйлдвэр байгуулна гэж нийслэлийн эрх баригчид Бямба гаригт мэдэгдэв.

Уг үйлдвэр нь  хоёр үе шаттай баригдах аж.  Мөн Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд "Xiaomi" корпораци автомашины нэгжийнхээ төв байр, борлуулалт, судалгааны оффисуудыг барина гэж засгийн газрын дэмжлэгтэй эдийн засгийн хөгжлийн агентлаг "Beijing E-Town" албан ёсны  "WeChat" хуудсандаа мэдэгдэв.

Тус үйлдвэр  2024 онд олон тооноор автомашин үйлдвэрлэнэ гэж найдаж байгаагаа  Xiaomi компаний гүйцэтгэх захирал  Лэй Жун аравдугаар сард  мэдэгдсэн аж.

Гуравдугаар сард "Xiaomi" 10 жилийн хугацаанд шинэ цахилгаан машины салбарт 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ зарлажээ. Тус компани наймдугаар сарын сүүлээр цахилгаан автомашиныхаа бизнесийн бүртгэлийг хийж гүйцэтгэсэн.

Тус компани ухаалаг утасны салбарт  хөл тавьж, дотооддоо олон мянган дэлгүүр нээсэн ч цаашдаа уг салбарууддаа автомашин борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 185.220.100.241

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-11-29 202.9.46.3

төр засаг нь үйлдвэр барих газар дэд бүтэц замыг нь хийгээд өгдөг бизнэс төслийг нь дэмжээд явуулдаг болхоор сайхан юмдоо манайд бол одооо бизнэсменүүд айдастай бөйагаа штээ хэзээ хэнийг төр дээрэмдэх бол хэний юмыг нураах бол гээд л бөөн айдас хуйдэс үүний хамгийн муу нөлөө нь хөрөнгө гадагшлах үзэгдэл байдаг монголд айж бээвийж сууснаас гадаадад үл хөдлөх аваад түрэээслээд эсвэл гадаадын компанид хөрөхнгө оруулах оюунлаг залуус нь гадаад гарч ажиллах зэрэг болно

Avatar

Зочин 2021-11-29 103.229.122.11

Монгол Улс хөшөө бариад л байдаг?!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж