Хятадын ухаалаг гар утасны аварга Xiaomi корпораци Бээжинд жилд 300,000 автомашин үйлдвэрлэх үйлдвэр байгуулна гэж нийслэлийн эрх баригчид Бямба гаригт мэдэгдэв.
Уг үйлдвэр нь хоёр үе шаттай баригдах аж. Мөн Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд "Xiaomi" корпораци автомашины нэгжийнхээ төв байр, борлуулалт, судалгааны оффисуудыг барина гэж засгийн газрын дэмжлэгтэй эдийн засгийн хөгжлийн агентлаг "Beijing E-Town" албан ёсны "WeChat" хуудсандаа мэдэгдэв.
Тус үйлдвэр 2024 онд олон тооноор автомашин үйлдвэрлэнэ гэж найдаж байгаагаа Xiaomi компаний гүйцэтгэх захирал Лэй Жун аравдугаар сард мэдэгдсэн аж.
Гуравдугаар сард "Xiaomi" 10 жилийн хугацаанд шинэ цахилгаан машины салбарт 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ зарлажээ. Тус компани наймдугаар сарын сүүлээр цахилгаан автомашиныхаа бизнесийн бүртгэлийг хийж гүйцэтгэсэн.
Тус компани ухаалаг утасны салбарт хөл тавьж, дотооддоо олон мянган дэлгүүр нээсэн ч цаашдаа уг салбарууддаа автомашин борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Т.ИСҮ
Холбоотой мэдээ